Арван хоёр

685 97 2
                                    

Өнөөдөр бидний хамтдаа байх ганц өдөр. Ингэж нэг юм чамтайгаа өдрийг өнгөрүүлэх нь байна шүү дээ. Чи бидний хэн хэн нь энэ зовлонг биеэрээ бус зүрх сэтгэлээрээ туулж байгааг мэднэ ээ. Хамгийн гол нь бид байх л хэрэгтэй байна.

Өглөөний тунгалаг нарнаар би нүдээ нээхдээ хамгийн түрүүнд чинийхээ батга үүрлэн шарх сууж гундсан царайг олж харав. Уухыг чинь харж шаналж суухаас өөр зүйл хийж өгч чадаагүйг минь уучлаарай, би чамдаа юу ч хийж өгч чадаагүй юм байна шүү дээ...

Нулимс минь урсаж дэрэн дээр унан, гар минь чичгэнэн чинийхээ хацрыг зөөлөн иллээ. Туранхай дээрээ улам турж шанааны чинь яс тод мэдрэгдэнэ. Уруул чинь хавдаж улайсныг үзвэл өчигдөр орой бас л намайг хуурчээ. Гэхдээ би мэдэж байгаа юм чинь энэ хууралт биш биз дээ?

Өөрийгөө бага ч болов тайвшруулан орноосоо өндийлөө. Үйлчлэгч эгчийн өглөө болгон хийдэг кимчитэй шөл гэдэс хонхолзуулах мэт хамар сэнгэнүүлнэ.

"Чимми, сэрээрэй! Ганц өдөр ч болтугай гэрийн хоол ид л дээ, ходоод чинь хог боллоо." хэтэрхий олон үг хэлсэнд минь чи хараан зүхлээ.

"Чөтгөр алгад гэж, тонил цаашаа! Би унтмаар байна!"

"Ойлголоо, с-сайхан амраарай" юу юугүй нулимс урсчих гээд байсан тул чимээгүйхэн доош буулаа.

"Эгчээ, таны хийсэн хоол үргэлж сайхан үнэртэх юм аа."

Дахиад л ганцаараа хооллох болох нь. Цэлийсэн том гал тогоонд орших арван хүний ширээнд би ганцаар суун хооллох болж байх шив. Хэдийн ихээр өлсөж байсан ч нулимс нүд бүрхээд, хоолойд юм тээглээд дахиж халбагадах чадал алга.

Ашгүй минь, уй гашууг минь даран чи бууж ирлээ. Гэхдээ дарах биш улам л бадраана гэдгийг чинь таамаглаагүй байж...

"Өлсөж байна уу?" тэнэг гэмээр яриа өдөж ядсан асуултанд чи муухай харан шилтэй ус руу зүглэв. Хүйтэн ус год хийтэл залгилаад аягаа хүчтэй гэх чинь чулуун тавцан дээр тавихад чинь би багахан цочлоо.

"Мэдээжийн юманд юуг нь асуух вэ дээ!" шүдээ хавиран хэлсэн үгс чинь айдас төрүүлж, гар салганан аяга шөл хийж урд чинь тавив.

"Хараал ид гэж энэ чинь хүйтэн байна!" Аягатай шөлнөөс уур савсах ч чамд хүйтэн санагдав бололтой ширээн дээрхийг зайлуулан унагаахыг чинь би харж суулаа.
Чи эргэж харан шүүгээнээс дал гаруй жил дарсан цагаан усан үзмийн дарсаа гаргаж ирэн шилээр нь хөнтрөх нь тэр.

"ЧИНИЙ ЯГ ЮУ БОЛОХОО БАЙЧХААД БАЙГАА ЮМ БЭ? Адилхан л зовж, адилхан л шаналж байна. Чамд хэцүү байгааг ойлгож байна аа! Ойлгохыг ч хичээж байна, орой болгон өөр сүрчиг үнэртүүлж ирэх чамайг аль болох ойлгохыг хичээж байна. Гэхдээ надад ч гэсэн хэцүү байгааг ойлго л доо, бидний хүүхэд..бидний хүүхэд байсан шүү дээ! Ганц чи биш би ч гэсэн үр хүүхдээ алдсан. Гуйя, хэн хэндээ хүлцэнгүй байя."

Тэсвэр минь хязгаарыг давж, сэтгэл минь үгээр илэрхийлэгдэж, нулимсаар хэмжигдсэн нь энэ байлаа...

|ингээд унтаарай та нар!

•Nothing like us•||Vmin\Completed\Where stories live. Discover now