~Олдвор~

5.7K 492 132
                                    

~🌫️~

Өнөөдөр урьдын л адил амралтын өдөр бөгөөд Тэхён бусад амралтын өдрүүдийг бодвол илүү их чөлөөт цагтай байлаа. Бусад үед амралт ч гэсэн ажилласаар л байдаг юм л даа.

Тэхён айхилсаар буйдангийнхаа байрлалыг өөрчилж байтал Жонгүг бэлтгэлийн өмд цамц өмсөн цүнхээ үүрсээр өрөөнөөсөө гарч ирэв.

"Бэлтгэлдээ явчихаад ирье"

"Тэгдээ хонгор минь!"

Тэхён инээмсэглэн түүний уруул дээр үнсчихээд буцаад хийж байснаа үргэлжлүүлэх нь тэр. Ойрд энэ буйдан нэг л төвөгтэй санагдаад байдаг боллоо. Жаахан л байрыг нь өөрчилчихвөл дажгүй болчих юм шиг санагдав.

"Тэгээд....би..."

Тэхён гайхан түүн рүү харахад Жонгүг хуруугаа оролдсоор хий л амандаа бувтнаад байв.

"Хэл л дээ...юу юм?"

Тэхён энэ удаа илүү нухацтайгаар буйдан дээрээ сууж түүнийг юу хэлэхийг хүлээнэ.

"Би..."

"Би"

"Бэлтгэлээ тарчихаад..."

"Мхн"

Үг үсэг бүрээ зөөх нь Тэхёнд ядаргаатай санагдаж байсан ч тэрээр нүдээ эргэлдүүлсээр хүлээх аж. Харин Жонгүг түүний нухацтай төрхөнд бага зэрэг сүрдэх нь тэр. Тэгээд маш уртаар амьсгаа аваад нүдээ аньж орхив.

"Найзуудтайгаа кино үзэж болох уу?"

Тэхён чанга дуунд нь цочиж орхисон ч инээхгүй байж чадсангүй. Тэр дэндүү эгдүүтэй юм. Ким Жонгүг дэндүү эгдүүтэй байна!!!

"Тэгдээ хонгор минь. Оройтохгүй шүү!"

"ЗА!"

Жонгүг дэвхцсээр Тэхёний хацар дээр нэг үнсээд гүйсээр гэрээсээ гарлаа. Харин Тэхён түүнийг хэчнээн хайрлангуй болохыг бодон нүүрнээс нь инээмсэглэл огт салсангүй.

Тэгээд үргэлжлүүлэн жижиг таслагдсан буйдангаа өргөж холдуултал доороос нь бөөн хог гарч ирэв. Тэхён шогширон одоо ч буйдан доогуураа хогоо хийдэг Жонгүгийг гайхаад барсангүй. Хэзээ том болно доо.

Гэхдээ өөр зүйл олж харахаасаа өмнө тэр үнэхээр инээж байсан шүү! Тэхён олсон зүйлдээ ч итгэсэнгүй. Нүдээ томруулан харж байгаад энэ удаад хөмсөг зангидлаа. Хэн түүнээс юу нууж байсныг хараач!

"Бяцхан чөтгөр ааваасаа тамхи, бэлгэвч хоёр нууна гэнээ?"

~~~~~

My baby husband || Taekook || ДууссанWhere stories live. Discover now