Тав

807 112 3
                                    

Гялалзсан хар үс, гүн бор нүд өндөр хамар, цусан улаан уруул... Энэ бол Ким Тэхён гэгч.
Бор үс, шаргал нүд, хэнд ч баймгүй хурц шовх хамар, гүзээлзгэнэ мэт ягаахан уруул... Энэ бол түүний нөхөр Пак Жимин.

"Өвөө манайд хүн ирсэн юм уу?" доод давхарт бяцхан охины хоолой цуурайтмагц залуус бэлтгэлийн өмд цамцаа бушуухан углаад гүйхээрээ өрөөнөөс гарлаа.  Олон арван шатыг алгасан үсэрч буусаар зочны өрөөнд уралдан орж ирвэл бяцхан эрдэнэ нь гайхширан зогсоно.  Удалгүй бүлтгэр алаг нүднээс нь нулимс урсаж барьж байсан чихрээ газарт унагаан аавууд руугаа тэмүүллээ. Бор үст тэрхэн агшинд сөхөрч унан охиноо тэврэн авав. Тэдэн дээр мөн Тэхён ч нэмэгдэх аж.

"Жиминие, Тэхённие би та хоёрыг зөндөө их санасан. Яагаад ирээгүй юм бэ?" Хансэгийн цурхиран уйлах дуунаар залуус ч мөн нулимс урсгана. Эцэг үр байхад цусан холбоо яг хэнд хэрэгтэй юм бэ?

Юу ч ойлгож ухаарахааргүй, балчир гэхэд ч дэндүү балчир гуравхан  настайд нь орхиод явсан атал өдийг хүртэл санан дурсаж, хайрлаж бэтгэрнэ гэдэг бол агуу хайрын нэгээхэн илрэл буй за.

Энэ үед Пак ноён чимээгүйхэн гаран явлаа. Тэр магадгүй гэмшиж байгаа байх. Биесээ агуу гэмээр агуу хайраар нандигнадаг ертөнцийн гурван зүрхийг тэр өөрийн нэг муу халтар нэр хүндээс болж энэ удаан жилүүдэд салгасандаа харамсаж байлаа. Эцсийн эцэст тэр эцэг хүн, үрдээ юу ч хийж өгч чадаагүй байж түүний ганцхан удаа гэсэн гуйлтаас нь ухарч, хүүгээсээ ичсэндээ юу юунаас илүүтэйгээр харамсаж байсан юм.

---

Жимин бяцхан охиноосоо хором ч үл салах бөгөөд нуруундаа үүрэн гал тогоо руу орвол даган Тэхён ч мөн орж ирлээ. Гэрийн үйлчлэгч эмэгтэй баярын ширээ гэлтэй том ширээ засан өөрөө дуу аялан хутга саваа хураана.

"Ваа эгч яасан баяртай байна аа?" Тэхен ам нээн багахан хөхөрвөл үйлчлэгч

"Тэгэлгүй яахав, манай Ханние аавуудыгаа санаад байнга уйлдаг байсан юм чинь. Одоо Ханние~ши уйлахгүй тийм ээ?" хэмээн охины хамрыг чимхэн цааш эргээд буцалж буй халуун шөл ширээний голд тавилаа. 

"Таны хоолыг бүр санажээ." амсах төдийд л аманд хайлах мэт гайхалтай амттай энэ шөлийг амандаа хүргээд л Жиминий нулимс нь цийлгэнэн ийн хэллээ.

"Ааваа битгий уйл л даа." Хансэ Жиминий өвөр дээр суун хүзүүгээр нь гараа оруулан тэвэрлээ.

"Хансэ аав нь уйлаагүй ээ, нүдэнд юм орчихлоо." бор үст арай хийн хэдэн үг эвлүүлэн хэлвэл охин Тэхён руу эргэж хараад

"Ааваа Жиминние сая үнэн хэлсэн үү?" хэмээн асуух нь тэр.

"Тиймээ үнэн хэлсэн за юу Ханние, одоо суудалдаа суугаад хоолоо идээрэй."

"Окэ окэ" пид пид хийтэл хүйтэн шалан дээр гүйн сандалдаа авираад бамбарууштай савхаа аван мах руу дайрав.

Гайхалтай оройн зоогийг таслан илгээмж ирлээ.

"Пак Жимин болон Ким Тэхён нарыг хуучин албан тушаалд нь буцаан авахыг Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталлаа.

Ерөнхийлөгч: Пак Илгум. "гэсэн албан бичгийн баруун буланд

"оройтсон ч эцгийн үүргээ биелүүлэхийг чинь зөвшөөрөөч" хэмээн бэхээр сийлжээ.

| энэ долоо хоногт л эрх чөлөөтэй байх тул сайн уншиж аваарай.😂❤️💎

•Nothing like us•||Vmin\Completed\Kde žijí příběhy. Začni objevovat