~Багшаа...~

12K 618 105
                                    


~♡~

Бор хүрэн үстэй хүү ардаа хэсэг хөвгүүдийг чирсээр сургуулийн хонгилоор салхи татуулан гүйх нь тэр. Тэгээд 3-3 гэсэн шаргал хаалганы өмнө хурдхан зогсоод амьсгаагаа дарлаа.

"Хараал ид! Одоо яах вэ? Ким багш орж байнашдээ"

Бор хүрэн үстэй хүү ийн хэлээд айсандаа бараг л дусаах нь холгүй зогсоно.

"Жонгүг-а бид гурав ер нь тэр чигтээ тасаллаа"

Түүний ардаас гүйж байсан хөвгүүд ийн хэлээд цааш алхахад хүрэн үст уурлах аж.

"Хараал ид! Та гурваас болж нөгөө ангийнхантай зодолдоо биздээ!"

"Тэгээд зүгээр л хичээлээ тасалж болно шүү дээ!"

"Ким багш орж байхад энэ хэзээ ч бүтэхгүй ойлгосон уу?!"

Удалгүй өнөөх гурван хөвгүүн гэнэт сүнс чөтгөр харсан аятай цааш хамаг хурдаараа харван одох нь тэр. Жонгүг гайхан тэдний араас хий дэмий харж орилж ч чадахгүй зогсож байтал гэнэт ард талд нь хоолой засах чимээ дуулдлаа. Тэгээд зүрх нь салганасаар тэр эргэж ч харж чадсангүй.

"Ноён Жон орохгүй хэрэг үү?!"

Жонгүг эргэж харалгүй цааш зугтах гэтэл өнөөх хүн түүний цүнхнээс татсаар анги руу чирэн орлоо.

"ЖОН ЖОНГҮГ!!! Чи миний хичээл дээр хэзээ ч онц гарахгүй ойлгов уу?!!!!"

"Ким багшаа гуйя ! Ганцхан удаа л өршөөчих"

Жонгүг гонгинон хоёр алгаа хавсарч өвдөг сөгдөх нь холгүй гуйхад ангид байх хүүхдүүд инээлдэн тэднийг харж байлаа.

"Орой эцэг эхээ авчираад гэмшилийн хуудас бичиж өг!"

"Гэхдээ би ганцаараа зодолдоогүй! Тэднийг ч бас шийтгэ багшаа!"

Хар үст ширүүхэн харц шидлэн суудалдаа суухыг дохиход Жонгүг яаж ч чадахгүй суудал руугаа урвайсаар явлаа. Суудалдаа суувуу үгүй юу хажууд нь суудаг охин инээд алдан угтах нь тэр. Зэвүүн шулмас!

"Очиж очиж яагаад дандаа Ким Тэхён багшийн хичээл дээр хоцорчоод байдаг байнаа"

Охин шивнэн инээсээр байсанд Жонгүг хөмсөгөө зангидан самбар луу ширтэнэ.

"Гэхдээ Ким Тэхён багш дэндүү ууртай биш гэж үү? Аль хэдийн гэр бүлтэй байж шүү дээ. Эхнэр нь яаж тэсдэг юм болдоо зайлуул" охин багшийнхаа хуруунд гялалзах бөгжийг харан санаа алдахад Жонгүг одоо ч хөмсөг зангидан самбар луу ширтэж гартаа байх үзэгээ тас атгаж байлаа. Магадгүй энэ долоо хоногт бараг 3 дахь удаагаа тэрээр эцэг эхээ дуудах гэж байна шүү дээ. Галзуурмаар юм. Ким багш бас түүнийг зүгээр өнгөрөөхгүй байх. Энэ байдлаараа маргааш амьдрах үгүйгээ ч тэр мэдэхгүй байлаа.

My baby husband || Taekook || ДууссанWhere stories live. Discover now