19

2.9K 304 22
                                    


Хичээл ороод гурван долоо хоног өнгөрөв.Бид ч амралтынхаа горимноос гарч,хичээл ном ч овоо жигдэрч байлаа.Жонни бид хоёр уламжлалт ёсоороо хичээлээ таран ойролцоох кофе шоп-д суун элдэв зүйлсийг ярилцана.Сургуулийн хүүхдүүд намайг шинээр шилжиж ирсэн охин гэж ярьж байсныг эс тооцвол надад сарын дотор тохиолдсон өөр сонин содон зүйл үгүй.Би гэрийн даалгавраа нухаж байх хооронд манай толгой сайтай найз хөвгүүн маань утсаараа оролдож байснаа инээд алдан "Лиз үнэхээр найзыг маань зовоож чадаж байна" гэхэд би дэвтэр рүүгээ харсан чигээр "Хэний найз билээ дээ" ийн хэлэв.

"Лиз-н сонирхол ер нь юу юм? Лүк-д ганц хоёр тусламж өгье л дөө"

"Надад хүнийг дуртай зүйлээр нь татдаг хэв маяг таалагддаггүй.Лүк надад таалагддаг ч,Лиз үгүй гэвэл үгүй л байх болно"

Жонни шүлсээ залгиад над руу хэсэг чимээгүй ширтэж байснаа толгойгоо удаахнаар дохин ийш тийш харангаа кофегоо уув.Би ч балаа хоёр хурууныхаа завсар эргүүлсээр эргэн дэвтэр рүүгээ харахад Жонни над руу ойртоод "Би ер нь чамайг яаж татсан юм бэ? Бүр гайхчихлаа" ийн хэлээд асуух маягаар хөмсгөө дээш өргөн их л сониуч байдал гаргав.Би дээш харан чанга чанга инээгээд "Чи хариултаа өөрөө хэлчихлээ" гэхэд Жонни хойш суудлаа налаад уруулаа хэмлэн,хөмсгөө бага зэрэг зангидаад нухацтай нь аргагүй бодож байгаа бололтой байлаа.Яг үнэндээ тэр намайг өөртөө татах гэж элдэв үйлдэл гаргаагүй гэж би боддог.Тэр зүгээр л яг байгаагаараа надад ойртсон,намайг дуртай байна уу, дургүй байна уу эсэхийг асуухгүйгээр өөрийнхөөрөө л хийдэг байсан.Энэ байдал нь л намайг татсан юм шүү дээ.Заримдаа бүдүүлэг санагддаг байсан ч,тэдгээр нь хуурмагаар үерхээгүйн баталгаа шүү дээ.Үерхээд хэсэг хугацаа өнгөрөхөд би өөр нэгэн ааш араншингийн хувилбарыг Жоннигоос олж харахгүй гэсэн үг.

"Бүр толгой өвдчихлөө.Дахиад кофе аваад ирье"

Би түүнийг шоолон инээсээр кафен цонхоор ширтэж байтал Даниел-г олж харах шиг болов.Үгүй байлгүй дээ гэсэн бодол толгойд минь эргэлдэж байсан ч би гүйсээр аль хэдийнээ гадаа гарчихсан хайж байлаа.Олон дундаас түүнийг олж чадахгүйгээ мэдэн дотогш буцан орвол Жонни бидний ширээний хажууд байдгаараа гайхчихсан хоёр гартаа кофе болон зайрмаг барьчихсан зогсож байлаа.Би хурдан алхсаар түүний гарнаас халуун кофег нь аваад ширээн дээр тавихад "Хэн байсан юм?". Би ийм асуулт ирнэ гэж төсөөлөөгүй учир сандарсандаа суудалдаа хурдхан суугаад "Нэг хүнтэй их адилхан хүн цонхны дэргэдүүр өнгөрөөд..."

⍨The Summer We Had⍨Where stories live. Discover now