part3

307 38 0
                                    

Сэрүүлэг дуугаран гүн нойрноосоо дурамжхан сэрлээ.
Нэг сайхан сунайчихаад хажууханд байх орлуу харахад Жонгүг унтсаар л

Би ч босоод угаалгын өрөө орж шүршүүрт ороод гарлаа. Тэгээд доош буун өглөөний цай бэлдэхээр зэхэв.

Бэлдэж байх зуураа гэнэтхэн гуравуулаа байгаагаа санаад илүү нэгийг бэлдэхээр болоход гэнэт өчигдрийн явдал санаанд ороод ирэв.Тэр явдалыг бодох төдийд л хацар халуу дүүгэн өөрөөсөө ичиж эхэллээ. Тэгээд бодлоосоо гаргахыг хичээн нэг толгойгоо сэгсэрээд дүүгээ сэрээхээр дээш гарав.

- ЖОНГҮҮГГИИ~~ босоорой, Өглөөний цай болчихсон хурдан хув-
ааа шиба юу вэ?

Дахиад л нөгөөх чинь дахиад л хагас нүцгэн бие .Хусог өмдгүй байсан ба дээгүүрээ дүрэм хувцасны сул срочиктой байсан юм. Тэр намайг харчихаад Жонгүгаас гялс өмдөө авч өмсөөд гараад явчихав.

- Та хоёрыг хоёуланг чинь эвгүй байдалд оруулчихлаа тийм үү? Би нөгөө Хусог ахын өмдийг өмсчихсөн байсан юм тэгээд л сая авахаар орж ирээд тэгсэн та орж ирээд... Тэгээд л ийм зүйл болчихлоо гээд тэнэг царай гарган хэллээ.
Би харсан зүйлээ мартахыг хичээн

- Юу нөгөө , Жонгүгаа доошоо б-бууцгаая

- Тэгеээ гарцгаая гэсээр малийгаад мөрнөөс тэврэн бид доошоо буув.
Аххх нүд минь нүд минь.
Яагаад ийм байдалтай таараад байдаг байнаа. Ядаргаатай амьтан.

Бууж ирэхэд Хусог буйдан дээр сууж байлаа , бид хоёрыг харсан даруйдаа ичсэн бололтой харц буруулах нь яагаад ч юм эгдүүтэй харагдаад байв. Байзаарай энэ яаахаараа эгдүүтэй харагддаг юм.

Би аль болох тайван юу ч болоогүй мэт байхыг хичээн Хусогыг дуудаад
-Хусогаа ийшээ суугаад бидэнтэй хамт өглөөний цайгаа уу гэхэд

- З-заа гээд ирэн Жонгүгийн хажууд суулаа.
Хооллох явцад Хусог Жонгүг хоёр л хэдэн үг солилцох ба өөр юу ч ярисангүй дуусаад гэрээс гарцгаав. Энэ удаа дахиад л Хусогийн машинаар явахаар болов. Машин дотор ч тэр үг дуугарсангүй явсаар очлоо.

Сургуулийн үүдэнд ирэн бид хамт бууцгаалаа. Жонгүг бид хоёр аль болох мэдэгдэхгүйг хичээж байв. Хүүхдүүд бидэнлүү харан гайхацгааж зарим охид нь намайг цоолох шиг л дагуулан харна.

Ангид орж ирэхэд Сура байхгүй байлаа. Яасныг нь бодоод сууж байтал багш ороод ирэв.
- За хүүхдүүдээ өнөөдөр манай ангид шинээр хүүхэд ирсэн гэж хэлсний дараа гаднаас төсөөлөөчгүй хүн ороод ирэв "ЖОН ХУСОГ"

Хусог юу ч болоогүй мэт орж ирээд надруу нэг харж инээснээ

- Сайн байцгаана уу намайг Жон Хусог гэдэг өнөөдөрөөс энэ ангид та нартай хамт суралцана. Туслаж дэмжиж байгаарай гэж хэлсний дараа ангийхан бүгд л чангаар алга ташин угтаж авав. Дараа нь багш надруу заагаад "Дахэ" гэж хэлэхэд л би шууд
- Үгүй ээ багшаа энд Сура суудаг шүү дээ, Өнөөдөр ирээгүй байна гэж хэлэхэд багш надруу гайхсан харцаар харж байснаа гэнэт инээгээд

- Үгүйдээ би чамайг Суратай суудаг гэдгийг мэднэ Дахэгын хойд талын суудал гэж хэлэх гэж байсан юм гэхэд би сая л ойлгож өөрийнхөө ямар тэнэгийг гайхна.
Хусог хажуугаар өнгөрөн хойд талын суудалд суусн выхаа дараа араас нэг зүйл шивнэв.
- Хөөх Жонгүгийн халуухан эгч намайг харчихаад сандарч ичиж байгаа хэрэг үү? гээд инээвхийлэх нь сонсогдов.

Юу вэ энэ хүн чинь өглөө л нүүр буруулж ичээд байсан хүн одоо юу ч болоогүй юм шиг хачин юм ярьж гэнэ. Ойлгомжгүй юм. Гаж донтон юм байх даа


an:Уншсанд баярлалаа 🙆🏻 магадгүй Хусог Дахэ д талтай болж эхлээд ирсэн байх тийм үү?

Sunflower || jh ||mgl 2019Where stories live. Discover now