~Хадмууд~

5.6K 541 153
                                    


~🌁~


Цаг хэдий гэгээ тасархаас өмнөх цагийг зааж байсан ч гадаа хэтэрхий бүрхэг байгаан улмаас Тэхёний өрөөнд харанхуй нөмөрчээ. Тэгээд нэг босч сунайгаад эргэн тойрноо харав. Үнэндээ тэр багш нараас ганцаараа л тусдаа өрөөнд байдаг юм. Сургуулийнхаа шилдэг багш болохоор захирал нь түүнийг шагинасан хэрэг л дээ. Гэхдээ энэ шагнал тийм ч гоё байгаагүй юм. Ажил дээрээ найзгүй байна гэдэг тийм ч сайхан санаа биш.

Санаа алдан хэсэг нүдээ анин суугаад эцгийнхээ төрсөн өдрийг санав. Тэгээд аргагүйн эрхэнд утсаа аван Жонгүг рүү залгах аж. Хэчнээн хүсэхгүй байв ч тэр ахдаа хайртай. Өдий хүртэл үгнээс нь зөрж үзээгүй юм. Үүнээс илүүгээр сэтгэлээс нь жаахан ч гэсэн эцэг, эхийгээ санах сэтгэл гарсан хэрэг. Эцсийн эцэст тэд хэчнээн муу хүн байсан ч төрүүлж өсгөсөн хүмүүс шүү дээ...

Жонгүг утсаа авсангүй. Нэг, хоёр, гурав залгахад тэр авсангүй. Энэ тохиолдолд Тэхён хэр баргийн тайван байх аж.

Жонгүг унтаж байсан ч утсаа авдаг ч компьютер тоглоомын газар хэзээ ч утсаа авдаггүй юм. Яахав түүнд муу юм тохиолдож болох ч үнэн гэвэл тэр өөрөө муу хүүхэд шүү дээ. Хангалттай зодчих чадалтай тэнэг хүүхэд. Тэгэхээр ганцхан сонголт нь тоглоомын газар.

Сүүлийн хэдэн сар тоглоогүй юмсан. Хэт донтоод байсан болохоор Тэхён уурласаар байгаад гаргачихсан юм л даа.

Тэхён хүрмээ өмсөөд сургуулийнхаа ойролцоо байх тоглоомын газар луу орлоо. Тэгээд их л дүнсгэр харанхуй орчин угтаж авсан ч компьютерний гэрэл түүнд замаа олоход туслах аж. Тэгээд эргэн тойрноосоо Жонгүгийг хайх агаад тэр олдсонгүй. Энэ удаад тэр илүү нухацтайгаар салаа бүрээр явж хайсан ч бас л олсонгүй. Тэгээд бухимдан зогсож байгаад урдаа байх VIP өрөөг олж харав. Ахлах сургуульд байхад нь ийм өрөө байдаггүй л байсан юмсан.

Тэр ч гэсэн тоглодоггүй байсан гэвэл худлаа болох биз. Тэгээд өнөөх өрөө рүү орвол таван тоглогч сууж тоглодог бололтой тусгай зориулалтын газар байв. Магадгүй найзуудаараа холбогдож тоглодог байх л даа.

Энэ удаад тэр өөрийнхөө бяцхан нөхөрийг олж харлаа. Саяхан шилжиж ирсэн Юнгитэй их л дотно ярилцаж чанга инээсээр сууж байх нь тэр. Тэхён буцаад сэмээрхэн гарах гэтэл Юнги гэнэт Жонгүгийг тэврээд авсанд тэр уурлах шиг болон том том алхсаар Юнгигийн гарыг бяцхан нөхрөөсөө холдуулан шидэж орхив.

My baby husband || Taekook || ДууссанWo Geschichten leben. Entdecke jetzt