Зургаа

812 110 5
                                    

Улаан тууз хайчилж, урт хивс дэвсэлгүйгээр залуус чимээгүйхэн ажилдаа орсон юм. Тэд маш том зорилготойгоор албан тушаалдаа эргэн ирсэн. Тэр нь ч удалгүй ил болох биз.

"Бүх ажидчид яг одоо төв хурлын танхимд ирнэ үү! Бүх ажилчид..." цагаан хоолой гурвантаа давтан дуугарч саяхан л амар жимэр хов жив ам уралдан ярьцгааж байсан залуус кофегоо хаян арван долоон давхар руу гүйлдлээ.

Улаан сандлаар битүүдээ дүүрсэн зааланд ажилчид орж ирэн суудлаа эзлээд юу болоод байгааг гайхшран шуугина. Удалгүй проктер ажиллан тэдний үзэн ядаж жигшдэг байсан Жимин болон Тэхёны зураг тод томруунаар гарч ирэх нь тэр.

'Юу вэ? '
'Яагаа вэ, нөгөө үнэсэлддэг хоёр л байна.'
'өнөөх гуйлгачид'....

Ам уралдан шивнэлдэж байсан яриаг Тэхёны ханиалгалт таслалаа. Зэрэгцүүлэн тавьсан хоёр индэр дээр залуус гарч ирэн зогсоод хар үстээс эхлэн ам нээв.

"Сайн байцгаана уу? Намайг Ким Тэхён гэдэг. Хан группийн орлогч захирал байна."

"Өдрийн мэнд. Хан группийн гүйцэтгэх захирал Пак Жимин байна."

Тэдний бяцхан танилцуулга дуусмагц хүмүүс улам шуугиж эхлэлээ.

"Бидний зүгээс хэдэн хүнд бяцхан бэлэг бэлдсэн юм." Жимин микрофон руугаа ойртон ийн хэлэхэд Тэхён үргэлжлүүлэн нэрс цохож эхлэв.

"Хуулийн хэлтсийн Им Ина,
Маркетингийн хэлтсийн Ан Жувон, И Сура
Хүний нөөцийн У Нарэ, Жон Инжү, Борлуулалтын албаны Ан Дантэ, Ерөнхийлөгчийн нарийн бичиг Ким Мина, менежмент хариуцсан мэргэжилтэн Бэ Живон болон түүний туслах Ян Хенсу" хар үстийн нэр дуудсан хүн болгон суудлаасаа өндийн томоор инээмсэглэнэ. Үргэлжлүүлэн Жимин

"Архивын ажилтан Жан Гёну, Нарийн бичгийн хэлтэс хариуцсан мэргэжилтэн И Бом, Гадаад харилцааны төлөөлөгч Жэнни Ким, Номын санч Гу Хажин, Аж ахуйн албаны дарга болон түүний ажилчид, Үйлдвэрийн хянагч Пэк Чон, дадлагажигч И Хёна" хэмээх олон нэрсийг дурдаж дуусан Тэхён руу харц шилжүүллээ.

"Та бүхэн одоо өрөөнөөсөө эд зүйлсээ аваад үүрд баяртай." Хар үстийн үг дуусмагц саяхан л инээмсэглэж байсан залуусын царай огцом хувирч зарим нь шууд л уйлалдах нь тэр. Тэхёэ микрофоноо унтраагаад цааснуудаа цэгцлэн зогсох бол Жимин

"Нэг ёсондоо халагдлаа" хэмээн өсгөгчөө унтраав. Зааланд байсан бүхэн чийртэйгээр шуугиж юу болоод байгааг үл ойлгон орилолдоно. Хуулийн хэлтсийн Им Мина гэгч хурдтайгаар индэр дээр гарч ирээд яагаад ийм зүйл болсон талаар асуув.

"Жишээлбэл та Им Мина! Өөрөө хуулийн зөвлөгч хүн, хүний эрх хаана байх ёстойг мэддэг атлаа. За тэр ч яахав энэ хоёр хүнийг таньж байгаа байлгүй" Жимин ийн үгээ дуусгаад хайртынхаа гараас хөтлөн танхимаас гаран явлаа.

Тэдний бэлэг энэ байжээ. Хүний эрхийг үл хүндэтгэсэн, уран хай хувцастай болгоныг
нь муулсан хэл амаа билүүдсэн ажилгүй амьтдыг хөөн зайлуулах байж.

|би одоо давхар апдатэ хийж нтр. Уйддыму яды шээс чинь😂😂😂😂

•Nothing like us•||Vmin\Completed\Where stories live. Discover now