01. Зүгээр л "Эхлэл" гэчихье

4.5K 198 9
                                    


Би одоог хүртэл Жэхи рүү ширтэн суусаар л байна. Өглөө ангид ирэхэд нь л ширтэж эхэлсэн. Яагаад гэж үү? Түүнээс олигтой юм олж харахыг хичээж байна. Ингээд байж байтал нөгөө салааны урд суух Хусог суниан эргэж хараад
- Дэвтрээ хуулуулчих Ванбёг Жэхи
( 완벽- Ванбёг гэдэг нь солонгосоор төгс гэсэн үг болно)
Тэр хажуунаас минь босон дэвтрээ хуулуулахаар Хусогийн ширээ рүү дөхөхөд Жимин мөн Тэхён очин далдаганана. Жэхи инээмсэглэн
- Хусог аа. Хуулсныхаан дараа Жиминд өгчихөөрэй. Харин Жимин аа Тэхёнд өгнө шдэ.

Үүнийг сонсоод Жимин түүнрүү инээмсэглэн үсээ хойш болгосоор
- Чамтай нэг анги байгаадаа дандаа баярлах юмаа.

Тэхён
- Гоо хатан Жэхи

Хусог
- Тэнгэрийн элч.

Энэ газар доор ортлоо магтуулж буй охин бол Сун Жэхи. Ангийхан түүнийг "Манай ангийн хамгийн хөөрхөн, онц сурлагатай, авьяаслаг охин" гэлцдэг.Түүнтэй ангийнхан маань ч гэлтгүй сургууль даяараа сайхан харьцдаг. Учир нь манай сургуулийнхан үнэхээр бялдууч гарууд. Жэхи өөрөө ч бялдууч. Тийм болоод л сайхан харьцдаг биз. Онгироо амьтан. Харалдаа хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байхад ангийханд бүх дэвтрээ цацаал. Дээрээс нь Жэхи миний хажууд суудаг нь бүр новшийн байгаа биз. Боож үхмээр.

Азаар хонх дуугаран эхний цагийн багш орж ирлээ. Би энэ хичээлийг ойлгох гэж ядан шанаагаа тулан суухад Жэхи хажууд лайтай үглэнэ. "Аан. Ингэж бодох юм байна. Аан. Оон. Уун. Одоо л ойлголоо " ч гэх шиг. Тэнэг охин. Гэнэт тэр намайг дуудан
- Уучлаарай Сүёл саад болоогүй биз.

- Үгүй ээ. Саад биш гай удаж байна.

- Уучлаарай. Юм асуух гэсэн юм л даа.

- Тэгээд олон үг урсгалгүй шууд асуугаач.

- Үзүүрлэгч байна уу?

- Байна.

Доош тонгойн
- Баярлалаа.

Тэнэг хог вэ. Ганц Үзүүрлэгч авах гэж наян юм болчих юм аа. Тэгээд баярласандаа сөгдөж мөргөх нь холгүй байх юм. Би түүнтэй дандаа ингэж харьцдаг.Тэглээч аливаа юм хоёр талтай биздээ. Алийн болгон дандаа магтуулах вэ дээ. Хааяа ч бас мууллуулах хэрэгтэй шдэ.Би ганцхан түүнтэй ч биш бусадтай мөн адил ингэж харьцдаг.

Энэ байдлаар өдрийн тал нь өнгөрч, гэртээ харина. Би бусад шиг найзтайгаа хамт олон долоон юм чалчиж явдаггүй л дээ. Угаасаа явах гээд ч найз байхгүй юм чинь.
Алхаж алхаж гэртээ орж ирлээ. Ээж харагдахгүй байхыг бодоход гал тогоонд, нойлд эсвэл өрөөндөө байгаа байх.
- Би ирлээ.

Ээж гал тогооноос шанага барьсаар гарч ирэн
- Өө миний охин хүрээд ирэв үү?

- Тэгсээн.

Тэр буцан гал тогоо руу орж
- Өнөөдөр хэр байв даа.

- Байдгаараа л.

- Ганц ч удаа сайн хариу хэлэхгүй юм аа.

- Хэзээч тэгэхгүй байх өө.

- Ирж хоолоо ид.

- Заа.

Бид хоолны ширээний ард суун хоолоо идэцгээлээ. Би чимээгүй байдлыг эвдэн
- Ээжээ.Таниас нэг юм асуух гэсэн юм аа

- За?

- Би сургуулиа сольж болох уу?

- Болохгүй гэж олон ч хэлж байна даа. Тэнд миний танил олон болохоор дүн гуйхад хэрэг болно. Тэглээч хичээлийн шинэ жил болж байхад.

- Би долигоносон хэдэн хүмүүстэй нэг агаараар амьсгалмааргүй байна.

- Тэд бялдууч бишээ. Зүгээр л соёлтой байхгүй юу. Чи л шал өөр өнцгөөр хардаг байх.

- Мэдэхгүй ээ.

Намайг ширээнээс өндийхөд ээж бувтнан
- Аав чинь байсан бол ийм зүйл болохгүй байх байсан юм.

Би хариу дуугарах гэсэн ч болиод өрөө рүүгээ орлоо.

За. Энэ бол миний нэг өдөр. Өдөр бүхэн ингэж өнгөрдөг. Ямарч сонин содон, шинэ зүйл байхгүй. Миний амьдралд тавтай морил.

~Another one~  ♡(Дууссан)♡Where stories live. Discover now