part14

239 26 6
                                    

-Ааваа!! Ээжээ! гэсээр Жонгүг үүдээр орж ирэх хүмүүс рүү хар хурдаараа орилоод гүйчихэв.
-Өө миний хүү сайн сууж байв уу?
-Сайн сууж байсан бүр ямар сайн гээч гээд Ээжийн гарт байсан цүнхийг инээсээр авахад
- Миний охин сайн сууж байсан биздээ дүүгээ сайн харсан биз гээд надруу инээхэд нь би
Сайн сууж байсан гэж хэлэхийн завдалгүй Жонгүг
-Наад эгч чинь намайг биш би л харин эгчийг харсан байх би яг л айлын авгай шиг л амьдарч байлаа гээд хошуугаа унжуулахад нь бид Жонгүгийг шоолж инээн цүнхнүүдийг оруулж дуусахад би тэднийг гал тогооруу дагуулан орлоо. Бид бүгд оройн хоолоо идэн аав ээж хоёрыг байхгүйд яаж амьдарснаа ярьж инээж суусаар дуусахад Жонгүг хамгийн түрүүнд босон өрөөлүүгээ гүйсээр явлаа.
Сониноос энэ хүүхэд Хусогийг явсанаас хойш их хачин байгаа шүү. Байнга сайхан аашлаад л тэгээд ихэнхдээ утасаа ухаад суучихна тэгэхдээ бүр зүгээр ч ухахгүй галзуу өвчин тусчихсан юм шиг чанга чанга инээгээд л тэгээд бүр намайг барьж авч тэвэрч эргүүлээд л яг солиотой.

Харин миний хувьд гэвэл онц зүйл байхгүй ээ Хусогийг явсанаас хойш ганц ч уулзаагүй л байна. Бүр сургууль дээр ч таараагүй гээч. Яаж ингээд гэнэт яваад өгдөг байнаа өөдгүй амьтан гомдмоор юм.
Муу чинь над дээр ирэхгүй л юм байх даа. За юу гэж дээ сургууль даа ч ирэхгүй байхад над дээр яах гэж ирнэ гэж гэхдээ л би яахын аргагүй санагалзаад харахыг хүсээд галзуурх гээд байх юм.

Ээж аавыг өрөөндөө орсоны дараа би аяга тавгаа янзлачихаад өрөөрүүгээ явлаа. Өрөөний үүдэнд ирэн орох гэтэл Жонгүгийн хэн нэгэнтэй ярих хоолой сонсогдоход хэд хоногийн турш гайхаад байсан асуултын хариу байж магад гэж бодон чагнахаар шийдлээ.


"Гэртээ болгоомжтой харьсан биздээ? Намайг хүргэж өгөөгүйд уучлаарай. Аав ээж ирэх болчихоод... Би дараа хүргэж өгнөө заюу..... Үгүй ээ заавал хүргэж өгнө....Юу... Нөгөө Мики

Байзаарай Мики гэнүү энэ чинь одоо тоглоомтой яриад байгаа юм байхдаа мэдээд байсан юм галзуурчихсан гэж

....Хоёулаа н-нөгөө маргааш нөгөө ахх бүтэхгүйнээ ерөөсөө болилоо.

Хаалга онгойлгон ортол Жонгүг гартаа утсаа барьчихсан өрөөны хоёр талруу нааш цааш холихох аж.
- Яачихсан юм бэ чи чинь өөр өөртэйгөө яриад байгаа юмуу? Би чамайг мэдрэл муутай болчихсон гэж мэдээд байсан юм гээд орон дээрээ очиж суухад Жонгүг надруу чухал царай гарган харж харж байснаа
-Эгчээ би нэг Мики д сайн болчихсон юм шиг байна гээд санаа алдав.
-Жонгүгаа хоёулаа эмнэлэг явах юм уу? . Яг үнэндээ эгч нь дүүгээсээ айгаад байна. Мики гэж тоглоом биздээ хүүхэлдэйн кино ч билүү.
-Үгүй ээ эгчээ нээрээ
-Нээрээ гэж юу яриад байгаа юм?
-би хэд хоногийн өмнө нэг шилжиж ирсэн охинтой танилцсан юм аа. Тэр надаас дүү бас их хөөрхөн гээд надруу нэг л хачин харцаар (Мөрөөдсөн эсвэл догдлосон гэхүү ) харахад нь би

