last part

254 21 18
                                    

Хонгилын өрөө бололтой таазндаа ганцхан унжуурган гэрэлтэй дөрвөлжин өрөөнд нэгэн залуу гартаа цэцэг атгасаар өөдөөс минь харан зогсоно. Дэндүү танил санагдах тэр царайнд би хайртай байлаа. Сүүмгэр бүрэлзсэн байх ч би таньж байсан юм. Харин гарт нь байх цэцэг намайг тавгүйтүүлнэ. Гандаад үхчихсэн наранцэцэгийн амьдрал аль хэдийн дуусчихжээ....

Тэгээд удалгүй "Хаашаа ч явалгүй намайгаа хүлээж байгаарай" гэж хэлэн инээмсэглээд өнөөх залуу агаарт уусан алга боллоо....... Явах төдийд нь өнөөх залууг санаад байх шиг

Түргэлэн дугарах чанга тэнгэрийн чимээ хачин зүүд хоёроос болон нойрноосоо сэрлээ. Гадаа гамшиг болж байна уу гэлтэй хажууд минь хоосон ор нойтон дэр сэтгэл минь түгшүүртэй.
Хусог хаана байна аа?
Одоо ч бөмбөр шиг нүдэх зүрхээ чагнасаар нүдээрээ өрөөг гүйлэглээ.
Хэн ч алга.

Орныхоо хажууд байх утасаа шүүрэн Хусогийн дугаарыг хийн залгахад удалгүй миний хажууд Хусогийн утас дуугарсан юм. Гар минь салганана.

...Тийм байх учиргүй..

Хусогийн талаас

Дахэг унтан унттал зөвхөн надад л харагддаг тэр гайхалтай үзэсгэлэнтэй төрхийг ажин хэвтлээ. Түүнтэй хамт байхад сэтгэл минь юу юунаас ч илүү амар амгалан.

Маргааш....маргааш бүхнийг дуусгая.

Энэхэн зуур толгойд минь энэ бодол зурвас хийхэд би нүдээ анилаа.
Удалгүй аниргүйг эвдэн утсанд минь зурвас ирэхэд би гайхсан ч утасаа нээн зурвасыг уншсан юм.

"Сайн сууж байгаа биз дээ. Нуугдаж явах хэцүү байгаа биз .Чи ч гэсэн энэ бүхнийг хурдан дуусгахыг хүсч байгаа байх. Тийм болохоор цагийн дараа хуучин гэртээ уулзацгаая.Сүүлийн удаа....'

Өөрсдөө олоод иржээ.

Хэсэг бодон хэвтсэний эцэст утасаа хажуудаа шидчихээд Дахэг өвөрөөсөө болгоомжтой салгаад орноос бослоо.

Цамцгүйгээ санан өрөөнд байх том шүүгээг онгойлгон үзвэл захад нь миний 7 хоногийн өмнө Дахэгийнд өмсөж ирсэн хар цамц байлаа.
Надтай хонох гээд худлаа ярьжээ хэмээн бодох төдийд нүүрэнд минь инээмсэглэл тодорсон ч удалгүй арилсан юм.
"Өнөөдөр хамт хонож чадахгүй нь дээ хайрт минь"

Түүнийхээ духан дээр зөөлөн үнсчихээд би гарсан юм.
Машиндаа суун дахиж очихыг хүсээгүй хуучин гэрийнхээ зүг шийдэмгийгээр зүгэллээ. Бүхнийг дуусгачихаад түүнтэйгээ бүхий л амьдралыг айдасгүй, бардам ,жаргалтай өнгөрүүлэхийг л хүсэхдээ нүүрэнд нь инээмсэглэл тодроно.

Sunflower || jh ||mgl 2019Where stories live. Discover now