09. Ээж их баярласан

1.5K 160 3
                                    

Жонгүг хаалга тогшоод
- Орж болох уу? Багшаа

Байгалын ухааны багш юу болсныг асуухад Жонгүг
- Би Сүёлийг дуудах гээд ариун цэврийн өрөө рүү очтол Сүёлийн бие муу байсан. Тэгээд бид эмчмд үзүүлтэл хоолны хордлого гэсэн.

Жонгүг санасныг бодвол гайгүй  жүжиглэж байна шүү. Багш Жонгүгийг сонсож дуусаад
- Одоо тэгээд зүгээр юмуу?

Би жүжиглэн түгдэрсээр
- Дэ-Дээрдсээн.

Багш "За одоо байрандаа суу" гэсээр үргэлжлүүлэн хичээлээ заалаа.

Намайг суудалдаа суухад араас Хусог
- Одоо тэгээд зүгээр юм уу? Үнэн биздээ. Биеэ сайн бодолдоо.

Хусогийг ингэж хэлэхтэй зэрэгцэн Жонгүг
- Хатуу багш юм аа.

- Тийм байгаа биз.

Би Хусогт хандан
- Одоо зүгээр гэж хэлсэн шдэ

- Юу ч болсон уурлах юмаа.

Жонгүг
- Заа. Хусог чамд санаа л тавьж байна шдэ

-Хамаагүй ээ.

Намайг хичээлээ хийж байхад Жэхи, Ёна хоёр надруу эргэж харан  юм шивнэлдээд байв. Би суудлаасаа өндийн
- Багшаа. Ёна Жэхи хоёр арагш хараад яриад хичээлд саад болоод байх юм.

Багш тэдрүү нэг хялайчихаад надад хандан
-Хичээл л ярьж байгаа байлгүй дээ.

Новш гэж урд нь хичээл нь байхад арагш хараад...зза. Удалгүй хонх дуугарч багш ангиас гарлаа. Жимин дээш суниан
- Манай ангид шинэ хос төрсөн бололтой.

Гээд Жонгүг бид хоёрыг холбож эхлэв. Жонгүг ч ичингүйрэн ширэнгэн дэрлэн хэвтэнэ. Араас Хусог
-Үгүй шдэ. Жонгүг яаж Сүёлийг тооно гэж?

Тэхён хүртэл
- Ээе. Чи чинь амжуулдаг гар байжээ.

Гэтэл ангийн хамгийн өлөн чих нүдтэй, сул амтай охин ангийн хаалгаар орж ирээд
- Ангийнхаан. Сүёл Жонгүг хоёр үнсэлцсэн гэнээ.

Надад үнэхээр бүр үнэхээр хэцүү байсан тул ангийн хаалгаар гаран гүйлээ. Муу тэнэг өргөст хэмхнүүд. Араас Хусог гарч ирэн
- Зүгээрээ. Чи анийнханыг мэднэ шдэ.

- Хол бай.

- Гэхдээ үнэн юм уу?

- Зайлаач намайг тайван орхи.

- Зза. Тайвшрахаараа ороод ирээрэй.

Новш гэж тэр хараал идсэн үдэшлэгт нь хурдан явчихаад тэднийг тонилгох юмсан. Орох хонх дуугарч би анги руугаа орлоо.

Хичээлийн цагууд дууссанаар тарж, би гэрлүүгээ зүглэлээ. Ард Жонгүг ирээд "Уучлаарай" гэж хэлээд гарт минь будааны боов атгуулчихаад яваад өглөө. Түүний гүйсэн зүг рүү харвал тэнд Хусог, Тэхён, Жимин зогсож байлаа. Жогүггуай хараал идсэн гурван алиатай нэгдчих гэж...

Гэртээ орж ирэхэд ээж байлаа.

- Энд суугаад үдийн хоолоо ид.

Уурлачихсан юм байхдаа. Би хэрэг тариагүй дээ.
- Заа.

Хувцасаа солиод, гараа угаачихаад ширээндээ суутал ээж
- Тэр юун хувцаснууд юм. Бас ном. Хаанаас мөнгө олоов?

- Юу нөгөө...

- Тайлбарла.

- Нөгөө...

- Нөгөө юу гэж? Энэ амралтын өдрүүдээр хаана хэнтэй юу хийснээ хэлээдэх дээ.

- Ганцаараа гэртээ л байсан шдэ.

- Зүгээр үнэнээ хэлээдэх. Би уурлахгүй, загинахгүй.

- Нэг бандитай.

-Юун банди?

- Манай ангийн.

- Түүнтэй яахаараа хамт байдаг билээ?

- Ээжээ яг үнэндээ би...

Ээжид болсон бүх явдалыг ярьж өгөхөд ээжийн хариу үйлдэл нь
"Ашгүй дээ. Эрэгтэй ч болов найзтай болчихож ээ. Найз бандитай байна гэдэг сургуульдаа дуртай явна гэсэн үг" гээд ганцаараа үглэсээр өрөө рүүгээ орлоо.

Гайхалтай. Нөгөөдөр үдэшлэг болно. Багахан хэмжээний догдлол төрж байна. Хүмүүс намайг юу гэж бодох бол? Би... Би уг нь ийм хүн биш юмсан. Тийшдээ. Би бусдад гоё харагдахын төлөө амьдардаггүй. Зүгээр л ачийг нь хариулж байгаа явдал. Худлаа зай бөглөж байгаад л ирнэ шүү дээ. Дэмий юм бодох хэрэггүй Сүёл.

Утас дуугаран босоод харвал Жонгүг байлаа.
Би: Байна.
Жг: Гараад ир.
Би: Юу?
Жг: Гэрийн чинь гадаа байна. Уулзъя.
Би: Юугаа яриад байгаа юм.

Гэнэт өрөөний гадна юм дуугарав.  Хаалгаа онгойлговол ээж байлаа. 
- Юу вэ ээж!

- Миний охин уулзчихаад ирээ. Дандаа нийгмээс тусгаарлагдана гэж юу байх вэ дээ. Гар гар. Ертөнцтэй танилц. Бараг миний мэдээлэл чинийхээс түрүүлж яваадаа. Яв яв.

- Ээж.

Би: Зза. Гарлаа.
Жг: За.

- Овоодоо. Миний охин.

- Та зүгээр үү? Ядаргаанд орчихоод ингэж аашлаад байгаа юм уу? Амар.

- Май 15вон

- Хэрэггүй ээ.

Ээж намайг хөөх шахан гаргалаа. Орцны гадна Жонгүг утасаа оролдон зогсоно.

~Another one~  ♡(Дууссан)♡Where stories live. Discover now