2.

4.2K 312 9
                                    

      Хүн бүрт тэр бүр байдаггүй нөхөрлөл Хусог бид хоёрын голд байдаг байлаа. Гэхдээ энэ нь зүгээр л нэг хөрш хоёр гэр бүлийн ээж аав нь бие биетэйгээ найз байснаас хоёр хүүхэд нь найз болчихдог нөхөрлөл биш.

Манай ээж солонгосын боловсролын яаманд ажилдаг харин аав минь машины осолд орсоноос эмнэлэгт түр хугацаанд хэвтэж байсан тэр жил би анх Хусогтой уулзсан юм.

Ээж минь өглөө бүр намайг сургуульд минь хүргэх хэрэгтэй болж ажлаасаа хоцрох дөхдөг байсан ч хэзээ ч надад сургуулийн хоолыг идүүлэхгүй гэсэндээ ус болон сэндвич эсвэл кимбаб гэх зэрэг хоолыг авч өгөхөө мартдаггүй байлаа.

Сургуульруу явах замд байдаг том биш ч гэлээ гудамжны өнцөгт байдгаас гайгүй ашиг олдог дэлгүүрт өдөр бүр шахуу ордог байсан болохоор аяандаа худалдагч эгчтэй ч хүртэл ээж маань гайгүй харилцаатай болсон байсан юм. Харин нэгэн хүйтэн өглөө цасанд мөрөө гаргасаар дэлгүүрт орж ирээд ээж минь дэлгүүрээс тэр үед жүүс болон кимбаб авсан ч хоёрыг авсан байсанд би гайхширч " Та идэх юм уу? " гэж асуухад худалдагч эгчийн гарч ирэх ажилчид гэсэн хаалгаар долоон настай Хусогыг би анх харсан юм.

Тэр тэр үедээ булцгар хацар , үргэлж л нүд нь нулимсаар дүүрсэн эсвэл хацраар нь нулимс урссан байдлаар гарч ирдэг байсан ба өглөө бүр сургуульдаа явахгүй гэж уйлдаг байсныг нь би нэг удаа сонсож байсан билээ.

Уйланхай жаал.

Ээжийн ажил их болсоноос би өглөө ганцаар сургуульруу алхдаг болж бас өвөл болсон учраас өглөөний долоон цагт гадаа харанхуй болсон байсан учраас ямар нэгэн хүн хулгайлчихвий гэж эмээсэндээ ээж худалдагч эгчийн хүүг ч бас манай сургуульд явдаг байсныг мэдэж авсан байв. Тиймээс тэр үеэс хойш Хусог бид хоёр бие биенийгээ эвгүй хүмүүсээс хамгаалах зориулалттай нэгдсэн юм.

Өглөө бүр халаасандаа адилхан өдрийн хоол уух зүйлтэй орой бүр адилхан нойрмог ядарсан байдлаар бид хоёр буцан гэр гэрлүүгээ явдаг байлаа. Гэхдээ би ганцаараа дахин нэг гудамж алхах ёстой байсан учраас дэлгүүрт ээж минь ажлаа таран хүлээн зогсдог байв.

Гэвч заримдаа Хусог намайг хамгаалах биш би түүнийг хамгаалах үе ч бас зөндөө гардаг байв. Гудамжны муур гэх зэрэг.

Нэг удаа бид хоёр оройн давтлагнаас болоод шөнийн арван цагт гэрлүүгээ хамтдаа алхаж байсан юм. Цаг агаар дулаахан хэн ч байсан үүнийг романтик шөнийн нэг гэж хэлэхэд тохирох шөнө байлаа. Хоосон хүнгүй гудамжинд зөвхөн Хусог бид хоёрын ярих , инээх дуу дүүргэж байхад бидний аль нь ч ард хүн алхаж байсныг хараахан анзаарагүй байсан юм. Гэнэт л Хусог чимээгүй болж биеэ чангалах нь мэдрэгдэж тэрээр алхадгаасаа арай хурдан алхаж байсан ч түүний гар аль хэдийн миний гарыг атгасан байв. Гэвч би арагш харалгүйгээр юу болсоныг анзаарч бид хоёр чив чимээгүйгээр алхаагаа түргэсгэж , удалгүй тэр эрэгтэй ардаас дуудаж эхлэх үед бид хоёр өөрсдийгөө гүйх ёстойгоо мэдэрч үг солилцолгүй хамаг хурдаараа гүйж эхлэсэн юм.

blind | jhsWhere stories live. Discover now