~Уучлахгүй~

5.6K 531 99
                                    


~♡꒰ᵕ༚ᵕ⑅꒱~

"Багшаа би дэвтэрээ засаад дуусчихлаа одоо яах вэ?"

Жиын суниасаар ийн асуухад Тэхён одоо л ширээнээсээ толгой өндийлгөн шилээ авлаа.

"Дүнгүүдийг нь шивээд оруулчих"

Тэхён санаа алдан ийн хэлээд урдаа овоолоостой байх их дэвтэрээ бараг л талд нь оруулж байв. Хүүхдээр туслуулж байгаа ч энэ урагшилж өгөхгүй юм. Үүнээс болж түүний уур хангалттай хүрэх аж.

"Арай л хатуудчихвуу?...."

"...Одоо яах вэ?..."

"... Яагаад явуулчихваа! Тэнэг тэнэг тэнэг!"

Тэхён үзгээрээ толгойгоо хэд хэд цохиж аваад удалгүй толгойгоороо ширээ мөргөж эхлэв.

"Очвол уучлахгүй л байхдаа....яанаа хэд хоног уурлах байхдаа....хэрвээ тэгвэл би түүнгүйгээр яаж байх болжыноо"

Тэхён амандаа ийн бувтнаад гэнэт цэх суухад түрүүнээс хойш хачин харсан ангийн охин нь хоолойгоо засаад хийж байснаа үргэлжлүүлэв.

"Тиймээ хурдхан дэвтэрээ засаж дуусгаад түүнийгээ очиж авах хэрэгтэй" гэж хэлээд цагаа харвал цаг аль хэдийн есийг заажээ.

"Бурхан минь Жиын хурдхан гэртээ харьдаа. Ийм орой болчихсоныг мэдсэнгүй. Ямар тэнэг юм бэ?" Тэхён цочирдон ийн хэлэв. Үнэхээр цаг хараагүйдээ харамсах нь тэр. Азаар Жиыний гэр ойрхон болохоор гайгүй байх гэж тэр бодлоо.

"За"

Охины нүд нь сэргэн түрүүнээс хойш багшаасаа хүлээсэн үгээ сонссон бололтой огцом босоод цүнхээ авав. Багш биш байтал ийм ажил хийгээд маш их ядарсан байх бөгөөд хөшиж ядарсан биеээ барьсаар хаалгаар гарах гэтэл Тэхён түүнийг зогсоолоо.

"Үнэхээр уучлаарай. Багш нь маргааш чиний хүссэн хоолыг авч өгөх болохоор тийм үнэхээр уучлаарай"

Тэхён доош бөхийхөд охин ч толгой сэгсрэн гараа урдаа савлаад доош бөхийлөө.

Жиынийг гарсаны дараа Тэхён ширээнийхээ ард суун нүүрэндээ гараа авав.

"Оройтчихож маргааш л очиж авахаас"

Тэхён оройны хоолоо идээгүй тул үнэхээр их өлссөнөө одоо л мэдэх шиг. Тэгээд үлдсэн дэвтэрнүүдээ цүнхлээд гэртээ харьж засахаар болон сургуулиас гарлаа.

~~~~~

Бүх хичээлүүдээ нөхөж дууссан Жонгүг одоо л нэг юм толгойгоо өндийлгөн цаг харлаа. Ангийнхаа охиноос Тэхёнийг өнөөдөр дэвтэр хураагаад авчихсан тул математикийн хичээлийн зургийг өгч чадахгүйгээ хэлсэн юм. Тэгээд л тэр өнөөдөр оройтохыг нь мэдсэн тул тийм ч их гайхсангүй.

My baby husband || Taekook || ДууссанWhere stories live. Discover now