24

2.9K 312 41
                                    


Амьдралдаа хамт алхах нэгнээ сонгоход ямар цэнзүүр тавьдгийг би мэдэхгүй юм.Гэлээ гэхэд сэтгэл зүрх,уураг тархи гээд бүхий л шаардлагатай гэсэн зүйлсээ зориулдаг нь тодорхой.Миний хувьд энэ бүхэн хэтэрхий бүр хэтэрхий хүнд санагдаж байна...

Тал нь шахуу унтарсан гэрэлтүүлэгтэй гудамжаар алхах зууртаа би Мэдигийн хэлсэн үгийг эргэцүүлж байлаа.Түүний надад хандсан "Хайр хэзээ ч бүр мөсөн дуусдаггүй юм!" гэсэн үг намайг яг л шүүхийн бэлгэ тэмдэг болсон хөшөө мэт,нүдийг минь таглаж гарт минь Даниел,Жонни гэсэн хоёр сонголтыг жинлүүрдүүлж байсан юм.

Явсаар гэртээ ирэхэд үүдэнд Даниел зогсож байлаа.Түүнийг хараагүй асар удсан юм шиг л санагдаж байна...

"Сайн уу?" Даниел сураггүй алга болоод зодолдож байхдаа анх надтай уулзсанаасаа ч эв хавгүй байдлаар ийн мэндлэв.Түүний энэ байдал нүүрэнд минь инээмсэглэл тодруулж байлаа.Би түүний урдаас инээмсэглэсэн хэвээр толгой дохив.

"Ойрд уулзаагүйд гайхсан уу?" 

Би чимээгүй л ахин толгой дохилоо.Гайхахын хажуугаар гомдол нь илүү байсан шүү дээ.

"Тийм байдлаар алга болж,бас л хачин байдлаар гарч ирчхээд чамаас уучлалт гуйн зууралдах ёстой байтал тоохгүй байгаа юм шиг байгаад байхаар гомдсон байх тийм үү?"

Би түүнийг араас минь наалдан,уучлалт эрэн зууралдаасай гэж хүсээгүй ч,зүгээр л хамт байхыг хүссэн.Өдөр болгон биш юм аа гэхэд ядаж өнжөөд нэг уулздаг байгаасай гэж хүссэн.Заавал хайр дурлалын холбоотой нэгэн байлгахаас илүүтэйгээр дотны найз шигээ байлгахыг хүссэн шүү дээ.Яг л өмнөх шигээ байхыг,түүний надад өгдөг байсан мэдрэмжүүдийг ахин мэдрэхийг л хүссэн.

"Чамд тайван байдалд хугацаа өгөхийг хүссэн юм"

Би бодлоосоо салан түүний хэлсэн үгэнд санаашрав.Урдаас нь ямар нэгэн зүйл хэлэхийг урьтал болголгүй түүнийг хүлээлээ.

"Чамайг өөр хэн нэгэнд өгмөөргүй байгаа ч,тэр хүн чиний сэтгэлд хуучны надаас илүүтэйгээр зай эзэлдэг бол би салгахыг хүсэхгүй байна.Хэн хэнээ зовоохын л нэмэр шүү дээ.Би гэдэг хүн олон жил сураг ажиггүй алга болсон ч миний орон зайг хэн нэгэн нөхөж чадаагүй бол би дуртай яа чам руу тэмүүлэх сэн.Жонниг би муу нэгэн гэж хэлэхгүй ээ,магад надаас илүү чамд тохирохыг үгүйсгэхгүй.Би чамайг холоос хайрлаад явж чадах болохоор шийдвэрээ зуун хувь өөрийнхөө төлөө гаргаасай гэж бүхнээс илүү хүсэх гэсэн юм"

⍨The Summer We Had⍨Where stories live. Discover now