13. Гунигтай байна за юу :(

1.4K 146 4
                                    

Магадгүй би хайрын ном худалдаж авах хэрэгтэй байх.

                              23:40
Унтаж чадахгүйнээ. Толгойд Жонгүг орчихоод гарахгүй байна. Яах вэ? Яагаад заавал Жонгүгт сайн болчихвоо? 19жил хэнд ч сайн болоогүй шүү дээ. Үүнийг нууцлах хэрэгтэй. Хэнд ч мэдэгдэхгүй.

Хэд хоногийн дараа

Өнөөдөр эхний цаг дээр  шалгалт авсан. Жонгүг бүр юу ч хийгээгүй. Харин Хусог ирээгүй. Тэр хичээлдээ ирэхгүй 3хонож байна. Жонгүгаас асуух гэхээр зүрх хурдан хурдан цохилоод нэг л чадахгүй  байв.  За би чаднаа. Жонгүгт хандан
- Ху-хусог яагаад ирэхгүй байгаа юм ?

- Надаас болоод ирэхгүй байгаа байх. Чи уулзаад учирлаад хэлээд өг.

- Тэгье. Би чадна. Угаасаа тэгье гэж бодож байсан юм. Зза ариун цэврийн өрөө орлоо.

Ангиас гараад цээжин дээрээ гараа тавиад амьсгаадав. Би бараг л үг сольсондоо баярлаад байна. Хүн болгоныг үзэн яддаг байсан би...

Хичээл тараад Хусогийн дугаарыг Жонгүгаас аваад, түүнтэй уулзахаар боллоо. Нэг кафэд уулзах болсон. Хоцорчихлоо гэж бодсон боловч түрүүлээд ирчихсэн байж байна.  Хусог хоцорч байна. "Тэр ирэх болов уу? Гэрийнх нь хаягийг авдаг байж уу? Явчих уу? Утас нь холбогдохгүй байна. Яах вэ " гэж бодогдсоор нэг шийдэлд хүрлээ. Дахиад жоохон хүлээчихье. Хүлээсээр хүлээсээр тэвчээр алдаж явахын даваан дээр ард Хусогийн дуудах сонсогдлоо.

Хусог
- Уучлаарай. Суучих.

- Яагаад ингэж их хоцорч байгаа юм бэ? Зөндөө хүлээлээ шдэ.

- Уучлаарай. Арай гэж ирлээ. Ажилтай байсан юмаа.

- Хэлэхгүй яасан юм. Дараа уулзах байсан шдэ

Тэр үнэхээр гунигтай харагдаж байв.
- Чи яагаад хичээлдээ ирэхгүй байгаа юм?

- Тэнд очиж яах юм? Одоо миний хов живээр дүүрсэн биз.

- Одоо төгсөх анги шдээ. 

- Угаасаа аавынхаа компанийг өвлөж авна.

- Зза. Чи ч тэгдэг юм байж. Ядаж найзууд дээрээ очихгүй юм уу?

Тэр шууд сэдэв өөрчлөн
- Жонгүг та хоёр сайхан хосууд гэдгээ мэдэх үү?

- Ю-юу?

- Би л тэнэг юм. Чамайг Жонгүгт алдчихдаг. Жонгүгийг ашиглан мэдээлэл авах буруу байж. Би биш тэр чамтай дотно болчихсон.

-Юу ярих гээд юу яриад байгаа юм бэ?

- Чи өөрчлөгдөж байгаа. Дандаа уурлаж, муухай аашилдаг байсан. Гэнэт Жонгүг гарж ирээд түүнтэй найзлаад Сүёл огт өөр хүн болсон. Гэхдээ зүгээрээ надад таалагдаж байна.

- Чи толгойдоо гэмтэл авчихаа юу?

- Мэдэн будилаад л...

- Чи буруу бодож. Би явлаа.

- Орой болчихож хүргээд өгье.

Цаг орой болсон тул намайг гэрт минь хүргэж өгөхийг зөвшөөрөв. Эцэст нь түүнийг хичээлд нь явуулахаар болсон. Хамт гэрлүүгээ алхаж байхад тэр юу ч дуугарсангүй.
- Алив ээ. Чамд гуниглах огтхон ч зохихгүй байна. Инээ!

Хуурамч инээмсэглэл гаргачихаад яваад өгөв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хуурамч инээмсэглэл гаргачихаад яваад өгөв. Угаасаа ичиж байгаа байх. Гэхдээ л ...

Гэртээ орж ирэхэд бас л хэн ч үгүй. Ээж ихэнхдээ оройн ээлжинд байдаг. Намайг хичээлдээ явсан хойгуур ирж унтддаг. Бүгд гунигтай  байна. Тийм байхад би яаж инээх билээ?

Hey. Энэ өдрийн мэнд. Энэхүү өгүүллэгийг минь уншиж байгаа маш их баярлалаа. Хайртай шүү🍫❤

Мөн follow, vote, com. Hhahahha (Хүсвэл) гэхдээ аль нэгийг нь хийвэл би маш их баярлах болноо.

~Another one~  ♡(Дууссан)♡Where stories live. Discover now