~Эхнэр~

5.8K 504 56
                                    

~♡~

"Пак Мина"

Тэхён шалгалтын материал тараах бөгөөд хүүхдүүд ихэд сандран өөрсдийн нэрээ хүлээн сууцгааж байлаа. Хэрвээ энэ шалгалтан дээр унавал сайнаа үзэхгүйг тэд маш сайн мэдэж байсан юм. Тэр тусмаа Ким Тэхён бол тэдэнд ямар ч боломж өгөхгүйл болов уу!

Харин Жонгүгт энэ бүгд огтхон ч хамаагүй мэт дэвтэр дээрээ зураг зуран сууна. Юу ч болсон орой очоод л Тэхёнийг сүрдүүлчихвэл тэгээд л болчих нь тэр. Ямар азаар сургуулийнхаа хамгийн хатуу багштай гэрлэсэн юм бэ?

"Жон Жонгүг баяр хүргье! Миний хичээл дээр ганцаараа унасан хүүхэд боллоо. Бусдаас онцгойрох нь бас нэг давуу тал шүү!"

Хүүхдүүд бүгд инээлдэж Жонгүг сандалнаасаа босон шалгалтын цаасаа очиж авав.

"Баярлалаа багшаа! Цаашид ч энэ хэвээрэй хичээх болноо"

Жонгүг ийн хэлчихээд цааш явах гэтэл Тэхён хөмсөг зангидан барьж байсан номоороо нэг сайн дэлсээд авах нь тэр. Харин Жонгүг толгойгоо барин ёолоод муухай харсаар суудалдаа суух аж.

Орой унтахгүйдээ!!

"Энэ байдлаараа чи гудамжинд гарах болно ойлгов уу!!!. Ямар ч их сургуульд орж чадахгүйл байх шүү Жон Жонгүг!!"

Тэхён өнөөх л ширүүн царайгаа гаргасан чигтээ зангиагаа суллахад ангийнх нь охидууд гэнэт Жонгүгийг өмөөрөөд эхлэв.

"Гэхдээ багшаа! Жонгүг чинь царайлаг, авьяаслаг, сайхан ч биетэй юм чинь яасан ч гудамжинд гарахгүйл болов уу?"

"Харин тийм"

Охидууд гэлтгүй хөвгүүд хүртэл санаа нэгдэн толгой дохицгоож харин Жонгүг ялалтын царай тодруулан инээмсэглэх нь тэр.

"Хичээлдээ орцгоо!!!"

Тэхён урт модон саваагаараа ширээгээ тогшиж самбар дээр тоогоо бичиж эхлэлээ. Үнэндээ Жонгүг сайн сурч чадахаар толгой сайтай ч яагаад ч юм үүнийгээ хичээл дээр хэрэглэдэггүй юм. Тэхён түүнийг нь аль чадахаараа л сайжруулах гээд хатуу хандсан ч энэ бүхэн нөлөөлөхгүйн бололтой.

"Жонгүг чи хэзээ ийм усан толгойтой байхаа болих юм бэ?"

Өнөөх хорон үгтэй шулмас ахин Жонгүгийг хатгаж эхлэхэд тэр нүдээ эргэлдүүллээ. Энэ охин бараг л сургуулиас ганцаарханаа Жонгүгийг үзэн яддаг. Яагаад гэдэг нь тодохой бус. Тэгээд очиж очиж хажууд нь суудаг шүү!

My baby husband || Taekook || ДууссанWhere stories live. Discover now