7.

2.6K 262 3
                                    

" Учир нь би сайн хүнтэй гэдгээ анзаарсан учраас. "

Түүний үг чихэнд дахин дахин давтагдсаар л байлаа.

Энэ юу гэсэн үг вэ?

Тэр хүнд сайн гэсэн үг үү?

Эсвэл....

Хачин итгэшгүй бодлуудаасаа салахыг оролдож байсан ч нэг л мэдэхэд би нэг завиндаа суусан хэвээр л байв. Хэчнээн тэр өмнө нь олон хүмүүст сайн болж байснаа надад хэлдэг байсан ч энэ удаагийнх нэг л өөр санагдаж байлаа. Түүний хоолой , түүний харц гээд бүх л зүйл тэс ондоо мэт санагдана.

" Өндөг чинь намайг эргүүлээд өгөөч гэж гуйгаад байна. " гэх үед би өөрийн бодлоосоо хүчээр ангижирч , түүний хачин үгэнд гайхсан ч өөрийгөө юу хийж байснаа санан гялс урдаа шарж байсан өндгөө эргүүлэхэд бага зэрэг түлэгдсэн байлаа.

Галаа багасган би давс цацаж байхдаа миний хажуунаас алим аван гал тогооны таилга дээр суух Хусогийн хөдөлгөөнийг нүднийхээ үзүүрээр ширтсээр байв.

" Чи өнөөдөр их юм бодож байх чинь. Юу бодоод байгаа юм? "

Түүнрүү аль болох жирийн байгаа мэт ширтэн " Би угаасаа л их зүйл боддог хүн. Амаараа биш ухаанаараа боддог хүмүүс эрдэмтэн болдог гэдгийг мэднэ биз дээ? " гэхэд Хусог надруу муухай хараад

" Чи наадхаараа ямар нэгэн юм хэлэхгээгүй биз дээ? Би дандаа юм ярьдаг төрлийн хүн биш шүү. " гэлээ. Шарсан өндгийг тавган дээр тавиад би түүний гаранд атгуулангаа " Би ямар ч нэр хэлээгүй. " хэмээн бага зэрэг инээнгээ хэлэх үед Хусог хэсэг хугацаанд бодлогширсоноо мөрөө хөдөлгөн ширээнд очин суув. Тэнэг Хусог.

" Тэгэхээр чи нөгөө Инсоны үдэшлэгт явна биз дээ? "

Инсон гэдэг нэрийг сонссон даруйдаа би толгойгоо сэгсэрч " Ёстой үгүй. " гэх ба Хусог уруулаа цорвойлгож " Инсон миний найз нарын нэг шүү дээ. Жоохон орилоо бас галзуу болохоос биш үнэхээр догь үдэшлэг зохиодог шүү дээ "

" Үнэндээ надад тэр галзуу найзын чинь мэдээлэл хэрэггүй л дээ , надад ердөө түүнийг миний химийн туршилтыг сүйтгэснээс тэр хавийг дэлбэлэх дөхсөнийг санаж байхад л хангалттай байх. "

Хусог гэнэт инээхэд би тэр явдлаас болж шийтгэлд сууснаа санан Инсон гэгчийг улам л харахаас дургүй хүрч байв.

blind | jhsWhere stories live. Discover now