8

3.3K 343 14
                                    

 Эргэж явахдаа ашгүй Жонни миний үгэнд орж би өөрөөрөө алхан явав.Учир нь түүнд үүрүүлчихвэл тэр миний зүрхийг ямар хурдтай цохилж буйг чалчаад салахгүй байх гэсэндээ тэр шүү дээ.Надад түүний хэлсэн үгийг бодох ч завдал олгохгүй Жонни өнөөх элдэв янзын хошигнолуудаа ар араас нь хөврөөсөөр бид байрлаж буй байрандаа ирэв.Ихэнх хүүхдүүд майхан майхандаа орсон бололтой гадаа ганц хоёрхон хүүхэд л явж харагдлаа.Стэвэн бид хоёрын өмнө ирээд "Та хоёрт хоол тавьчихсан болохоор гал тогооны хэсэгт очоод идээрэй" гэж эелдэг гэгч нь хэлчхээд цааш явав.Би ч өлсөж байсан тул гал тогооны хэсэг рүү Жоннитой цуг явлаа.Биднийг ороход хав харанхуй байсан бөгөөд хаана юу байгаа нь огтхон ч үзэгдэхгүй байсан тул бид шар шувууныхаа нүдийг гарч ирэхийг хэсэг хүлээн зогсож байлаа.

Биеэр ямар нэгэн зүйл гүйх шиг болж айсандаа огцом хөдөлтөл урдах зүйлээ мөргөн унахын даваан дээр Жонни намайг тэврэн авав.Би түүний царайг харанхуйд харж чадаагүй ч биднээс өөр хүн байгаагүй учир түүнийг л гэж тааварлаж ядаж байлаа.Гэнэт майханд гэрэл тусч хажууханд лаа асахад лааны хажууханд Жоннигийн дүрс тодров.Тэврүүлж буй хүнээ харвал Стэвэн байсанд би цочсондоо түүнийг бараг л цохин,түүнээс маш хурдтай холдлоо.Стэвэн намайг шоолон инээгээд "Та хоёрт гэрэл шатчихсан тас харанхуй байгаа гэдгийг хэлэхээ мартчихсан болохоор буцаж ирсэн юм аа.Хүүхдүүд лаагаар унтрааж асааж тоглосоор байтал наадах чинь л үлдсэн.Маргааш гэхэд гэрэлтэй болчих болохоор өнөөдөртөө тэсчих" гэж хэлчхээд майхнаас гаран явав.Би ч хэсэг доош харж байгаад ширээн дээр тавьсан хоол руу дөхөв.Би нам дуугаар "Сайхан хооллоорой" хэмээн бараг дуулдахгүй шахам хэлээд идэж эхлэхэд Жонни ч мөн өмнө суугаад хоолоо татан "Чи ч нээрээ айхтар охин байна шүү" гэж хэлээд хоолноосоо халбагадав.Би гайхан түүн рүү ширтэж байтал тэр үргэлжлүүлэн "Анх яасан,хүн үнэсэж байхад хаяж явчихаад санаа амар унтсан.Дараа нь хүн хайраа илчлээд гурван цаг ч өнгөрөөгүй байхад өөр залууд тэврүүлнэ.Хүний нандин үгийг сонсчихоод хэнэгчгүй урдаас харан хоол иднэ.Би чамайг үнэхээр их биширч байна" 

Энэ залуу намайг түүнийг орхиж явж байхдаа,унтах гэж хичээж байхдаа,сандарсандаа биеэ барих гэж ядаж байхдаа,тайван байх гэж,урдынх шигээ байх гэж үйлээ үзэж байхдаа санаа амар байдаг гэж боддог юм байх даа.Охид бид угаас ийм л байдаг,гаднаа юу ч болоогүй юм шиг дүр эсгэх гэж дотроо үйлээ үздэг.Хэдэн мянган удаа бодолд автаж,тэрнээс ч их удаа хувирдаг.Тэр бүх сэтгэл хөдлөл,тайван бус байдлыг удирдах гэж яаж зовдог гэдгийг эрэгтэй хүмүүс гадарлах ч үгүй.Бүр өчүүхэн хэсгийг нь ч ойлгохгүй биз.Би Жонни руу муухан инээх аядаад хоолоо үргэлжлүүлэн идэв.Одоо би дотроо хэдэн мянган хувирлуудтайгаа нүүр тулж байна.Гэсэн ч Жонни надад хайртай гэдгээ хэлсэн нь надтай үерхээч гэсэнтэй ижил зүйл үү,үгүй юу гэдгийг ч мэдэх арга алга.

⍨The Summer We Had⍨Where stories live. Discover now