02. Шинэ сурагч юм биздээ?

2K 174 11
                                    

Ёстой нээрээ нүдээ аниад нээхэд л маргааш болчихсон байх юмаа.
Босоод мэдээж хувцасаа өмсөнө. Ойлгомжтой нүүр гараа угаана. Зоолттой цайгаа ууна. Тэгээд гэрээсээ гарна. Өөр яах вэ дэ. За тэгээд явж явж сургууль дээрээ ирж, анги руугаа орно. Суудалдаа суугаад ширээгээ налан хэвтэнэ. Өнөөдөр Жэхи битгий ирээсэй. Өглөө болгон залбирдаг зүйл минь энэ. Нүдээ нээхэд Хусог урдаас хараад хэвтэж байлаа. Тэр намайг цочиход инээсээр
- Цоччихсон уу?

- Тэглээ.

Тэр намайг шалгаан
- Жэхи хаана байна?

- Би яаж мэдэх юм?

- Чи найз нь биздээ.

- Чи найз залуу нь биздээ.

- Биш

- Би ч бас найз нь биш.

- Аашны тулам.

Гэсээр суудал руугаа явлаа.

Эхний цаг анги даасан багшийн хичээл юм. Тэр орж ирэн
- За хүүхдүүдээ. Өнөөдөр манай ангид шинэ сурагч шилжиж ирсэн болохоор сайнаар хүлээж аваарай.

-Царайнаас нь л хамаараана даа.

-Жонгүг аа ороод ир.
Түүний дуудсан хүүхэд орж ирэхэд ангийнхан шивнэлдэж эхлэлээ. "Хөөрхөн юм аа. Царайлаг юм аа" гээд л. Яахав тийм ч царай муутай биш л юм. Өнөөх банди доош бөхийн
- Сайн байна уу? Намайг Жон Жонгүг гэдэг. Шинэ сурагч тул туслаж дэмжиж байгаарай.

Гэхэд нь багш гараа надруу чиглүүлэн
- Пак Сүёлийн хажууд суучих.

- За.

Миний хажууд суухнээ? Хмм Жэхигээс л дээр юм байна. Нөгөө банди хажууд суугаад инээмсэглэн
- Жонгүг гэдэг.

- Сүёл.

- Одоо юуны хичээл орох билээ?

- Хэл судлал

- Аан.

- Надтай нэг ширээнд суухад хэдэн дүрэм бий. Баримтлана биздээ?

- Сонсч байж л болъё

- Нэгт. Огтхон ч юм ярихгүй. Хоёрт. Надад саад болохгүй. Гуравт. Ер нь чи ч болохгүй.

- Энд болдог юм бий юу?

- Байдлаасаа л болно.
Гэхэд тэр юу ч дуугаралгүй дэвтэрээ гаргаж ирэн самбар дээрхийг хуулж эхлэлээ. Овоо дуулгавартай юм гээч.

Багшийн утас нь дуугарч тэр ангиас гарахад ангийнхан тэр чигээрээ зэрэг дуу алдлаа. Мэдээж хоорондоо энэ залуугийн талаар чалчиж байгаа. Хэдэн алцгар охидууд далчганасаар миний ширээн дээр ирээд
- Жонгүг гэсэн байхаа.

- Тийм ээ.

- Чи ч азгүй байна даа. Явж явж хачин Сүёлтой суучих гэж.

Нөгөө охин нь үсээ шидлэн
- Хүсвэл өнөөдөр хамт гадуур гарах уу?

- Хэрэггүй ээ.

-Одоо суудалдаа суучихвал дээрдээ охидоо. Багш ирж байна.

Намайг тэгэж хэлэхэд багш уурласаар орж ирэн
- Ким Ёна На Хэжи. Наанаа юугаа хийж байгаа юм? Яг одоо суудалдаа суу.

Тэд явж ядсаар суудалдаа суув. Багш самбар луу ойртон
-За тэгэхээр сая Жэхигийн ээж ярьлаа. Жэхи 2 хоногийн чөлөө авсан.

Жонгүг гайхан
- Жэхи гэж хэн юм?

- Тэр үү? Тэр хэн ч бишээ.

- Тэгвэл чи яагаад гараа хавсраад залбираад байгаа юм?

- Түүнд хараал уншиж байна.

- Тийм муу хүн юм уу?

- Аймар муу хүн.

Гэхэд урд суудаг Ханбёл эргэж хараад
- Сүёл битгий худлаа яриад бай. Тэр бол Ванбёг Жэхи

- Ванбёг гэнэ ээ?

Ханбёл
- Тийм ээ. Тэр үнэхээр хөөрхөн, авьяаслаг, төгс төгөлдөр охин

- Битгий сонсоо мөрөөдөж байгаа юм. Ханбёл! Одоо урагшаа хараад хичээлээ хий.

Энэ явдлаас хойш хонх дуугаран багш орж ирсэн. Жонгүг нэг ч үг дуугараагүй бас хичээлээ ч хийхгүй байсан. Матемматик миний сайн хийж чаддаг зүйл биш ч тэр надаас муу. Би энэ залууд маш их талархаж байна. Жэхи шиг хичээлдээ сайн бас үглээ биш болохоор. Бурхан минь баярлалаа. Сайн ширээний хамтрагч өгсөнд.

~Another one~  ♡(Дууссан)♡Where stories live. Discover now