12. Сонин мэдрэмж төрөөд байна.

1.5K 148 3
                                    

Сургуулиас гараад гэрийн зүг алхаж байхдаа Жонгүгийг олж харав. Тэр чихэвч зүүсэн байх ба намайг олж харахад нь далалтал хариу далалсангүй. Их зантай амьтан. Замаа харахгүй дээгүүр харж цэхэлзэж байгаад шон мөргөчих нь тэр. Тэгж л таарна. Их алцганаад байсан. Хөөрхий Жонгүг ичсэндээ нүүрээ даран яваад өгөв. Одоо бодохнээ Жонгүг баян байсан болохоор л надад ном, хувцас, хоол авч өгж байсан байхнээ. Сайхан сэтгэл биш зүгээр л Хусог Жонгүгийн тохиролцоо. Гэхдээ би бусад шиг " Надад хэн ч хайргүй, би бол гологдмол арчаагүй охин. Үхээд өгье л дөө" гэж хэзээч хэлэхгүй. Би тийм хоёр багтай эсвэл гомдомхой хүмүүсийн нэг биш. Бүгд л бялдууч, жүжигчид. Харин би чинь Пак Сүёл. Математикийг ойлгох ухаан надад хайрлаагүй ч бусад нь надад байна. Тийм ээ. Ганц л амьдрана шдээ. Унтамхай болохоор орондоо орон зүүдний ертөнц рүүгээ аялалаа.

Зүүдэндээ би өөрийгөө харж байлаа. Инээсээр байгаад орноосоо унасан ч инээсээр л байв.

Намайг зүүдний ертөнцөөс ирэхэд аль хэдийн наран жаргачихсан байв. Дандаа л тэгдэг л дээ. Магадгүй хэн нэгэн нь намайг гайхдаг байх. Дандаа шүлэг, уран зохиолын ном уншдаг байж дандаа сул үг хэрэглэж, хараадаг гээд. Уншсан бүх мөрт нь толгойноос арилчихдаг юм чинь.
Ойлгомжгүй, тааварлашгүй, бялдууч, хоёр нүүртэй хүмүүстэй нэг орчинд байдаг болохоор тэдэн шиг болохүйн тулд ном уншдаг.

Маргааш нь Хусог Жонгүг хоёрын хэн нь ч хичээлдээ ирээгүй. Тэхён Жиминээс асуухад тэд сонсоогүй мэт зөрнө. За зүгээрдээ. Буцаад л найзгүй болчихлоо. Анхнаасаа надад найз байгаагүй шдэ андуурчихаж. Утасанд Жонгүгаас мессеж ирэх агаад
- Хаалгаа нээ. Тогшиж чадахгүй юм байна.

Гэж бичсэн байв. Үнэхээр орцонд байгаа гэж үү? Хэмээн бодоод онгойлготол тийм байж ээ. Тэр бороонд норчихсон байсан түүнтй харцнаас гуниг харагдана.
- Юу болсон бэ?

- Орчих уу?

- Ор ор. Юу хэлэх гэсэн юм?

- Зүгээр л уучлалт гуйх гэсэн юм.

Тэр сул дуугаар хариулж байлаа. Духан дээр нь гараа тавьтал халуу шатаж байв.
- Хөөе чи өвдчихсөн юм уу? Бороонд норчихсон тэгсэн хэрнээ халуураад байх юм.

Түүнийг буйдан дээрээ хэвтүүлээд хүйтэн жин тавьж өгөв.

Тэр сул дуугаар- Ээж аав чинь ирвэл яана

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэр сул дуугаар
- Ээж аав чинь ирвэл яана.

- Зүгээрээ ээж оройн ээлжтэй. Аав харин...

- Уучлаарай

Гэж хэлчихээд тэр хэсэг зүүрмэглэв. Түүний энэ царай ямардур булаам юм бэ? Энэ мэдрэмж чинь юу билээ? Зөөлөн дулаахан гоё мэдрэмж. Тэр сэрчихлээ.
- Одоо халуун чинь бууж байна уу?

- Дээрдэж байна. Баярлалаа. Бас уучлаарай.

- Чи ер нь яагаад уучлалт гуйгаад байгаа юм? Бас яагаад өнөөдөр хичээлдээ ирээгүй юм ?

- Ичээд л. Түрэмгий зан гаргаж, Хусогийг уурлуулсанаасаа болоод л.

- Чиний ярьсаныг би ойлгоогүй.

- Үнэхээр энэ яваа насандаа дурлаж үзээгүй юм уу?

- Тийм ээ. Бүхнийг үзэн ядсаар ирсэн.

- Хусог чамд сайн тэгээд чамтай дотносох гэж надаар дамжуулан мэдээлэл авч байсан юм аа. Одоо ойлгов уу?

- Аан. Хусог надал сайн юм уу?

- Чи тэнэг юм. Би Bugatti- гаа алдчихлаа гээд уурлаад байсан шдэ. Тэгэх шаардлагаггүй байсан юм байналээ. Би тохиролцсон гэдгээ мартчихсан. Хэрвээ ялагдвал Хусог надад өөрийнхөө машиныг өгөх байсан.

- Айн? Тэр чинь чамайг дахиад авчих гээд байсан биздээ.

- Тэнэгээ. Чамд мэдэгдүүлэхгүйн тулд тэгж хэлж байхгүйюу. Чи бүр дурлал, хайрын асуудал дээр үнэхээр муу юмаа. Уншдаг номон дээр чинь тиым юм гардаггүй юм уу?

- Би тийм төрлийн ном уншдаггүй ээ.

- Таарч дээ. Зза Сүёл аа. Би явлаа. Хусогийн талаар бодолцож үзээрэй.

Би Жонгүгт сайн болчихвол яах вэ?

~Another one~  ♡(Дууссан)♡Where stories live. Discover now