8.

2.3K 229 4
                                    

        Тэр үед өвлийн нэгэн шөнө байсан юм.

Гадаа цас орж бүх зүйл цасан цагаан болсон байсан ч салхи маш дулаахан байсныг би сайн санаж байна.

Гуниг гутралыг минь таслан утас хаа нэгтээ дүнгэнэхэд би орноосоо өндийн хичээлийн ширээн дээр тавьсан утсаа авахдаа нэг байрандаа маш удаан сууснаа анзаарч байсан юм.

Хусог гэх нэрийг харсан даруйд цээж амьсгал бүрэн авч яагаад ч юм сэтгэл санаа арай л дээрдэх мэт санагдан би утсаа аван чихэндээ наахад , намайг эхэлж мэндлэхээс өмнө түүний төрсөн өдрийн дуу чихийг минь дүүргэж билээ.

Хоолой нь хэчнээн арван хоёр цаг өнгөрч байсан ч сэргэг , чанга сонстож  түүний дуулахыг би бүдэгхээн инээмсэглэлтэй сонсож байтал Хусог нэг хэсэг дээр солгойрсоноос би инээж эхэлсэн юм.

" Чи унтаж байсан юм уу? " Дуугаа дуулж дууссаныхаа дараа түүний хоолойн өнгөнд багахаан санаа зовсон өнгө дуулдахад би хэчнээн Хусогыг харахгүйг мэдэж байвч толгойгоо сэгсрэн " Үгүй ээ би сэрүүн байсан. " гэж хэлсэн ч Хусог үгэнд минь итгэхгүй байгаа нь сонстож байсан юм. Гэхдээ би тэр үед үнэнээсээ ярьж байлаа.

" Би гэрийн чинь урдуур өнгөрч байгаа ч чиний өрөөний гэрэл унтраастай байна. " гэхэд би өрөөндөө биш байсан ч гэлээ өөрийн эрхгүй өрөөний гэрлээ харахад мэдээж , гэрэл асаалттай байсан.

" Би гэртээ байхгүй ээ. " Хоолой минь яагаад ч юм чимээгүй болж байсныг тэрээр хараахан анзаараагүй ч гэнэт л Хусогийн яриа төвлөрсөн болж

" Чи зүгээр үү? " хэмээхэд би өөрийн хацраар урсах нулимсаа арчин нусаа зөөлхөн татлаа.

" Би эмээгийндээ байна. Тэр түрүүхэн надад тахианы шөл өгсөн. "

Түүний асуултанд хариулахаас зайлсхийх намайг Хусог утасны цаанаас нэвт харж байгаа мэт санагдаж байв.

" Ээж аав чинь дахиад хэрэлдээ юу? "

Гүнзгий амьсгал гарган би эргэн орондоо ороод толгойгоо дохиж , чимээгүй мхн гэх авиа гаргаад " Тэд анх удаа бие биенрүүгээ гар далайсан. " гэхэд Хусог хэсэг чимээгүй болох нь надад тайвшрах хугацаа өгч байгаа мэт санагдаж байлаа.

Гэтэл хаалганы цаанаас эмээ " Гэрлээ унтраагаарай Исүл. Орой болчихлоо унт. " гэх дуунаар би утсаа эргэн чихэндээ авчирахад Хусог намайг унт би чамайг унттал чинь утасны цаанаас ч гэсэн сонсож байя гэж байсан үе яг л түрүүхэн мэт санагдаж байв.

blind | jhsWhere stories live. Discover now