~Сонин хүн~

4.9K 504 80
                                    



~🌊~

Жонгүг хэсэг цонх налан сууж байгаад хажууд нь дуу муутайхан суух нөхөр лүүгээ харан санаа алдлаа. Өчигдөр Мину, Жүнэ хоёр хоносон болохоор өглөө үүрээр гарч тэдний хувцасыг сольсон юм л даа. Тэгээд тэд одоо чимээгүйхэн сургууль руу явж байгаа нь энэ юм. Тэхёний хөмсөг зангидсан, ууртай харцнаас болж тэд одоо хачин чимээгүй байдалтай явж байлаа.

Уг нь иймэрхүү үед бяцхан Жонгүг нөхөртөө наалдаад хавийн зүйл ярих байсандаа. Гэтэл одоо хайртыхаа харцнаас ч сүрдэн чимээгүйхэн л цонх руу ширтэнэ. Дээрээс нь хоёр найзаасаа ч ичих шиг.

Машин сургуулийн гадна ирж зогсоход хөвгүүд чимээгүйхэн түрүүлэн бууж сургууль руу орлоо.

Жонгүг тэр хоёрыг буусанд инээмсэглээд түрүүнээс хойш ганц ч үг дуугараагүй нөхрийнхөө хацрыг үнсэж эрхлэхээр ойрттол Тэхён дургүйцэн цааш түлхчих нь тэр. Жонгүг бүр гайхаж орхив. Хэзээ ингэж аашилдаг байлаа даа. Яагаад уурлаад байгаа юм бол?

Тэгээд нэг санаа алдаад орой ярилцахаар болон машинаас буув. Хичээл эхлэхэд хэдхэн минут үлдчихсэн байсан юм л даа.

Харин Тэхён эхний цаг хичээлгүй тул машиндаа хэсэгхэн дуг хийхээр болсон юм.

Шөнөжингөө тэдний их чимээнээс болж унтаж чадаагүйдээ уур нь бага зэрэг хүрсэн ч энэ түүний яг ч ингэж их уурлаад байгаа шалтгаан биш байлаа. Шөнө тэднийг чимээгүй болсон хойно Тэхён Жонгүгийг өрөөндөө орж ирнэ гэж унталгүй хүлээсэн хэрэг л дээ. Гэтэл Жонгүг хэт их жаргалдаа умбаад нөхрөө хүртэл мартчихаж л дээ. Тэхён ч бухимдан өрөөнөөсөө гараад Жонгүгийг авах гэтэл нөгөө хоёртойгоо их л сүрхий тэврэлдээд унтаж байхыг нь харсан юм.

Заримдаа зүгээр баймаар байвч хайр яг л шимэгч хорхой шиг хүнийг бага багаар шимсээр иймхэн зүйл дээр ч уурлуулах юм. Хардахгүй байхыг хичээсэн ч хаанаас ч юм уур гарч ирээд өөрийн эрхгүй л хачин үйлдэл хийж орхих юм.

Тэхён өмнөхөн хайртынх нь биед хэн ч өөр шиг нь тэгж ихээр тэвэрч хүрдэггүй гэж бодсон ч өглөөхөн харсан дүр зураглалдаа түүний бодол замхран гомдол тээж эхэлсэн юм.

~~~~~~~





Жонгүг санаа алдан цонх руу харан сууж байтал Жүнэ түүний мөр лүү алгадаад "Жонгүг аль хэдийн хоолны цаг болчихсон. Гарцгаая!"

Хонх дуугарсаныг ч анзааралгүй бодолд дарагдчихжээ.

Яагаад Тэхёнийг уурлаад байгааг Жонгүг үнэндээ ойлгоогүй юм. Түрүүхэн болж өнгөрсөн үйлдэл түүнд үнэхээр эмзэглэмээр байсан ч Жонгүг энэ удаад түргэн шийдвэр гаргахгүйгээр нөхрөө яг яасан талаар бодсон хэрэг.

My baby husband || Taekook || ДууссанWhere stories live. Discover now