~Санасан~

5.8K 569 85
                                    

~💜~

Тэхён цаг руу нэг харан, салаа болгоны дундуур явж, хүүхэд болгоныг ажиглаж байлаа. Ангид ялаа дүнгэнэх ч чимээ үл сонсогдон гагцхүү Тэхёны гуталны чимээ л хааяа хааяа дуулдах аж.

Тэгэх явцдаа тэрээр үе үе Жонгүг рүү харах бөгөөд Жонгүг хэзээ ч байгаагүйгээр чармайн бодлогоо бодож байсан юм. Толгойгоо ч өндийлгөхгүй байгаа нь Тэхёнийг гайхшрахад хүргэсэн хэрэг. Өмнө нь Жонгүг үргэлж дээгүүр харж суучихаад хэзээ цаг дуусахыг хүлээдэг байсан юм. Тэгэх явцдаа үе үе Тэхён руу ирмэн суудаг байлаа. Гэтэл одоо бодлогоо маш нухацтайгаар бодож байгаа нь дэндүү хачин юм.

Удалгүй хонх дуугарч хүүхдүүд бүгд уулга алдах нь тэр. Юнми аль хэдийн дуусчихсан Жонгүг рүү санаа зовон харах бол Жонгүг арай дуусаагүй байгаа бололтой бодлогоо бодсоор байлаа. Тэхён үүнийг ажиглан аль болох удаан шалгалтын материалаа хурааж авна. Тэгээд хамгийн сүүлд Жонгүг дээр ирэхэд бас л дуусаагүй байсан юм. Тэгээд түүнийг орхин багшийн ширээ рүүгээ алхав.

Хүүхэд болгон Жонгүг рүү атаархалын харц шидэлж байлаа. Тэхён бусад хүүхдүүдийнхийг хайр найргүй хурааж авчихаад зөвхөн Жонгүгт ингэж хандах нь дэндүү шударга бус санагдана.

Арай хийж Жонгүг бодлогоо дуусгачихаад баяртай нь аргагүй дээш өндийвөл анги хоосон байсанд тэр гайхаж орхив. Тэрээр гайхсаар урагш харвал Тэхён түүн рүү инээмсэглэн ширтэж байлаа. Үнэндээ тэр Жонгүгаар маш их бахархаж байсан юм. Түүний залуу үнэхээр их хичээжээ.

Жонгүг хурдхан цүнхээ аваад Тэхёнд шалгалтын материалаа өглөө. Тэгээд гарахдаа түүнд бөхийх аж. Тэхён Жонгүгийг тэврээд үнсэхийг хүссэн ч Юнми үүдэнд зогсож байсан тул чадалгүй явуулчих нь тэр. Тэхён амандаа хараал урсгасан ч өөрөөс нь өөр хэн ч сонссонгүй.

Жонгүгийг гарч ирэхэд Юнми шууд л цохиод авлаа.

"Яаааааа чи ёстой мундаг байсан!!!!! Бүгдийг нь бодож чадсан нь маш сайн байна....гэхдээ Тэхён багш өнөөдөр чамайг маш их өршөөсөн шүү!"

Жонгүг инээд алдан толгой дохиод Юнмид хүссэн бүхнийг нь авч өгөхөө амлалаа. Эцэст нь энэ бүхэн Юнмигийн л ач шүү дээ.

"Хөөе Жонгүг!!! Өөр охинтой нийлээд биднийг мартчихаж байгаа юм уу?"

Миён, Жүнэ, Мину гурав ч бас Жонгүгийг хүлээж байсан ч харалгүй Юнмитэй орхиод явсанд уурлажээ.

"Өхх залуусаа уучлаарай. Хэт их хөөрөөд!!"

Мину хачин царайлсаар түүний урд очоод "Аав чинь чамайг тэгж их айлгаа юу? Ингэж их хичээх гэж! Би бүр чам руу хараад гайхсан шүү!!!"

My baby husband || Taekook || ДууссанWhere stories live. Discover now