~Special chapter~

7.1K 538 126
                                    

〰️🌻〰️

"Ээжээ Жонгүг ирсэн үү?"

Чимээгүй өрөөг цуурайтуулан утас хангинахад хатагтай хоолоо түр зогсоон утсаа авлаа. Тэгээд харилцуураа аваад л Тэхёний цөхөрсөн хоолойг сонссон юм.

"Ирээгүй ээ хүү минь. Та хоёр ахиад л муудалцсан бололтой тийм үү?....Энэ удаагийнх бүүр ч том бололтой"

Хатагтай өмнө нь хүргэнийхээ ийм хоолойг сонсож байгаагүй болохоор хөмсөгөө үл ялиг зангидан сэтгэл нь таагүй болоод ирэв. Тэд муудалцдаг байсан ч энэ удаад нэг л биш...

Гадаа хэдийн борооны улирал эхэлсэн болохоор Жонгүг шалба норсон цүнх, малгайтай цамцаа тайлж чулуудаад хөмсөгөө зангидан буйдан дээр суух аж. Тэр эхийгээ утсаар ярьж байгааг анзаараагүй бололтой.

"Би тэрнээс сална!"

Жон хатагтай орж ирэхээс нь хойш харан зогсоод ийн хэлэхэд нь нүдээ эргэлдүүлэв. Тэгээд харилцуураа таслалгүй цааш тавин хоолоо хутгаж эхэллээ.

"Хөөх ямар танил үг вэ?"

"Ээж би энэ удаад тоглоогүй байна!"

"Өө наад үг чинь ч бас их танил юм ноён Ким."

Хатагтай утас руугаа нэг шагайвал Тэхён одоо ч таслалгүй тэднийг сонсож байсан юм.

"Бас юу болчихсон болоод хачин юм яриад байгаа юм?"

"Би үнэхээр залхаж байна! Юу гээч ээж...Тэхён ах саяхан манай тасгийн даргаар томлигдчихсон. Тэр яагаад үргэлж хүн дагаад байдаг юм бэ? Энэ бүхэн намайг ямар их залхааж байгааг мэдэж байна уу? Оюутан болоход ч гэсэн тэр гэнэт багшаар ороод ирчихсэн. Эхэндээ таалагдаж байсан ч сүүлдээ тийм биш! Ээжээ би одоо жоохон хүүхэд биш шүү дээ. Би насанд хүрсэн хүн. Ахлах сургуулийн Жонгүг л түүнд эрхлээд энэ бүхэн таалагдах байсан байх. Гэхдээ! Одоо энэ бүхэн таалагдахгүй байна."

Хатагтай санаа зовнин утас руугаа харвал одоо ч Тэхён тэднийг сонссоор байх аж. Эцэст нь тэр үүнийг мэдэх ёстой шүү дээ.

"Хүү минь юу ярьж байгаагаа мэдэж байна уу? Тэхён үүнийг сонсвол ямар их гомдох бол. Чи түүнтэй ярилцах хэрэгтэй байх"

Жонгүг толгой сэгсрэн цүнхээ үүрсээр хэдэн жил хоосон байх өөрийн өрөөрүүгээ хөлөө зөөсөр алхав. Тэгээд хаалга нээгээд орохынхоо өмнө дахин эх рүүгээ хараад "Ээжээ би залхаж байна. Салах хэрэгтэй юм шиг байна. Тэгвэл би хэн нэгний хараа хяналтанд байхгүй аз жаргалтай, эрх чөлөөтэй болох байх...бас..... хайр минь..... хөрчихсөн бололтой"

My baby husband || Taekook || ДууссанWhere stories live. Discover now