~Амжилт~

5.5K 538 109
                                    


~🌫️~

Согжин тэгж их уулгаагүй болохоор Тэхён бараг эрүүл шахуу гэртээ ирлээ. Тэгээд харанхуй гэрээ тойруулж хараад Жонгүгийг унтаж байгаа гэсэн дүгнэлтэнд хүрэв.

Харахгүй хэдхэн цаг л болоход тэр түүнийг тэгж ихээр санажээ. Хурдхан гутлаа тайлаад унтлаганы өрөөрүүгээ гүйх шахам очлоо. Гэтэл өглөө ямар байсан яг л тэр хэвэндээ цэмцийлгэн хураасан ор түүнийг угтан авах нь тэр.

Тэхён хүндхэн санаа алдаад шүүгээрүүгээ явбал онгорхой байх бөгөөд Жонгүгийн үргэлж цэмбийлгэн эвхэж хийдэг хувцаснуудын оронд хоосон тавиурууд л харагдана.

Тэхён утсаа аван Жонгүг рүү залгавал тэр мэдээж авсангүй. Ахин дахин залгасан ч хэзээ ч ингэж удаан сонсож байгаагүй тэр л дуудах чимээ чихэнд нь дуулдана.

Тэгээд үргэлж өөрт нь хэнээс ч илүү сайхан ханддаг хадам аав ээж рүүгээ залгав. Тэднийг анх нийлэхэд нь Жонгүгийн эцэг эх маш их тусалсан юм. Тэд үнэхээр нээлттэй хүмүүс байсан хэрэг. Төрсөн эцэг эхээс нь ч илүүтэйгээр тэд Тэхёнд сайн ханддаг билээ.

"Сайн байна уу? Ээжээ!"

"Мэдээж хонгор минь"

Жон хатагтай урьдны цоглог хоолойгоор ийн хэлээд санаа алдав.

"Жонгүг хэд хоног чам дээр очихгүй гэж хэлсэн. Тэгэхээр бид яаж ч чадахгүй байх. Уучлаарай Тэхён"

Жон хатагтай бага зэрэг гуниг тээсээр ийн хэлэх бөгөөд Тэхёнийг тэр хүртэл жаахан л тэвчээрэй гээд олон талаар түүнийг аргадсаар утсаа тасаллаа.

Тэхён харанхуй өрөөгөө тойруулан хараад одоо ч түүний нүдэнд харагдах тэр л айж цочирдсон харц сэтгэлийг нь сийчих шиг болов. Тэхён хүйтэн харагддаг хэдий ч тийм ч хүйтэн хөндий нэгэн биш. Багаасаа л хүйтэн харцнаасаа болж олон хүнээс шүүмжлэлд өртдөг байлаа.

Анх Жонгүгтэй уулзахад түүний харцнаас хэрхэн айж чичирж байсан нь одоо ч бодогдох аж. Гэтэл өнөөдөр хоолны газарт яг л тэр үеийн харцыг ахин харсандаа тэр ямар ихээр харамсаж байгаагаа мэдэрч байв.

Тэгээд хэсэг нулимс дуслуулан сууж байгаад хувцасаа ч солилгүйгээр үргэлж Жонгүгийн дэрлэж хэвтдэг дэрийг тэврэн унтахыг хичээв.

Түүнтэй өнгөрөөсөн бүх дурсамжууд нүднийх нь өмнө зурайж нулимс нь хяналтгүй урсана. Тэхён олон охидын сэтгэлийг шархлуулдаг муу залуу байсан. Хэзээд сэтгэл хөдлөлгүй харцаараа харж явдаг тийм л хүн байсан юм. Анх Жонгүгт сэтгэлээ илчилээд хаягдахдаа ямар их өвдөлт мэдэрсэн яг л тийм л мэдрэмж түүнийг бүрхэн авчээ.

My baby husband || Taekook || ДууссанWhere stories live. Discover now