14.

1.9K 238 10
                                    

Телевизороор ярих эрэгтэйн дуу чихний үзүүрт дүнгэнэж байлаа. Түүний нүүр нухацтай төрхийг агуулах ч тэрээр ердөө улсын үр тариалангийн талаар л ярьж байсанд би үзэгнийхээ таглааг хазлангаа ажив. Ханан дээрх цагыг харахад оройн наймыг зааж байсан учир хажууд минь тавьсан эмийг усаар даруулан уугаад , бичиж байсан дэвтрээ пиналтайгаа аван , өрөөлүүгээ явах гэж байтал хаалганы хонх дуугаран би цочисхийн огло үсрэхэд хүргэлээ.

Аав ээж хамтдаа найзынхаа төрсөн өдөрт явж , Сүли хичээлээсээ одоо ч хүртэл тараагүй байсан учир би тэдний аль нэг нь л ирж байгаа байх гэж бодож байв. Дэвтрээ барьсан хэвээр хэн гэдгийг нь асуулгүй хаалгаа онгойлгон гэнэт түүнийг харан зогтосхийхэд хүргэлээ.

Анхандаа Хусогыг гэнэт хүрээд ирсэнд баярлаж байсан ч түүний нүүрэн дээрх шархыг харсан даруйдаа миний инээмсэглэл арилан сандралаар солигдлоо.

" Хусо-! "

Хусог амыг минь хуруугаараа чимээгүй болгон , намайг зөөлхөн түлхэн өөрөө дотогш орж ирэх ба дараа нь надруу нухацтай царайгаар харахад би шүлсээ залгив. Түүний нүдний доод хэсэгт хөхрөлт үүсч , уруулнаас нь цус гарч байсанд би түүнээс юу болсоныг асуулгүй шууд л гал тогооруу чирэн орууллаа. Хусогыг сандал дээр суулган эмийн сангийн зарим нэг жижиг зүйлс байдаг хайрцгыг гарган ирэхдээ уруулныхаа цусыг зөөлхөн арчин өвдөлтөндөө гинших түүнийг ажиглаад , түүнийг өөрлүүгээ өргөн харуулав.

" Би гэртээ харимааргүй байна. "

Би санаа алдан түүний нүдрүү ширтээд удалгүй түүний шархыг нь эхэндээ зөөлхөн цэвэрлэнгээ , хэт чанга дуугаар биш , тайван төрхөөр

" Надад юу болсоныг хэлвэл би гэр бүлээс чинь нууцлья. " хэмээн шаардлаа. Хусог нэгэнт л намайг тэгж хэлэхийг мэдэж байсан болохоор гэнэт хорсолтонд өвдөж чимээгүй исгэрээд нүдээ хэсэг хугацаанд анив. Хөргөгчнөөс мөс гаргаж ирэн даавуунд ороогоод , түүнд нүдэн дээрээ тавь хэмээн өгөхөд Хусог надруу тээнэгэлзсэн байртай хараад мөсийг авлаа.

" Чи сонсохыг хүссээр л байна уу? "

Сандлыг түүнрүү ойртуулан, би суугаад хөлөө урдаа зөрүүлэн толгойгоо дохиход , Хусог инээснээ эрүү нь гэмтсэн мэт бага зэрэг барив.
Тэгээд тэр хэсэг хугацааны дараа нөгөө л нэг тээнэгэлзсэн хоолойгоор ,

" Чи Жундэтэй зүгээр найз гэдэг чинь үнэн үү? " гэхэд би хөмсгөө зангидан түүнрүү харлаа.

blind | jhsOù les histoires vivent. Découvrez maintenant