11. Хусогийн банталт

1.4K 147 2
                                    

- Энэ удаагийн ялагчаар....
Гэж хэлэхэд нь "Яанаа бид тодрохгүй бол яах вэ? Бид л байгаасай" гэсэн бодол зурвас хийн орж ирэв. Dj үргэлжлүүлэн
"Ялагчаар...Сүбон болон Хисон тодорлоо. Халуун дулаан алга ташилт бэлэглэцгээе." Гэж хэллээ. Ааах чадсангүй ээ. Жонгүг юу ч дуугаралрүй гарах хаалга руу явлаа. Би гайхан араас нь даган явав. Тэр машиндаа суугаад уураа гарган орилж чарлав. Би машинд суугаад
- Яасан бэ? Яагаад уурлаад байгаа юм.
Гэж асуутал Жонгүг
"Ааайш. Новш гэж" гэж хэлчихээд над руу зэвүүн харсанаа
- Чиний буруу.

- Юу?

- Чи л сайн жүжиглээгүй. Муу тэнэг охин.

- Юу ярих гээд юу яриад байгаа юм

- Чи ойлгохгүй ээ. Зүгээр л...... Тэр Сүбонтой мөрийцчихсэн байсан юм. Ингээд 2.7сая воний Bugatti-гаа алдчихлаа.

- Миний буруу биш. Хэн чамайг надтай цуг яв гэсэн юм.

Тэр орилсоор
- Хусог!

-Хэн гэнээ?

- Ааайш. Мэдэхгүй ээ.

Гэсээр тэр машинаа асаагаад жолоодож эхэллээ. Хусог яагаад надтай цуг яв гэсэн бол?
Тэр намайг гэрийн үүдэнд буулгачихаад яваад өгөв. Гэртээ ортол ээж
- Гүнжхэн минь юу болоо вэ? Яагаад гоёчихоов?

- Аан. Үдэшлэгт явсан юм аа.

- Би чамайг номын санд хонох гэж байна гэж бодсон.

- Хөл өвдөөд байна бас маргааш өглөө эрт хичээлтэй. Тийм болохоор унтлаа.

- Ямар нэгэн юм болоо юу?

- Үгүй ээ. Зүгээр

Өрөөндөө оронгуутаа уурласан уураа дэрэнд гаргалаа. "Муу тэнэг. Бүгд тэнэг. Аайшш. Мэдэхгүй ээ. Хусог ч Хусог. Жонгүг нь ч Жонгүг. Мөн таарчдээ " маш олон ийм бодол орж ирэн нервтэнэ. Байгаа нь л энэ юмдаа.

Маргааш нь Жонгүг хичээлдээ хоцорч ирсэн. Би Хусогаас яагаад Жонгүг өөрөөс нь болж надтай ойртсоныг  асуумаар байсан ч чадсангүй. Хажууд Жонгүг байсан учир. Жонгүг гэнэт ухаарсан мэт хичээлээ хийж, үзүүлэв. Багш түүнийг сайшааж мөн гайхна. Огтоос дэвтрээ үзүүлдэггүй бас муу сурлагатан болохоор. Тэр албаар ингэдэг бололтой. Хэд хэдэн хичээлийн дараа их завсарлагаан болж Жонгүг аниас гаран явлаа. Би арагш эргэн хараад Хусогтой ийнхүү ярилцав.
- Сайн уу?

- Өө сайн уу? Сүёл.

- Өчигдөр Жонгүг бид хоёр үдэшлэгт явсан.

- Аан. Түүний мөрөөдөл биелэжээ. Тэгээд та хоёр ялсан уу?

- Харамсалтай нь үгүй ээ. Гэхдээ Жонгүг надад сонин зүйл хэлсэн. Тэр өөрийгөө чамаас болоод хамт үдэшлэгт явсан гэсэн.

- А-ан. Хичээл тараад тайлбарлаж өгье. Баяртай.

Гээд ангиас гараад явчихав. Би нэгэн хэвийн амьдралаа санаж байна. Өглөө эртээс эрт сэрээд, сургууль дээрээ ганцаарханаа байна. Хичээл дээрээ Жэхиг маш ихээр үзэн ядаж, дараа нь гэртээ ирээд хичээлээ хийж, ном уншина. Гэхдээ өнөөдрөөс тэгж амьдрах болохоор хүнд биш байна.  Их завсарлагаан дуусаж хонх дуугарлаа. Байгалийн ухааны багш чөлөө авсан болохоор хичээл орсонгүй. Жонгүг ширээгээ дэрлэн унтаж, Хусог утасаа оролдоно. Бидний ширээний өмнө Жимин Тэхён хоёр ирж суув. Жимин дуу алдан
- Ээе. Юу байна. Сүёл босоод Хусогтой байраа сольчих.

-Гэхдээ би

Тэхён
- Соль гэсэн шүү.

Хусог, Тэхён хоёр дохионы хэлээр яриад Хусог босон
- Сүёлоо арагшил.

- Заа.
Өөдгүй амьтад тэнэгтэх мөрөөрөө тэнэгтэхгүй. Тэгтэл Жонгүг сэрэн суниагаад хэдэн үг солино.  Тэхён түүнээс ингэж асуув.
- Яагаад ойрд гунигтай царайлаад л байгаа юм дээ?

Тэр надруу муухай харан
- Сүёлоос асуу.

Хусог өмнөөс минь
- Энэ азгүй амьтан 2.7сая воний Bugatti-гаа алдчихсан.

Гэтэл Жимин Тэхён хоёр зэрэг
- Еээээ.

Гэцгээв. Жонгүг бүр уурлан Хусог руу хандан
- Новш минь 2.7сая вон өг.

- Заа дахиад авчихна биздээ. Баян юм байж.

- Аав карт хураацан.

- Азгүй амьтан.

Жонгүг тохуурхсан маягтай.
-  Хусогаа чи  Пак Сүёлд сайн биздээ. Би үдэшлэгний төлөө биш чамаас болж Сүёлтой ойртсон шдэ

Гэтэл анги тэр аяараа чимээгүй болж, миний нүд томрон гайхна. Ангийхан шивнэлдэж, сайшааж, муулж, атаархаж байцгаав. Хусог бантаж мөн уурлаад ангийн хаалга саван гарав. Түүнийг гарсаны дараа анги хов живээр дүүрлээ. Азаар хонх дуугарч багш орж ирлээ.

~Another one~  ♡(Дууссан)♡Where stories live. Discover now