Найм

760 104 8
                                    

Залуус орой ажлаа таран гэр рүүгээ харих замдаа гарах бөгөөд охиндоо идэх дуртай иштэй чихрийг нь аваад баяртайгаар мишээн явна.

"Тэхёнаа,"

"Мм?" машин барьж буй хар үст анхаарлаа сарниулахгүйн тулд авиа төдийхнөөр амандаа ийн хариу хэлэв.

"хайртай шүү!" Жиминий намуухан хоолойгоороо уянгалуулан хэлсэн тэрхэн авиа эгшигт хар үст хэмжээлшгүй ихээр догдлон, чихэндээ хүртэл инээмсэглэнэ.

"Би ч гэсэн чамдаа хайртай" хацраа улайлган барин ингэж хэлэх нь өсвөр нас руу гаа буцсан ч юм шиг.

---

"Ханние, Хансэ, аавууд нь ирлээ" Жимин байдгаараа орилон үүдээрээ орвол бяцхан охин нь хүлээж байсан бололтой үүдний сандал дээр дугжирчээ.

"uwu алив аавдаа ир" Тэхён амин эрдэнээ гар дээрээ өргөөд дээш өрөө рүү нь зүглэв. Хар үст охиноо оронд нь хэвтүүлээд өөрөө хувцасаа солих ба Жимин ч мөн нэгдэх ажээ.

Үйлчлэгч хэдийн оройн хоолоо бэлтгэж дууссан байх бөгөөд Хансэг дуудахаар дээш гарав. Залуус зөрөн орж ирээд хоолны ширээг тойруулан харснаа Жимин

"Бурхан минь гахайн шийрээ санаж байна." хэмээн муухан инээмсэглэлээ.

"Сүүлдээ үнээ нэмээд алиагаа алдаа биз дээ." Тэхён ийн хэлснээ өөрийгөө шоолох мэт толгойгоо сэгсрэн хөхрөөд савхаа авна.

"Мочи амаа аа~ ингээрэй." Хар үст Жиминий дуртай өндөгтэй панчаныг хайртынхаа ам руу хийж өгөөд араас нь уруул дээр нь бяцхан үнэсэлт бэлэглэлээ. Яг энэ үед үйлчлэгч эгчид тэврүүлсэн Ханние орж ирэх агаад нүдээ даран гоншгонох аж.

Оройн хоол гайхалтай өнгөрч бүгд ширээ тойрч инээлдсэн жаргалтай үдэш байсан юм.

Хосууд өрөөндөө орон хөнжил рүүгээ шургав уу, үгүй юу биесээ барьж идэх мэт үнэсэлдэн дээр доороо орон хөрвөөнө. Хаалга тогших чимээнээр хэн хэн нь томоотой хэвтэн хүнд хүнд амьсгаллаа. Үс нь сэгсийж дэрээ барьсан Хансэ

"Би ч бас хамт унтъя." хэмээгээд хоёр аавынхаа голд орон хэвтсэнээ босч ирэн аавуудыгаа нэг нэг үнэсээд буцан хөнжилдөө орох нь тэр.

"Маргааш парк явах уу?" Жимин бяцхан уриалга гаргавал аав охин хоёр дуу нэгтэйгээр дэмжин алгаа ташиж уухайлан орилолдоно.

"За тэгвэл одоо унт!" бор үст наастар алсандаа баярлан хөхрөөд хайрт уудаа тэврэн зүүдний орон руу нисэв.

Магадгүй...

|хэтэрхий бадь болохоор унана тэнгэрээс дурлал руу унана чи хамгийн бадь бадь надад унана чи бол хамгийн бадь унана. 00:08 Сонссон л биздээ 😂😂😂. Хүүе хайрт уудаа войт энэ тэрээ дарж мараад сэтгэгдэл энэ тэрээ өгмөөр байнаа. Тэгэхгүй бол уйлуулаад уурлуулаад явчихна шүү😂❤️💋🤫🤫🤫🤭🤣

•Nothing like us•||Vmin\Completed\Where stories live. Discover now