Арван нэг

699 103 9
                                    

kth'⁂

Дахиад л хоосон, харанхуй гэр. Хэдийнээ хоёр сар өнгөрсөн ч одоог хүртэл мэдрэгдэх дулаан энерги. Ядаж чиний минь халуун бие хажууд минь байвал энэ бүхнийг тийм ч зоволгүйгээр даваад гарчих юм шиг...

Үйлчлэгч эгчид хоол идэхгүйгээ хэлээд дээш өрөөндөө орлоо. Өнөөх л нэг чиний тайлж тавьсан тамхи шингэж, будаг наалдсан цамц.

Дасал болсон мэт угаалгын өрөөнд оруулж тавьчихаад сурсан зангаараа гурван давхар дахь хязгаар нь үл харагдах том өрөө. Ягаан өнгийн цэцэгтэй ханын цаас нааж, хана дүүрэн түүний минь зураг ярайна.

Хайртай тоглоомууд нь яаж орхисон яг тэр хэвэндээ байх нь дөнгөж сая л тоглож байгаад хаяад гүйсэн мэт харагдаж байлаа.

Санаж байна Ханние, санаж байна Мочи. Цангинасан инээдийг чинь, жаргалтай мишээхийг чинь дахин хармаар байна. 

Хэдхэн хоногийн дотор амин зүрхээ алдсан энэ хүйтэн байшинд дахиад удаан байж чадахгүй нь... Нуруунаас хүйт даагаад, зүрхэнд айдас мэдрэгдээд байна. Айж байна. Санаж байна...

Шөнө дунд хаалга нүдэх чимээнээр би хурдтай доош буулаа. Ингэж нэг юм чамайгаа харах нь гэж бодсон ч хүлээснээс тэс өөр зүйл угтан авлаа.

Хөл дээрээ тогтож ядах чи миний өөдөөс муухан инээмсэглэлээ. Дахиад л уучихжээ. Ингээд ч болов өвдөхөө больдог бол тэр гашуун усыг хэдэн зуун шилээр нь ууж чадна.

"Тэхёнаа би чамайг дахиад л хуурчихлаа. Энэ хардаа!" согтуу хар ухаандаа чи надад үнэнээ хэллээ. Хүзүүн дээрх улаан толбонууд чинь, цамцан дээр улаан будаг чинь...

Чиний надад барих бэлэг чинь энэ үү?

Тийм бол би үнэхээр их талархаж байна.

Би өвдөх хамаагүй ээ, чи л жаргалтай байвал...

Би үхэхэд харамсахгүй ээ, чи л инээж байвал...

Эцсийн эцэст энэ зүрхийг чи хэдэн сая удаа халуун зүгээр шивж болно.

Би толбо үлдээхгүй хичээх болохоор,

Хамгийн сүүлд нь чи энэ зүрхийг галдан шатаасан ч болно.

Би ус цацаад унтраахыг хичээх болохоор,

Харин чи минь л өвдөж болдоггүй юм шүү!

Чи минь л шархалж болдоггүй юм шүү!

Би эдгээж чадахгүй байж магадгүй.

Чи бид хоёр аль хэдийнээ бид байхаа больжээ.

|за тэгээд зовооё л гээд урайлан дуудаад байсан шүү! 😂😂 надад хайртайгаа хэлээч"""

•Nothing like us•||Vmin\Completed\Where stories live. Discover now