Арван гурав

691 96 7
                                    

2014он, Сөүл хот

"Тэхён аа~ чаддаг юм бол бариарай!" буржгар шар үстэй залуухан хүү урагш хойш үсэрч дэвхцэн гүйсээр хогийн саванд тулж ирлээ. Түүний араас бор шаргал үстэй Тэхён гэгч хүү ирэн нуруунаас нь тэврээд

"Барьчихсандаа!" хэмээн орилох шахсан ч хайртынхаа урт байх бяцхан охиныг хараад гацаж орхих нь тэр.

"Хөөрхөн юм аа." шоб шоб хийтэл хуруугаа хөхөх жаахан хүүхдийг хоёул уулга алдан өхөөрдсөн нь энэ байв.

"Алив, явцгаая" тэд сагстай хүүхдийг аван гэрийн зүг зам шулуудлаа. Ягаан өлгий, шаргал сагсыг үзвээс эмэгтэй бололтой. Гурав эсвэл дөрвөн сартайн дээр бүлтгэр алаг нүд, урт сормуус нүүрэндээ цогцлоосон өхөөрдөм гэхэд дэндүү өхөөрдөм юм.

"Манай удмын Хан-г аваад -" Жиминий үгсийг таслан бор үст

"Ертөнц гэдгийн Сэ ханз аваад"

"Хан Сэ" хэмээн залуус зэрэг хэллээ.

"Тэгвэл хэний овгийг өгөх юм?" Жимин нүдээ бүлтийлгэн тулгах мэт тоглоом хийсээр асуухад Тэхён

"Чи шийд" гээд уруул дээр үнсэх нь тэр.

"Чинийхээ Ким овгийг өгнө өө,"

"Алхаж байна, алхаад сурчихлаа бидний Хансэ" Жиминийг орилоход гал тогоонд хоол хийж байсан Тэхён гүйхээрээ ирэн охиноо тэврэн авлаа.

"Гэхдээ л би анхны алхмыг нь харах байсан юм" бор үстийн гомдоллосон ч хамгийн жаргалтайгаар мишээж байсан юм.

"Намайг ааваа гэсэн!" Тэхён хэлээ гарган охиноо тэврэх бол өөдөөс нь харан суух залуу

"Үгүй, намайг ааваа гэж дуудсан за!" хэмээн маргалдах аж.

Тэдний бяцхан охины анхны хэлсэн үг нь "Аабаа" байсан юм.

"ХанСэ бидэндээ ирээд хэдийн хоёр жил өнгөрчээ."

"Төрсөн өдрөөрөө өвөөдөө бэлэг барих уу?" Жимин хайртаасаа охиноо аваад дээш өргөн нисгэн ийн асуухад бяцхан охин дэмий л толгой дохилоо.

"Ааваа Тэхён хүүхэд хоёрыг минь л зөвшөөрчих, гуйж байна" Жимин хүйтэн шалан дээр өвдөг сөгдөн суух ч энэ удаад эцэг нь өршөөхгүй бололтой.

"Би танаас юу ч гуйж байгаагүй биздээ. Би ээж нэхээгүй, надад эцэг эхийн хайр халамжийг хэн ч мэдрүүлж байгаагүй. Амьдралдаа ганцхан зүйл гуйж байхад яг юу нь буруу байгаа юм бэ?"

"Чиний гей байгаа чинь буруу байна" түүний эцэг ийн хэлээд хаалгаа саван хаалаа.

"За яахав, гурван жил хэнд ч харагдахгүй хаана ч үзэгдэхгүй нохой шиг амьдар! Ямар ч хар карт, машингүйгээр, эдлэн болон байшингуудын чинь түлхүүрийг бүгдийг нь би хурааж авна. Тохирох уу?"

"Болж байна."

⁂⁂⁂

𝑃𝑗𝑚⁂

"Хараал идээсэй тэр гурван жилийн гэрээг чинь!"

|10comment 30vote

•Nothing like us•||Vmin\Completed\Where stories live. Discover now