16

3K 343 8
                                    

Ачаагаа дааж ядан явж байтал Жонни хажуунаас цүнхийг минь барин,би тэр дороо л найз залуутай явдалдаа баярлан "Аан,найз залуугийн ашиг нь эндээ байдаг байх нь ээ" гэхэд Жонни нүдээ онийлгосноо "Аан,найз охины ашиггүй нь эндээ байдаг байх нь ээ" гэж үг газар гээхгүй урдаас сөрсөөр бид автобусандаа суув.Сонин минь,анх ирэхэд ачаа багадсан юм шиг санагдаад байсан буцахад цүнхэнд багтаж ядаад л явах юм.Ер нь итгэхээргүй зүйлс их юм.Цаг хугацааны эрхэнд баригдаж амьдардаг хүмүүний амьдрал болохоор тэр юм болов уу.Жонни бид хоёр үерхээд аль хэдийнэ нэг сарыг ардаа үдчихсэн,одоо буцах гээд байж байна гэхээр сэтгэлд нэг л бууж өгөхгүй юм.Магад ийм гайхалтай залуу минийх болчихсон гэхээр одоо ч итгэж чадахгүй л байгаа бололтой.

Жонни бид хоёр анх ирэхдээ сууж ирсэн суудалдаа сууцгаалаа.Харин бидний ард Лүк,Адан,Нэйт,Стэвэн,Мэди сууцгаав.Стэвэн хойноос гүн гэгч нь санаа алдаад "Буцах болчихсон гэдэгт итгэхгүй нь ээ.Саяхан л ирж байсан санагдаж байна.Гэтэл одоо буцаж ч байх шиг."Стэвэний гунигт үгэн дээр бодлогоширч амжаагүй байтал Адан "Хичээл ороход 14 хоног л дутуу гэж бодохоор бүр уур хүрчихлээ". Аданы үгэнд автобус даяараа уулга алдан,ам амандаа бувтанацгааж байлаа.Тийм дээ,хүн нойрыг сэрж давна гэдэг шиг,амралт дуусахгүй л бол бид амарч дуусахгүй улс шүү дээ.Жонни миний мөрийг дэрлээд "Надад лав сайхан байна.Эвэ,гэдэг охин минийх болчихсон гэж бодохоор ирээдүйд угтах хүнд өдрүүд юу ч биш юм шиг л санагдаж байхад" ийн хэлээд утсаа барьж буй гарыг минь атгаад "Гэтэл энэ охин надаас илүү утсандаа сайн гэж байгаа.Би ч өрөвдөлтэй хүн юм даа" гэж хэлээд худлаа уйлж буй дүр үзүүлэх нь тэр.Би түүн рүү нэг тийм жигшсэн харцаар харахад Жонни төв царай гарган чимээгүй суулаа.Би Жоннигийн хацарт долоовор хуруугаараа хүрээд "Энэ залууг ийм олон нүүр хувиралтай гэж урд нь ёстой мэдээгүй юм байна.Цаашид намайг ямар нүүр хувирлууд хүлээж байгаа бол гэхээс бүр догдолчихлоо" ийн хэлэхэд Жонни хурууг минь барин урд талынхаа шүдээр хөнгөн хазаад "Амьтнаас болгоомжил" гэж хэлээд хамраа үрчийлгэв.Би төв царай гарган "Саяхан л би чамтай үерхэж байгаадаа итгэж ядан өөртэйгөө сөргөөцөлдөж,бодит байдалтайгаа эвлэрч ч чадахгүй байсан юм сан.Харин одоо бүр үерхэж байгаадаа гуниглачихлаа" хэлэхэд Жонни гомдсон царай гарган худлаа жүжиглэнэ.Энэ хүнийг дээ!

Багш орж ирэн автобус хөдлөхөд бэлэн болоход би утсаа халаасандаа хийн цонхоор эргэн тойрныг ахин нэг харав.Энэ газар надад миний амьдралын хамгийн сайхан мөчүүдийг өгсөн гэж бодохоор явахад үнэхээр гунигтай санагдаж байна.Хамгийн гол нь дурсамжаас илүүтэйгээр "хайрлаж явах хүн" өгсөн болохоор илүү хорогдоод байгаа юм болов уу.Анх тэр миний цүнхийг үүрч өгсөн үе,түүний дээрээс унасан үе,далайн эрэг дээр хувцсыг минь тайлсан үе,өргөөд модон давцан дээр суулгасан үе,гарыг минь өөрийнхтэйгөө хамт далайн усанд дүрсэн үе,түүнтэй хамт аажим аажмаар усанд орсон үе,түүнтэй шумбасан үе гээд бүхий л түүнтэй өнгөрүүлсэн мөч нүдний минь урдуур гэрэл зураг шиг л тодхон өнгөрч өөрийн эрхгүй нулимс унагав.Жонни намайг ажигласан бололтой тэвэрч,толгойг минь цээжиндээ наагаад "Бид энэ газраас явсан ч бид хамт л байна шүү дээ" ийн хэлээд толгой дээр минь үнэсээд "Тиймээс,уйлах хэрэггүй ээ.Цаашид үүнээс илүү дурсамжийг чамдаа бүтээж өгөх болохоор." Би толгойгоо зөөлхөн дохиход Жонни намайг тайвшруулах мэт нуруун дээр минь нэг хэмнэлтэйгээр товшив.

⍨The Summer We Had⍨Where stories live. Discover now