Дөрөв

803 113 14
                                    

"Энэ бүхэн чинь хэрээс хэтэрч байна!" хөгшин эрийн хахир хоолой хонгилыг цуурайтуулахад хүлээтэй суусан хоёр залуугийн нэг нь дээш харан ёжтой инээмсэглэлээ.

"Юу хэтэрч байна гэж? Ааваа" түүний дотор зэвүүцүүлэм асуултанд хөгшин эр зангиагаа суллаад

"Арга эвээ олоод амьдраад байгаа чинь, яаж ч урд чинь саад болсон та хоёр хараал идсэн өдийг хүртэл амьдарлаа. Бүхэл бүтэн хоёр жил н*вш гэж!" хэмээн тамхиа хаян хашгичлаа.

"Хүн хүүхдийнхээ төлөө юу ч байсан хийдэг юм ааваа. Тань шиг мөнгө өгөөд болчихдог гэж бодож байгаа бол үгүй шүү дээ. Би түүнтэй хамт байхын төлөө бүхэл бүтэн тэр н*вшийн хоёр жилд чинь хүйтэн цемент, өмхийрсөн хогийн цэг дээр амьдарсан. Энэ уранхай хувцас,халтар царай эцсийн эцэст юу юм бэ? Угаагаад л арилчихна, харин таны надад үлдээсэн энэ их шарх арилах болов уу? " Жимин хоолойнхоо хэрээр орилох ч эцэстээ дуу нь цаашаа орон алга болов.

"Жимин тайван бай, гуйя" Тэхён биеэрээ эргэн Жимин рүү хараад урдаа хүлүүлсэн хоёр гараа зөөлхөн явуулан хайртынхаа нулимсыг арчлаа.

"Уучлаарай Тэ, " бор үст өвдгөн дээрээ духаа наагаад чимээгүйхэн мэгшихэд хөгшин эцэг нь тэдэн рүү дөхөн ирээд

"Одоо та нарын амьдралыг би хориод байж дийлэшгүй нь. Юу хүссэнээ хий, хамгийн гол нь гэртээ ир!" хэмээгээд нуруугаа харуулан хаалгаар гаран одов. Түүнийг гарав уу, үгүй юу туслах нь залуус дээр өмнө нь хэрэглэж байсан түрүйвч болон машиных нь түлхүүрийг өглөө.

"Бид чадлаа хонгор минь! Эцэст нь бидний Хансэ..." Тэхён хүлээснээсээ мултраад л өөрийн жижигхэн залууг тэврэн нүүр нүдгүй үнсэж жаргалтайгаар мэгшив.

Тийм ээ бид чадлаа, одоо явцгаая. "

Биесээ түшин харх гүйлдсэн кантнераас жаргалтай нь аргагүй гарах хоёр залууг харсан хэн ч болов нулимс унагаан шимшрэх байх. Тэдэнд утга учир болсон гурван жилийн гэрээ эцэст нь тэднийг амин эрдэнэстэй нь уулзуулах гэж байна.

Солонгосын нэр нөлөө бүхий хүмүүсийн л авч чадах гайхалтай тэр байшин бол засгийн газрын гишүүн, сангийн сайд, Han группын ерөнхийлөгч Пак Илгумын гэр юм.

Уранхай ноорхой хувцастай хоёр залуу энэ байшин руу яваад орвол үйлчлэгч болох эмэгтэй цочирдон уулга алдлаа.

"Бага ноёнтоон, та чинь"

"Хансэ цэцэрлэгээсээ ирээгүй биздээ? Халуун ус тосчих," Тэхён ам нээн үйлчлэгчид зааварлаад дээш өрөө рүүгээ орлоо. Хоёр жил гаран өмссөн хувцсаа тайлахдаа сая л нэг бодит байдалд итгэх шиг.

"Тэ, бид охиныгоо ирэхээс өмнө энэ муухай үнэрээс салах хэрэгтэй"

Зөвхөн дотуур хувцастайгаа үлдсэн нэгнийгээ харан жоготой инээснээ арай өндөр нь нөгөөхөө хоёр гар дээрээ өргөн угаалгын өрөө рүү орлоо.

Тийм ээ, тэд одоо л эхлэж байна.

|ойлгомжгүй байгаа биз? Угаасаа тэгдэг юм хахаа

•Nothing like us•||Vmin\Completed\Where stories live. Discover now