05. Яагаад?

1.7K 164 7
                                    

- Жэхид дурлаагүй хүн байдаггүй юм. Тэгээд ч түүнийг харчихаад бодол санаа чинь өөрчлөгдөнө. Тиймээс би хэрэггүй. За шийдчихлээ. Одоо явна уу!

- Үгүй ээ. Шийдээгүй. Гуйя Сүёл.

- Чи ядаж түүний зургийг харах уу? Хэрэв надаас хөөрхөн байвал юу ч дуугаралгүй манай гэрээс гар. Харин би илүү байвал энд үлдээд мөстэй цайгаа ууж дуусга.

- Тэгье.

- Сайн байна.

Гээд түүнд Жэхигийн зургийг үзүүллээ. Тэгтэл тэр
- Түүний ig хаяг нь юу юм?

- Мэдсэн юмаа. Түүнд дуралчихсан уу?

- Үгүй ээ. Мөстэй цайгаа ууж дуусгая даа.

- Хүлээгээрэй тэгэхээр би

- Чи энэ охиноос илүү хөөрхөн юм.

Түүнийг тэгэж хэлэхэд зүрх минь маш хүчтэй цохилож, юу гэж хэлэхээ мэдсэнгүй. Анх удаа ааваасаа өөр эрэгтэй хүнээс ийм үг сонсч байна.
- Чи итгэлтэй байна уу?  

- Яахав тийм ч итгэлтэй бас биш.

- Юу гэнээ?

- Үгүй ээ. Итгэлтэй байх шиг байна. За цайгаа уучихсан юм чинь би явъя даа.

Гээд хаалга руу дөхлөө. Би ч түүний мөрийг зөөлөн цохисоор
- Баяртай.  Жонгүг аа.

- Вуаа анх удаа надтай сайхан харьцаж байх шив. Энэ бол том амжилт

- Хуцалгүй хурдан яваа.

Намайг хаалгаа тас хийтэл хаасны дараа хэн нэгэн дахин тогшов. Тэр ч юм уу? Өөр хүн юм уу? Мэдэхгүй ээ.
Хаалгаа нээтэл дахиад л тэр.
- Бас яасан бэ?

- Номоо өгөхөө мартчихаж.

- Аан.

- Май. Маргааш бусад цурвалыг нь өгье. Баяртай найз охин минь.

Гэсээр булан эргэхэд нь хаалгаа хаачихаад өрөөндөө ороод хөнжилөө нөмрөн хэвтэв.
Хацараар халуун оргиод гарын үзүүр хөлдчихөж. Зүрх амаар гарах гээд ч байх шиг. Яах гээд байгаагаа ойлгохоо больчихлоо. Б-би юу сая. За мэдэхгүй ээ. Аааххх бурхан тэнгэр минь гэж би яг үхэх гэж байх шиг байнаа. Үүнийг та хараад ямар сүртэй юм гэж бодож магадгүй. Амьдралдаа анх удаа хүнээс магтаал сонслоо. Тэр тусмаа эрэгтэй хүнээс. Одоо яг яах ёстой юм бол? Үнэхээр би түүнтэй үерхээд, үдэшлэгт нь очвол яах вэ? Яг л хайр дурлалтай кинон дээр гардаг шиг. Байх болов уу? Эсвэл эсрэгээрээ 360° градус эргэх болов уу? Хүлээгээрэй. Би чинь Пак Сүёл. Юу гэж хүнтэй үерхэх юм. Энэ бол түүний намайг өөртөө татах гэсэн арга заль. Болохгүй шүү Сүёл аа. Зза цаг аль хэдийнээ талийж. 15:00. Ээж ирэхгүй гэсэн учир хоолоо хийж идье. Аяга тавагаа угаахаар зочны өрөө рүү очиж, сул аяга таваг авчирхаар явав. Жонүгийн ууж байсан аяга байна. Өөрийн эрхгүй тэр санаанд орж, нүүрэнд инээмсэглэл тодорсон байлаа. Болохгүй ээ. Яагаад түүнийг бодоод инээгээд байгаа юм бэ? Магадгүй энэ шохоорхол, хайр гэгч нь юм болов уу?

~Another one~  ♡(Дууссан)♡Where stories live. Discover now