Арав

702 99 4
                                    

"Миний гар бас энэ хүзүү, н•вш хаа сайгүй юм туурч байхад миний хүүхэд.." Хар үстийн үгс цааш орж тэсэлгүй нулимс урсгалаа. Удаан уулзаагүй амин сүнстэйгээ уулзав уу, үгүй юу алдана гэдэг бол хаана ч баймааргүй аймшигтай зүйл гэдгийг би бас чи мэднэ.

Гэнэт л хаа сайгүй сувилагч нар гүйлдэж эмч нар сандралдана. Саяхан л нам гүм байсан эмнэлэг хөдөлгөөнд ороход Жимин зөнгөөрөө л даган сандарч байлаа. Нүднээс нь цөхрөлийн нулимс хяналтгүй урсаж, гар хөл нь салганана.

"Ааваа би яах хэрэгтэй вэ? Э-энэ бүхэн надаас л боллоо." Чичрэн байж эцэг рүүгээ залган хамгийн түрүүнд хэлсэн үг нь энэ байлаа.

"Зүрх нь зогсчихлоо!" эмчийн дуу шилэн хаалганы цаанаас цуурайтан сонсогдоход бор үст утсаа газар алдлаа.

Someone:

Байхгүй болчихлоо... Бидний үр энэ дэлхий дээрх дахин нэг амьгүй зүрх болон хувирчихлаа... Надаас л боллоо, бурхан минь энэ бүхэнд би л буруутай...

Тийм ч удаан уйлсангүй бор үст ухаан алдан хүйтэн шалан дээр унах нь тэр. Тэхёны тууралт арай гайгүй болсон байх бөгөөд ариутгалын өрөөнөөс гарч ирэн Жиминийг тэврэн өндийвөл баргар царайлсан эмч гарч ирэн толгой гудайлгав.

"Бид аврахыг чадлаараа хичээсэн ч... Хортой ус хэтэрхий их залгилснаас болж уушги устан тууралт уушгийг бүрхэн авсан бололтой. Уг нь усыг соруулан намдаагч судсаар хийсэн ч-" эмчийн үгийг таслан хар үст

"ОЙЛГОСОН БОЛОХООР ХАРААЛ ИДСЭН АМАА ТАТ!" хэмээн эмнэлгээр нэг ориллоо. Бүлтгэр алаг нүднээс нь хяналтгүй урсах өнгөгүй шингэн хацар даган доош буусаар Жиминий духан дээр унана.

"Чимми, алив сэргээрэй, гуйя сэргээч дээ.." Тэхён хайртынхаа биеийг хөнгөхөн сэгсчихэд гар дээрх залуу нь ухаан орон цурхирч эхэллээ.

"Би одоо яах вэ? Бидний Хансэ, тэр явчихлаа. Тэр миний зүрхийг дүүргэдэг ганц эрдэнэ байтал" Жимин Тэхёны энгэрт шигдэн бөглүүхэн үгс урсган цээжээ цохино.

Магадгүй тэдний зовлон шаналлыг өөрийг биеэр, өөрийн зүрх сэтгэлээр мэдэрвэл би лав амиа хорлох байх. Тэгж ихээр зовсноос үхсэн минь дээр байлгүй.

Одоог хүртэл яаралтай тусламжийн өрөөнд амьсгалгүй хэвтэх бяцхан охин. Түүний заяа тавилан энэ байсан байх. Эл амьдралаар амьдраад дээшлэх хувь нь ийн тохиосон болов уу даа.

Пак ноён ухаалаг төхөөрөмжийн ачаар эмнэлгийг олоод иржээ. Түүний царай даавуугаар бүтээсэн ачаа хараад логцом хувирсан юм. Үрчлээ суусан нүднийх нь эргэн тойрон чигтээ гунигт автаж уруул нь өмөлзөнө.

"Өвөө дөө ирээрэй Ханние"

Хариу алга.

"Өвөө нь тунтунтай чихэр авч өгье."

Дахиад л хариу үл ирнэ.

"Өвөөдөө барбигаар тоглохыг зааж өгнө гэсэн шүү дээ!?"

"Одоо боль ааваа!" сонсож тэвчсэнгүй бололтой багахан чанга дуугарахад Тэхён болон буурал үст цочисхийлээ.

Үр хүүхдээ алдсан эцэг хүн хэн хүнээс илүүтэйгээр шаналдаг юм. Тэдний хайр та нарын төсөөлж буй цамхагаас зуу, мянга, бүр хэдэн сая дахин өндөр гэдгийг бүү мартаараЙ.

|конец











Аа за худлаа худлаа. Сэтгэгдэл войт аль хүссэнээ өгч урам хайрла.

•Nothing like us•||Vmin\Completed\Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang