15.

2K 233 13
                                    

Савлуур хоёр тийш хөдлөх бүрт өнгө нь зэвэрч муудсан төмөр савлуур хяхтнан дуугарч байлаа. Хэчнээн одоо чимээгүй тайван хагассайн өдрийн нэг байсан ч Исүлд нэг л зүйл болж өгөхгүй байгаа мэт санагдана.

Урагш хойш савлах бүртээ доороо байгаа элсийг ийш тийш хөдөлгөн , удалгүй хажууд нь хэн нэгэн ирэхэд л урагш харав.

" Яагаад надтай уулзья гэсэн юм? "

Исүл газар тавьсан цүнхээ уудлан лаазтай кофе гаргаж ирэх ба таглааг нь задлан Жундэд өгөөд ,

" Суу л даа. " гэхэд тэрээр кофег аван тээнэглзсэн байртай хажуудах савлуур дээр нь бас зөөлхөн суулаа. Уулны өгсүү газрын тоглоомын талбай хотын гэрэл гэгээг үзэсгэлэнтэй харагдуулж , Исүл хэсэг ажсанаа буцан урагш харав.

" Ярилцахыг хүссэн юм. "

Гэсэн ч аль нь ч яриаг эхлүүлхийг хүсэхгүй байгаа бололтой тэднийг чимээгүй байдал угтан авч тэр хоёр чимээгүй савлуур дээрээ бодлогширон сууж байх ч удалгүй Жундэ гэнэт санаа алдлаа.

" Намайг уучлаарай Исүл.. Би Хусогыг гэмтээчихсэн болохоор чи уурлаж байгаа байх. "

Исүл хажуу тийш харахад Жундэ доош толгой гудайнгаа , гуяан дээрээ тавьсан гараа чимээгүй ажиж байв. Гэвч Исүлд бүх зүйлийн төлөө муу хүн шиг санагдан , тэрээр уур амьсгалыг өргөхийн тулд ,

" Зүгээр дээ, хүмүүс зодолдож л байдаг шүү дээ. Тэглээд ч Хусог хурдан эдгэчихдэг болохоор тэр зүв зүгээр болчихно. " хэмээхэд одоо л Жундэ харцаа өргөн түүний нүдрүү удаан гэгч нь ширтэж байлаа.

" Чи гэхдээ өнөөдөр надад үүнийг хэлэх гэж дуудаагүй биз дээ? "

Яг л өмнө нь хэлсэнчлэн , Жундэ жирийн арван нэгдүгээр ангийн хүүхэд гэхэд гоц ухаантан байлаа. Тэр бүх зүйлийг л мэддэг бас үүнийгээ хүнд яаж ойлгуулж хэлэхээ гадарлаж , хүний хэцүү үед хажууд нь байж , магадгүй одоо ч гэсэн Исүлийн хэлэх гэж байгаа үгийг ч тэр мэдсэн байх боломжтой байв.

Яагаад түүнд дурлаагүй юм бол оо? гэж бодохдоо өөрийн бодолдоо Исүл гуниглаж байлаа.

" Чи надаас уучлалт хүлээх гэж биш харин өөрөө надад уучлаарай гэж хэлэх гэж ирсэн биз дээ? "

Яг л цаг хугацаа гацсан мэт Исүл тэр үед Жундэд ямар хэцүү байхыг ойлгож байв. Жундэ үргэлж л түүнийг анзаарсан. Түүний бүх зовлонг Жундэ л зөвхөн ойлгосон.

Гэтэл яагаад түүнд Исүл дурлаж чадахгүй байна вэ?

" Би чамд үнэхээр сайн , Исүл. "

blind | jhsWhere stories live. Discover now