04.Тэр биширмээр тэнэг юм аа!

1.8K 172 6
                                    

Өчигдөр Жонгүгт юу гэж амласаныг минь санаж байна уу? Жэхитэй танилцуулна гэсэн. Гэвч өнөөдөр амралтын өдөр юм байна. Дахиад 1 хоногийн дараа уулзуулах нь дээ. Амралтын өдөр учираас хүссэнээрээ унтаж амарлаа. (Өдрийн 12цаг хүртэл)

Цайгаа уухаар ширээнд суутал ээж юу ч дуугаралгүй өчигдрийн хоолоо халааж өгчихөөд гараад явав. Ямар гээч нь вэ? Өдөр болгон л надтай юм ярьдаг хүн биздээ. Сарын тэмдэг нь ирчихсэн юм болов уу? Мэдэхгүй ээ. Утаснд мессеж ирэн харвал ээж "Өнөөдөр оройтож очно. Илүү цагаар ажиллана." Аан нээрээ манай ээж эмч. Өнөөдөр өдрийн хоёр ээлжинд ажиллах юм шиг байна. Одоо гэртээ юугаа хийнэ ээ. Олон юм бодсоор буйдан дээрээ хэвтлээ. Утасны хангинах чимээгээр буйдангаасаа өндийн гал тогоо руу зүглэлээ. Танихгүй дугаараас залгаж байх чинь.
- Байна. Хэн бэ?

- Жонгүг байна аа.

- Юу вэ? Дугаарыг минь яаж мэдсэн юм?

- Багшаас.

- Тэгээд яах гэж залгасан юм?

- Өнөөдөр Жэхитэй танилцуулна гэсэн биздээ.

- Юу? Чи чинь өдөр хоногоо ялгахаа больчихсон юм уу? Өнөөдөр амралтын өдөр.

- Мэднээ. Чи өчигдөр надад Жэхиг танилцуулна гэж амласан.

- Ч-чи яг тэнэг байх аа.

- Хамаагүй ээ. Гэрийн хаягаа хэл. Номоо бариад очлоо.

- Ямар гээчээ яриад байгаа юм бэ?

- Хурдал.

- Би чамд хэлээд байж байх юм шиг байна уу?

- Жэхиг танилцуулна гэсэн биздээ.

- Болилоо. Наад ном чинь хэрэггүй ээ. Таслалаа.

Энэ яг солиорчихсон байх аа. Яаж манайд ирнэ гэж бодож сэтгэж чадаж байна аа? Аргагүй дээ. Царайлаг хүмүүс тэнэг байдаг шүү дээ. Үүний жишээг Жэхигаас харж болно. Аз жаргалтайгаар буйдан дээрээ суугаад кино үзэж байтал хэн нэгэн нь хаалга тогшлоо.

- Ёстой нээрээ. Суугаад 5минут ч болоогүй байхад ямар тэнэг новш нь хаалга балбаад байдаг байна аа.

Гээд бувтнасаар хаалгаа онгойлготол нөгөө тэнэг банди балбаж байж.
- Сайн уу? Сүёл.

- Чи чи чи.

- Би юу гэж? Мундаг байна уу?

- Юуны чинь мундаг. Мулгуу юм байна.

Гэхэд тэр орох гээд хөлөө довжоон тавьж орхив.
- Чи орох гээд байгаа юм уу?

- Тийн.

- Айлд зөвшөөрөлгүй орох нь уу?

- Ээ Сүёл аа. Оруулчих л даа.

- Чадахгүй. Тэнэгт. Зайл.

- Гадаа бороо ороод байна шдэ.

- Хөөе маанагаа. Чи орцонд байна.

- Тэгээд би бороонд норчихсон даараад байна. Ханиад хүрлээ.

- Хүрнэ л биз. Надад хамаагүй.

Гээд хаалгаа хаах гэтэл
- Би чамд номны чинь бүх цувралыг өгье.

- Юу? Бүгд үү?. Ор ор.

Тэр амандаа бувтнан
- Олон ааштай авгай вэ?

- Юу?

- Юуч гээчгүй ээ.

- Наад буйдан дээрээ суучих. Цай уух уу? Ус уух уу?

- Даарчихсан байгааг минь харахгүй байна уу?

- Харж байна.
Гээд түүнд мөстэй хүйтэн цай өгөөд, гэрийнхээ халаалтыг бууруулалаа.

- Энэ чинь мөстэй цай байна. Бас яагаад халаалтаа багасгаад байгаа юм? Намайг ханиад хүргүүлэх гээ юу?

- Тэгээд чамайг харсаар байж ханиад хүргүүлэхгүй байх юм уу? Ханиад хүрэх хэрэгтэй. За юу?

- Тэнэг. За тэр яах вэ. Дараа долоо хоногийн лхагва гарагт үдэшлэг болно. Эртхэн шиг цуг явах бүсгүйтэйгээ танилцмаар байна.

- Би Жэхигийн гэрийг, дугаарыг мэдэхгүй ээ.

- Тэгээд би яах юм?  

- Мэдэхгүй.

- Тэр чинь их чухал үдэшлэг.

- Зүгээр л очоод зай бөглөж байгаад явна биздээ. Юун сүртэй юм?

Тэр хэсэг юм бодсоноо
- Юу гээч Сүёл. Чи надтай цуг явчих.

- Үгүй.

- Ээ яагаад?

- Би амьдралынхаа хайрын сайхан цагийг чамтай өнгөрүүлмээргүй байна. Тэглээч чи Жэхиг хараад намайг голох байлгүй.

- Голохгүй ээ.

~Another one~  ♡(Дууссан)♡Where stories live. Discover now