15

3.2K 325 11
                                    


Бид ахиад л удтал чимээгүй хэвтэцгээв.Хэрвээ Мэди тэр үед гуйж тэдний харилцаа эхэлсэн юм бол...Мэди одоог хүртэл Жоннид сэтгэлтэй хэвээр болов уу гэх айдас миний дотор хуралдаж байв.Цаашлаад Жонни бид хоёрын харилцаа дуусвал би Мэди шиг байдалтай үлдэх вий гэхээс зүрх минь эмээж байна.Гэхдээ бидний харилцааг Жонни эхлүүлсэн юм чинь би түүнд найдаад гараас нь хөтлөөд,итгээд явбал бид хаа хүрэх бол? Гэсэн ч би хайртай шүү дээ.Би түүнд хайртай юм чинь,сэтгэл минь түүний төлөө догдолдог юм чинь одоогийнхоороо,ирээдүйд санаа зовохгүй инээгээд л үзье.

"Жонни хэзээ ч бодлогогүйгээр чухал зүйлийг эхлүүлдэггүйг би мэднэ.Тэр маш удаан бодож,тунгааж энэ л зөв юм байна гэсэн зүйлээ хийдэг.Тэр нь ихэнх нь онодог гэх үү дээ."

"Чам дээр алдсан бололтой"

"Үгүй ээ.Тэр яг л урдын адил зөв бодсон байсан.Жонни надтай удахгүй гэдгээ мэдэж байсан юм.Зүгээр л,би тэрний найз дээрээс нь эмэгтэй хүүхэд болохоор л тэр үгүй гэж хэлж чадаагүй надтай үерхсэн юм.Жонни хүмүүсийг их ажигладаг.Тэр Линаг надад хайртайг ажиглаад мэдчихсэн байсан гээд л бод.Лина өөрөө ч мэдэж,баттай болгож амжаагүй байхад шүү."

Миний нүдэнд яагаад ч юм нулимс хуралдаж,Мэдигийн хажууд очин тэвэрлээ.Мэди миний гарыг зөөлхөн илэнгээ хөнгөн санаа алдаж байв.Тэр хэсэг чимээгүй байснаа ярианы сэдэв өөрчлөн "Чи ер нь яагаад энэ зусланд явахаар болсон юм?" ийн асуулаа.Би ч хоолойгоо засан дээш хараад "Аав ээж хоёр л байхгүй юу.Намайг ийм бүрэг ичимхий байж болохгүй энээ тэрээ гээд л.Би эцсээ хүртэл явмааргүй байсан ч,эцэст нь тэгээд явахаар л болсон.Хэрвээ би зөрүүдлээд үлдсэн бол өрөөний мухартаа ном уншаад л сууж байгаа." Мэди гараа дэрлэн миний урдаас харж хэвтээд "Ер нь Эвэлин гэдэг охин урд нь юу хийж байсан юм?" 

"Одоо бодоход би их уйтгартай амьдарч байсан юм байна.Сургууль дээр очихоороо суудлаасаа босно гэж байхгүй.Сайндаа л ариун цэврийн өрөө орно,орохгүй бол босохгүй.Лиз манай сургуульд шилжиж ирээд миний байдал арай л дээрдсэн.Завсарлагаан болгоноор ариун цэврийн өрөө ордог болсон гэх үү дээ" Миний сүүлийн өгүүлбэр Мэди гэдсээ даран инээхэд хүргэв.Би ч бага зэрэг өөрийгөө шоолоод авав.Тийм ээ,хэдхэн сарын өмнөх Эвэлин ийм л охин байсан.

"Ядаж л завсарлагаан болгоноор өндийдөг болгосон Лиз гэдэг охинтой уулзахыг хүсэж байна шүү" Мэди ингэж хэлээд инээмсэглэхэд би ч мөн инээмсэглээд "Лиз их хөгжилтэй,цоглог охин.Гэхдээ намайг эвдчихэж магад гээд сургуулиар авч тэнэхгүй гэдэг юм.Лиз сургуульдаа надаас өөр найзгүй нь миний л буруу.Тэр лав чиний хамгийн сайн найз болох байсан гэдэгт би л хувьдаа итгэлтэй байна."

⍨The Summer We Had⍨Where stories live. Discover now