11.

2K 220 8
                                    

" Исүл..? "

" Яасан? "

" Чи миний дэвтрийг базаад байна. "

Сандран хажуу тийш харахдаа надруу гайхан харах Жиминтэй харц тулгарч , гараа атгахаа болиход миний гарны дор баахан тоо бичсэн ч тал хуудас нь базагдсан дэвтэр байлаа. Түрүүнээс хойш ийм зүйл хийж байсандаа харамсан хурдтайгаар түүний дэвтрийг дээрээс нь гараараа индүүдэх мэт тэгшлэхийг оролдохдоо би хамгийн хурднаараа ,

" Яана аа намайг уучлаарай. Би мэдсэнгүй. Уучлаарай. " гэж хэлж байв. Жимин толгойгоо зөөлхөн сэгсэрч миний гаран доорх дэвтрээ зөөлхөн аван хаах ба ,

" Үнэнийг хэлэхэд бид нэг анги удаан байсан ч гэлээ. Өнөөдөр чи их өөр харагдаад байна. Ямар нэгэн юм болсон юм уу? " гэхэд би эргэн түүнрүү харлаа. Уг нь анх бидний ширээ тусдаа байдаг байсан ч нэг юмны журам өөрчлөгдсөн гэсээр хоёр хүүхдийг хамтад нь суулгаснаас би Жиминтэй хамт суудаг болсон байв.

" Би зүгээр . Би угаасаа л ийм байсан шүү дээ. "

Жимин самбар дээр хичээлээ зааж байснаа утас нь дуугарснаас түр ангиас гарах багшийг түр азнан , тэгш суусан байрлалаа өөрчлөн бага зэрэг бөгтийлөө.

" Би хүний асуудалд орохгээгүй л дээ. Гэхдээ Хусог та хоёрын голд ямар нэгэн юм болсон биз дээ? "

Хусог.

Дахиад л Хусог.

" Яагаад чи тэгж бодоод байгаа юм? Бид шулуун зураас шиг л зүгээр байна. "

Миний яриаг сонссон Жиминий харц нэг тийш маш хурдтай хялам хийснээ миний хариулт хүлээсэн ууртай царайлуу минь харан ,

" Учир нь намайг эвгүйцүүлээд байгаа зүйл нь Хусог ийшээ хичээл орсон цагаас л хойш ширтэж , нэг бол ууртай , нэг бол хоосон , нэг бол санаа зовсон байртай хараад байна. Мэдээж тэр надруу тэгж хараагүй нь ойлгомжтой . " гэхэд би аль болох нүднийхээ завсраар хажуу эгнээний урд талын ширээрүү харахыг оролдоход гэнэт Хусогтой харц тулгарснаас түүнийг хариу үйлдэл хийхээс өмнө би Жиминрүү эргэн харав.

" Бид зүгээр ээ. Шулуун зураас шиг л зүгээр. Магадгүй тэр зүгээр л хараагаа шалгаж байгаа байх. "

Ингэж хэлэх нь болохгүй л дээ. Гэхдээ би түүнд өөрийн тэнэг хайрын амьдралаа ярьж чадахгүй нь. Учир нь би өөрөө ч ойлгохгүй байна. Хэчнээн намайг худлаа ярихдаа муу гэдгийг хэн бүр мэдэх ч энэ удаа Жимин тайван өнгөрөөхийг шийдсэн бололтой үзэгний таглаагаа аван урагш харангаа " Тэгвэл түүнийг наашаа харахыг нь болиулчих тэгэх үү? Би бараг түүний нүүр хувирлыг зурахад ч бэлэн болчихлоо. " хэмээхэд би гүнзгий агаар аван Хусогийн зүг эргэлээ.

blind | jhsWhere stories live. Discover now