08. 100н охин

1.6K 159 4
                                    

Нүдээ нээхэд бүдэг байх ба энэ нь үүр цайсныг илэрхийлэнэ. Босоод цагаа харвал 5цаг. Хамаагүй ээ босох хэрэгтэй. Угаалгын өрөө орох гээд өрөөнөөсөө гарахад ээж ирчихсэн, буйдан дээр унтаж байлаа. Өрөөндөө ч орох тэнхэлгүй болтлоо ядарсан бололтой. Ийм явдал нилээдгүй олон удаа гардаг болохоор сурснаараа өмд болон оймсыг нь тайлж дараа нь түүнийг сэрээнэ. Тэгээд л тэр өрөөндөө орно. Өрөвдөж байна. Их ачаа үүрдэг түүнд дахин хүнд ачаа үүрүүлэхгүйн тулд сургуулиа солих талаар нээх их хөнддөгүй. Сайхан ааштай үед нь л гэхээс биш бодсоны ч хэрэггүй.

Би хоол хийхтэйгээ болохоор ядаргаа тайлах шөл бэлдэж эхлэв. Шөлөө хийж дуусахад 05:40 болсон байлаа. Өрөө рүүгээ очоод дүрэмт хувцасаа өмсөөд, цайгаа уув. Шууд гэрээсээ гараад чихэвчээ зүүн сургууль руугаа тайван гэгч нь алхаж байтал хэн нэгэн чихэвчийг минь сугалав. Гайхан хажуу тийш харвал Жонгүг байлаа.
- Хүн дуудаад байхад

- Уучлаарай. Чамайг сонссон ч эргэж хармааргүй санагдсан юм.

Би ингэж хариулчихаад буцаад урагшаа харан алхаж эхлэлээ. Тэр инээмсэглээд
- Гомдчихсон юм уу?

Би түүн рүү хачин царай гаргаад, алхаж эхлэлээ.
Тэр надаас маш олон асуулт асууж байлаа. "Ямар өнгөд дуртай вэ? Юу хийх дуртай вэ? Ном гоё уу? Дуу хөгжим гоё уу? Ямар дуу сонсдог вэ?"Гэх мэтчилэн. Би зарим асуултанд нь хариулж заримд нь чимээгүй өнгөрсөөр сургууль дээр ирсэн байлаа. Анги руугаа ороход Хусог өөдөөс гарч ирэн намайг цочоож орхив. Би уурласандаа
- Чи чинь ямар нэгэн эмгэгтэй болчихоо юу? Ёстой нээрээ бла бла...

- Уучлаарай Сүёл. Би нөгөө...

Би түүнийг сонсохыг ч хүсэхгүй байсан тул хажуугаар нь мөрлөн өнгөрөөд суудалдаа суув. Жонгүг руу харвал Хусогтой хэдэн үг солих ба хаяаа хаяаадаа тэд надруу хялам хийнэ. Би тоолгүй ширээгээ дэрлэн хэвттэл ангийнхан гэнэт орилцгоолоо. Би гайхан өндийвөл Жэхи... Тэр багштай зэрэгцэн ангийн хаалгаар орж ирлээ.

Түүнийг хараад ангийнхан
- Жэхи. Чи яагаад ирээгүй юм бэ?
- Санасан шүү.
- Ванбёг Жэхи буцаад хүрээд ирлээ бла бла...

Хэдэн сар алга болж байгаад ирсэн мэт л байх юмаа. Жонгүг над дээр хүрж ирээд
- Энэ өнөөх Жэхи юу?

- Мхм

- Зурган дээрээсээ огт өөр юм гээч.

- Угаасаа зураг дарах чадваргүй нэгэн.

Жэхи Жонгүг бид хоёр луу хахчихаад
- Багшаа. Би хаана суух вэ?

- Аан. Охин минь чамайг байхгүйд хүүхэд шилжиж ирсэн. Түүнийг Жон Жонгүг гэдэг.

~Another one~  ♡(Дууссан)♡Where stories live. Discover now