10. Шинэхэн

1.6K 143 3
                                    

Тэр намайг хараад инээмсэглэн
- Сайн уу?

- Яагаад уулзах гэсэн юм?

- Нөгөөдөр үдэшлэг болно шүү дээ. Хосууд бие биенийгээ мэддэг байх ёстой.

- Чи ер нь ганц хоногийн зүйлийг юун их юманд бодчихсон юм. Бид нэг л хоног хосууд шиг байна.

- Өөр шалтгаан байгаа юм аа.

- Юу юм?

- Нөгөөдөр орой хэлье. Тэгээд яах юм?

- Юу?

- Болзох юм уу?

- Өөрөө мэд

Гэтэл гараас минь атгаад алхаж эхлэлээ.
- Ийм байдаг байхнээ

- Юу?

- Найз залуутай байх.

- Чи хүнтэй үерхэж үзээгүй юм уу?

- Мхм.

- Яанадаа.

- Тэглээ гээд доройтсон юм алга

- Зза. Тэгвэл эхлээд хоол идэцгээе.

Бид ойрхон хоолны газар орж хоол захиалж идлээ. Дараа нь зайрмаг идэнгээ гудамжаар алхаж юм ярицгаасан. Би наргиан цэнгээнд дургүй болохоор бусад охидууд шиг парк, тоглоомын газар өөр олон зүйлс орохыг хүсээгүй. Миний хүсдэг зүйл маш энгийн. Ердөө л далайн эргийн байшинд дуртай номоо уншиж, амрах. Мөн кино, хөгжим мэдээж байна. Би өөрийнхөө талаарх мэдээллийг түүнд яриж өгсөөр аль хэдийн орой болчихсон байлаа. Тэр намайг гэрт минь хүргэж өгөөд явав.

Маргааш нь ангийн хаалгаар ороход Жэхиг хүүхдүүд хүрээлэн зогсож байв. Тэдний яриаг сонсвол
- Хөөх гайхалтай.
- Воаа. Ийм хөөрхөн болохоор тэд чамд санал таьсан нь аргагүй.
- Хэзээ рекламдаа тоглох юм?
- Аав чинь угаасаа тиймэрхүү ажил хийдэг биздээ. Тэгээд л охиноо тоглуулж байгаа байх.

Хөх инээд хүрчихлээ байна. Жэхи рекламнд тоглоно гэж үү? Хаха Хаалгаар Жонгүг Хусог Тэхён гурав инээлдэн орж ирлээ. Жимин тэднийг угтан авч Жэхигийн талаар ярьж эхлэлээ. Тэд бүгд баяр хүргэв. Харин Жонгүг миний хажууд суугаад
- Өглөөний мэнд. Өчигдөр хэр байв даа.

- Дажгүй ээ.

- Маргааш үдэшлэг болно шүү дээ. Догдлож байна уу?

- Бага зэрэг л.

- Сонин гэдэг нь.

Ард Хусог
- Сүёл аа. Эхний хичээлийн даалгавараа хийсэн биздээ.

- Тийм ээ яасан?

- Өгчих. Хуулах гэсэн юм.

- Жэхигээс аваач.

~Another one~  ♡(Дууссан)♡Where stories live. Discover now