4.

3.1K 289 7
                                    

Цаг агаар хүйтэн болж байлаа. Цэлмэг байдаг тэнгэр өдөр өнгөрөх тусам үүлээр бүрхэж өвс ногоо модны навчис хүртэл нэг нэгээрээ шарлаж байлаа.

Цонхны цаана нисэн өнгөрөх навчсыг харах хооронд хэн нэгэн мөрөнд минь зөөлхөн хүрэх ба би эргэн харсан даруйдаа өөрийн байрлалаа өөрчлөн тэгшхэн суув.

" Чи явахгүй юм уу? Ангийн бүх хүүхдүүд явчихлаа. "

Цүнхээ нэг талдаа үүрэн гартаа барьсан утсаа халааслах түүнрүү би инээмсэглэн толгойгоо сэгсэрлээ.

" Үгүй ээ , Би Хусогыг хүлээж байна. Түүний клуб нь удахгүй тарах ёстой. "

Жундэ инээмсэглэсэн хэвээр ойлгосон мэт толгойгоо дохиход , би эргэн анхаарлаа хоосон цонхруу хандуулах ч , гэнэт хажууд сандал газарт чирэгдэх нь сонстож эргэн харахад Жундэ хоёр гартаа номоо барингаа миний ширээг налан суусан байв.

Түүнрүү хэсэгхээн хугацаанд харахад Жундэ миний харцыг үл тоож дахин нэг хуудас эргүүлэн унших ба би чимээгүй

" Чи тэгвэл явахгүй юм уу? " гэлээ.

Тэр надруу харан номоо хаагаад " Би юу? Би зүгээр л ангийн охиныхоо найзынх нь клуб тарахыг хүлээж байна. " хэмээн хэлсэнийхээ дараа намайг ойлгон хариулахаас өмнө хуруугаараа самбарын дээр байх цагруу зааж " Цаг тавыг зааж байна. Клубууд зургаагаас тардаг. Бас тав гуч гэхэд гадаа харанхуй болчихдог болохоор сургууль эвгүй болчихдог юм. " хэмээв.

Гэнэтхэн түүний цаанаас гэрэл цацраад явчих шиг санагдана. Энэ нөгөө хүмүүсийн яриад байдаг тэнгэрээс бууж ирсэн дагина мөн үү? Түүнийг арай сахиусан тэнгэр гэдэг юм биш биз?

" Үгүй ээ , намайг Ким Жундэ гэдэг. Гэхдээ баярлалаа. "

Түүнд чангаар хэлсэндээ ичин , эвгүй байдалд орон би хуурамчаар инээмсэглэж үсээ илэх ба түүнийг буцан номоо уншаад эхлэх үед би юу хийхээ мэдэлгүй буцан цонхруу ширтэхээс өөр аргагүй болж байлаа. Эвгүй юм.

Биднийг тойроод маш чимээгүй уур амьсгал бүрхэв. Зөвхөн түүний нэгэн хэвийн амьсгал хуудас эргүүлэх дуу сонстоход , надад миний зүрхний хэмнэл л сонсогдож байлаа.

Хэрвээ Жундэ биш Хусог энд сууж байсан бол яах вэ гэх бодол толгойд бодогдоход юу болох нь нүдэнд дорхоноо дүрслэгдэж би өөрийн эрхгүй инээж орхив. Жундэ надруу гайхан харсанаа надтай адил инээмсэглэн " Яагаад чи гэнэт инээгээд эхлэв? " хэмээн асуух ба би өөрийгөө ямар галзуу харагдсанаа бодосхийн инээмсэглэлээ гараараа нуухыг оролдлоо.

blind | jhsWhere stories live. Discover now