20. Төгсгөл

4.1K 332 52
                                    



6 жилийн дараа



Цагын зүүн чимээ чихний үзүүрт зөөлхөн сонстоход хөшигний цаанаас орж ирэх нарны туяа нүдэн дээр тусч байлаа. Нүдээ удаанаар нээж толгойн доороо тавьсан гараа суниалгахад яг л тэр хэвэндээ би хэдэн жил хэвтсэн аятай санагдаж байв. Шаргал туяа цагаан обой дээр тусахад өрөө гэрэлтэж нүдээ нээсэн цагтаа л би тайван амгаланг мэдэрч байлаа. Бэлхүүсээр минь тэвэрсэн гарыг зөөлхөн салган би босож суухдаа өөдөөс минь угтах далайг ширтэж удалгүй өнөөдрийн ганц хийх ёстой зүйлээ бодох төдийд л нуруу хүндэрч цээж хоосрон эхлэсэн ч бэлхүүснээсээ салгасан гар эргэн намайг тэврэх нь мэдэгдэв. Нуруулуу минь нүүрээ шигтгэсэн тэр сөөвтөр бүдүүн хоолойгоор

" Эргээд хэвт ээ. " гэхэд би чимээгүй хөхрөн бослоо.

" Надад хийх ажил байгаа болохоор уучлаарай. "

Тэрээр орноосоо өндийн босч арзайсан үсээ арагш нь самнан , " Ямар ажил? " хэмээхэд би шүүгээнээсээ хувцас гарган өмсөнгөө түүнрүү хараад инээмсэглэв.

" Дуусгах ёстой ажил. "

Нойл орон нүүр гараа угаан , янзлаад одоо ч хүртэл түүнийг орондоо эргэн хэвтсэн хэвээрээ байхыг харан гарахынхаа өмнө " Удахгүй уулзья , баяртай " гээд гарахад хаалга хаагдахын өмнө түүний бага сага яриа сонстох ч ойлгож амжилгүй би явлаа.

" Хаана байна? "

Харилцуурын цаанаас сигнал түүний хоолойг дарж тэрээр цааш ойлгогдохгүй үг орилсоноо ,

" Очиж явна аа. Гэхдээ энэ хүмүүсээс болоод хамаг уур хүрэх нь- .. Машин барьж чадахгүй бол алхаач! " хэмээн дахин цааш орилоход би инээдээ барьж чадсангүй.

" Яарах хэрэггүй ээ , урилгыг би чамд тэр өдөр нь ч өгч болно шүү дээ Жундэ. "

Жундэгийн инээмсэглэж байгаа нь ч хүртэл бараг сонстох бөгөөд тэрээр санаа алдан ,

" Урилга аваад харахад хамаг мэдрэмж оршдог байхгүй юу Исүл. Гэхдээ чи хүнтэй уулзана гэсэн биз дээ? Эхлээд уулзаж байхгүй юу. Жуна нэг юм авна гээд байна." хэмээв.

Таксины жолоочид мөнгөө өгөн машинаас буугаад би орох ёстой газарлуугаа харан амьсгал аваад ,

" За за , би хүлээж байя. Ирээд залгаарай. " гээд таслахад яагаад ч юм тэрхэн хугацаанд би тийш алхаж очмооргүй санагдуулж байлаа.

Кофены жижиг хэрнээ тохитой каферуу орох тэр хэдэн алхам яг л гал дүрэлзэж буй чулуун дээгүүр алхаж байгаа аятай санагдаж байлаа. Алхах бүрт буруу тийш хармаар санагдах ч энэ хүрсэн би урьдын адил зугтаж чадсангүй.

blind | jhsWhere stories live. Discover now