Ес

705 99 2
                                    

"Ааваа, ааваа тэн дээр сууя. Гуйя тэгэх үү, гуйя аа." бяцхан гүнж хаа сайгүй гүйж харайн хоёр аавыгаа бүр ядрааж гүйцэв.

"Хансэ, одоо болно оо чи ядрахгүй байна уу?" Жимин бүр сульдаж гүйцсэн бололтой Тэхёнийг налж унан мөрөн дээр нь толгойгоо наалаа. Тэд парк дээр ирээд бүхэл өдөржин болж байна. Бүх тоглоомон дээр хэдэнтээ суугаад сүүлдээ залхаж гүйцжээ. Бүрий наашлан хүрээлэн дэх хүмүүс улам нэмэгдэн дуу шуугиантай болно.

Олны дунд хөтлөлцөн явж буй залуусын тав тухыг алдагдуулж хүмүүс орилолдон хашгиралдав. Тэднийг сайн сонсвоос 'хэн нэгэн нь авраарай', '119 дуудаарай' гэхчилэн орилолдож байлаа.

"Хансэ чи үймүүлээд байвал-" Жимин охиноороо тоглоом хийх санаатай эргэн харсан ч үл үзэгдэх аж. Үүнийг мэдсэн Тэхён бушуухан олны хөл шавах нуурын хашлага руу гүйлээ. Усан дээр Хансэгийн урт цацагтай ягаан хавчаар нь хөвөн харагдах нь хар үстийг аймшигтай цочроов. Ямар ч эргэлзэх зүйлгүй ус руу шумбан сэлсээр хөдөлгөөнгүй болсон охиныхоо бяцхан биеийг сэгсчинэ.

Цаадах нь чүүтэй айтай харагдах нуураас арай хийн эрэг рүү гарахад Жимин хэдийнээ уйлчихсан зогсож байх агаад ухаангүй болсон охиныг нь түргэний тэрэг ирэн аваад явлаа. Залуус ч мөн хамтдаа яваа бөгөөд ажилтан охинд нь хиймэл амьсгаа хийн биеийг нь сэгчиж байх нь тэр.

"Энэ бүгд миний л буруу. Тэр тоглоом руу явъя гэхэд нь явдаг л байж." Жимин хайртынхаа цээжинд эхэр татан уйлсаар эмнэлэг дээр ирэв. Хансэ ужены ухаан орсон ч яаралтай эмчийн үзлэгт орох ёстой гэсэн шалтгаанаар яаралтай тусламжийн тасаг руу түрэн одлоо. Жимин Тэхён хоёр хүлээлгийн сандал дээр сууж байтал хар үстэй нүдний шилтэй эмэгтэй ирэн хэдэн зүйл лавлан асуув.

"Яана даа, хүүхдэдээ сайн хараа хяналт тавихгүй дээ. Тэр хиймэл нуурын усанд саяхан хэдэн дэггүй монди нар юу нь тодорхойгүй химийн бодис хийчихсэн юм. Уг нь хориотой тэмдэглэгээ хийсэн ч...Үнэхээр их хэмжээгээр ус уушги руу нь орсон бол..."  эмч үгээ дуусгалгүй баргар царайлах нь хосуудыг улам л сандрагана.

Жимин дахиад л цурхирсаар Тэхёнд наалдахад эмч

"Та бас ус руу орсон юм уу? Наад гар чинь" хэмээн гар руу нь заахад хэдийнээ цэврүү үсэрсэн мэт улаан бэрзгэр юм туурсан байлаа.

"Ариутгалын өрөө рүү ороорой!!!" Эмч сандран Тэхёныг босгоод цагаан хаалгатай өрөө рүү чирэн оров.

|би одоо нээрээ. Энийг аймар хурдан дуусгачихвал яах уу😂😂💫

•Nothing like us•||Vmin\Completed\Där berättelser lever. Upptäck nu