- Дагуулууд чинь биш бол болоодоо эгч нь дүүгээ дэмжинэ. Харин наад охины чинь нэр нь тэгээд Мики юму?
-Тиймээ. Хөөрхөн л нэр байгаа биз дээ. Та түүнийг харах юм бол яг өөрт нь тохирсон нэр гэдгийг мэднээ гэхэд нь би гараараа дохин
- Зза тэгээд цааш нь ярьлдаа миний ганц дүүгийн сэтгэлийг булаачих гээд байгаа охин ямаршуу юмбдээ гээд жуумалзахад

- Мм тэр охинтой би 14 хоногийн өмнө танилцсан. Анх харахад даруухан дуу багатай охин шиг санагдсан. Тэгээд түүний байгаа байдал , гадаад төрх гээд зүйлс таалагдаж эхлээд нэг өдөр сагсны талбай дээр танилцаж байсан. Тэгээд л тэр өдөрөөс хойш би орой болгон гэрлүү нь хүргэж өгч тэгэхдээ нилээн дотно болсон шүү. Дотносох тусам би улам бүр түүнд уусаад л байсан. Мики харагддаг шигээ тийм даруухан дуу цөөтэй биш харин ярилцаад үзэх юм бол нэг тийм дулаахан нөгөө охид шиг гацаж түгдэрдэрч эсвэл бүр аальгүйтэж инээдэггүй. Бас би утасаар ярих болгондоо Микигийн хоолойны өнгөнөөс нь догдлол эсвэл сандрал шиг зүйл мэдэрдэг Магадгүй тэр ч гэсэн надад сайн байх эсвэл үгүй юм болов уу? гээд л унших дуртай учир бүтүүлэг адал явдалт номоо ярьж байгаа юм шиг л гэгэлзээд байхаар нь
-Заа одоо болноо тэгээд гадаад төрх нь? гэхэд
- Хар шулуун үстэй урт сормуус хөөрхөн хамартай бас гар нь ямар жижигхэн гээч би хэзээ нэгэн цагт Микигийн гарнаас атгаж үзвэл хэзээ ч тавихгүй гэж боддог. Тэгээд надаас ийм намхан гээд гараараа үзүүлэн бас тэрний хоёр хацар нь ямар эгд-
-Зза одоо боллоо. Дараа танилцахаараа л харъя. Чи жүжигт тоглож байгаа юм шиг хэт их сэтгэл хөдлөлтэй яриад байгаа болохоор өмнөөс чинь зовоод байх юм.

-Заа даа за харин нэг юм хэлчихье Мики байна шдээ Солонгос хүн биш
-Юу??? Гадаад хүн юму? Европ уу? Тийм юм байналдаа, Мики зики гээд байсан юм. Ахх чи нээрээ тэгээд чи хэлийг нь ойлгодог юмуу? Америк уу? Итали юмуу? Эсвэл бүр Араб юм уу?
-За больдоо эгчээ тайвшир Мики Ази хүн заюу ямар нэг европ төрх байхгүй гээд инээн бас Араб гэнэ шүү.
- Тэгээд ямар хүн юм?
-Би ч өөрөө мэдэхгүй байна. Ямар үерхэж байгаа юм уу? Танилцаад 14 л хоносон хүнийг . Ямартай ч Ази эрлийз ч байж магадгүй, бас асуудалгүй солонгосоор ярьдаг гайхалтай төрхтэй охин заюу таньд таалагдана даа битгий зов.
- Ахх зааза бүр зовох шахлаа. Түрүүн тэгээд юундаа ганцаараа яриад байсан юм?
-Аан нөгөө маргааш хамт кино үзэх үү? гэж л асуух гээд
- Тэнэг, маргааш зүгээр л хичээлээ тараад асуу заюу? Ямар амралтын өдөр байгаа биш дээ. Гүэ ер нь чи хэзээ ингэдэг байлаа даа охидтой сурамгай л харьцдаг байсан байж гэхэд Жонгүгийн Би мэдэхгүй байнаа гэхтэй зэрэгцэн өрөөний цонхруу хэн нэгэний шидсэн зүйл мөргөн доош унахад бид хоёр гайхан цонхон дээр очвол цонхны доор Хусог байдгаараа ярзайчихсан зогсож байв. Тэгээд Хусогруу асуулт ирсэн харцаар харвал тэр намайг гараад ир гэж дохиход би гаднахаа хам хум өмсөн бараг гүйсээр гарлаа.




a/n:unshsand bayrlalaaa❤️❤️
taalagdwal voteu👈😊💜

Sunflower || jh ||mgl 2019Where stories live. Discover now