~Би мэднэ~

5.6K 527 141
                                    

~☆~

Жонгүг нэг гүнзгий амьсгаа аван зөөлөн алхсаар буланд ганцаар суух охин дээр инээмсэглэсээр очлоо. Гартаа атгах хоолны тавцангаа чангаар зуурсан нь түүнд энэ бүхэн хэр хэцүү байгааг харж болох юм.

"Сайн уу? Юнми"

Жонгүг эв хавгүйхэн ийн хэлээд түүний өөдөөс харан суувал охин үнэхээр гайхсан бололтой нүдээ томруулан түүний өөдөөс харах аж.

"Би энд сууж болно биздээ?"

Түүнийг эелдэгээр ийн асуухад Юнми хурдан хурдан толгой дохин зөвшөөрөв..

"Ж-Жонгүг ч-чи энд я-яагаад??"

Юнми үнэхээр сандарч басхүү гайхсан бололтой байдгаараа улайж, гар нь чичрэх нь тэр. Яаж Жон Жонгүг түүний нэрийг мэддэг билээ?

Жонгүг үргэлж л хэдэн бүтэхгүй найзуудтайгаа нийлээд сургуулийн алдартай хөвгүүдийн тоонд зүй ёсоор ордог. Охидыг хэзээ ч нэг нүдээрээ тоож хардаггүй хэрнээ үргэлж Миёнтой сөргөөцөлдөж явдаг тэрээр гэнэт л хэзээ ч харж байгаагүй сургуулийн шоовдор охин дээр очоод тэрч болоогүй цуг хооллоно гэдэг байж боломгүй зүйл юм. Энэ нь охиныг байтугай сургуулийнхныгаа хүртэл гайхшруулжээ.

Харин тэр энэ бүхэнг анзаарах ч сөхөөгүй Юнминаар хэрхэн математик заалгах тухай бодно. Шалгалт дараа долоо хоногт болно. Тийм болохоор яаралтай заалгах хүн хайсны эцэст Юнмиг олсон хэрэг. Математиктаа сургуулийн гавал гэж нэрлэгддэг охин гэдгийг тэр түрүүхэн л мэдсэн юм.

"Юнми шуудхан хэлэхэд би чамаар математик заалгах хэрэгтэй байна. Дараа долоо хоногийн шалгалтанд заавал 70 аас дээш авахад туслаач. Би гуйж байна!"

Жонгүг гэнэтхэн охины гараас бариад авсанд хүүхдүүд бүгд уулга алдав.

"Г-гэхдээ Ж-Жонгүг я-яагаад г-гэнэт??"

"Гуйя туслаачдээ! Хэрвээ далаас дээш авахгүй бол а-аав намайг уучлахгүй!"

"О-ойлоглоо б-би туслах болно!"

Жонгүг одоо л санаа нь амарсан бололтой гарыг нь тавиад санаа алдлаа.

"Гэхдээ Жонгүг....чиний түвшин анхнаасаа муу болохоор дал авна гэдэгт итгэлгүй байна. Тэхён багш хэзээ ч аль сэдвээр шалгалт авахаа хэлдэггүй. Аль ч сэдэв орж ирнэ гэсэн үг! Бас томъёо ашиглах, хуулна гэх асуудал хэзээ ч байхгүй! Уучлаарай Жонгүг ..энэ их хэцүү"

Жонгүг бүр ч илүү санаа алдан доош хараад "Хичээх болохоор туслаач!"

"Ойлголоо би туслах болно!"

My baby husband || Taekook || ДууссанKde žijí příběhy. Začni objevovat