13.

2K 218 12
                                    

Би түүнд хайргүй гэх үг толгойд ар араасаа тавьсан рекорд шиг давтагдаж байлаа. Би түүнд хайртай биш. Бид зүгээр л найзууд. Түүний инээмсэглэл гэрэл гэгээ цацруулж , тэр хэний ч өгөөгүй халамжыг надад өгч байсан ч би түүнд хайргүй. Хайртай байх ёсгүй.

Алхах бүрт үгс толгойд нэг нэгээрээ бодогдож байв. Хусог. Жун Хусог. Миний найз Хусог. Миний хайрт найз Хусог.
Салхи сэвэлзэн дааруулж байсан ч төд удалгүй би дөрвөлжин чулуут замны нэг чулуун дээр гишгэх бүртээ толгойдоо хайртай хайргүй гэх тоглоомыг тоглож байлаа. Мэдээж хайргүй гээд зогсох ёстой. Гэвч , нэг тал минь тэгж зогсохыг хүсэхгүй байв.

" Хайртай........хайргүй.......хайртай... "

Амнаас минь уур гарч мандах нарны илч над дээр тусч байсан ч би огтхон ч дулаан мэдрэхгүй байлаа. Би зүгээр л ор хоосон тэнэглэл , хүйтнийг мэдэрч , энэ ч намайг тойрчээ. Би 11 дүгээр анги байж ямар тэнэг харагдаж байгаа бол.

Хусог намайг харвал тэр намайг өмнөх шигээ жоохон хүүхэд шиг л гэж хэлэх байсан байх. Түүний инээмсэглэл нүдэнд үзэгдэж , чихэнд инээд нь сонсогдож байлаа. Тиймээс би толгойгоо сэгсрэв.

" Хайртай , хайргүй. "

Замын төгсгөл ойртох үед зүрх хурдтай цохилж байв. Яг л тоглож байсан тоглоом минь ингээд дуусах гэж байгаа юм шиг. Би ганц л алхамаар ялагдаж эсвэл ялах мэт. Сэтгэл минь орон гаран байлаа.

" Хайртай. "

Урд минь Хусогийн гэрийн хаалга тулан үлдэхэд би харцаа дээш өргөн түүний байшинг ажив. Зүрх минь цээжинд одоо ч хүртэл хүчтэй цохилсон хэвээр , үсэрч ирсэнээс амьгаадаж байлаа. Наад талруу харсан хоёр давхарын Хусогийн өрөөний цонхны хөшиг хаалттай байх нь түүнийг унтаж байхыг үзүүлж байхад надад түүнийг сэрээхийг хүсэхгүй мэдрэмж бүрхэн авч байв.
Тэгээд би урагш нэг алхан , сүүлийн чулуун дээр гишгэлээ.

" Хайргүй. "

Би мэдсэн юм. Бүх зүйл худлаа гэдгийг.
Би зүгээр л өөрийнхөө тэнэг мэдрэмжийг буруу ойлгож байснаа.
Эсвэл зөв....

" Исүл? Юу хийж байгаа юм? "

Хоолой гарах хэсэгрүү цочин харахад хажуу талаас ууттай идэх зүйлс барьсан Хусогийн аав байлаа. Түүний нүд намайг тойруулан харахад би инээмсэглэн бөхийгөөд ,

blind | jhsWhere stories live. Discover now