part13

276 29 4
                                    



Хамаг бие минь шархиран өвдөнө.
Ханиад хүрчихсэн бололтой. Хусогийн тэвэрт байсан тулдаа л даарсангүй. Эргэн тойрноо харахад Жонгүг өрөөндөө орчихсон бололтой сууж байсан газар нь хоосон байв. Үүр цайх гэж байсан тул би буйдан дээрээс босон өрөөрүүгээ зүгэллээ.
Явах замдаа толгой эрэгсэнээс болоод бүдрээд уначихав. Толгой минь яг л заадсаараа салахнуу гэлтэй янгинан өвдөж байлаа. Саяны дуугаар Хусог сэрсэн бололтой сандарсаар гүйж ирээд
-Яасан бэ Дахэ? Зүгээрүү ямар нэг юм чинь өвдсөн юмуу? гэхэд нь би аль болох зүгээр харагдахыг хичээн босох гэтэл сульдсанаас болоод биеэ даасангүй.
-Бие чинь муу байна шдээ гээд духан дээр гараа тавин Халуунтай байна ханиад хүрчихсэн бололтой хоёулаа эмнэлэг явах уу гэхэд нь би толгой сэгсэрэн
-Хэрэггүй дээ сүртэй зүйл биш харин өрөөнд ороход минь туслаач гэхэд тэр толгой дохиод намайг хоёр гар дээрээ тэврэн бослоо.

Энэ л тэврэлтэнд байгаад байх юм бол эдэгчих юм шиг санагдана. Гэвч хүссэнээр минь болсонгүй. Удалгүй Хусог өөрийн минь хүйтэн орон дээр хэвтүүлэн хөнжилөөр хучиж өглөө.
Би зогсоо зайгүй ханиалгаж өвдөж байхад Хусог эрүүл байсан нь хачин юм. Ууг нь бид хоёр хамт хүйтэн бороонд гүйсэн шүүдээ. Гэхдээ би Хусогийг өвдөөгүйд баяртай байлаа.
Удалгүй би ханиалгасаар байгаад Жонгүгийг сэрээчихэв. Тэр ч гэсэн намайг харсан даруйдаа яасаныг минь асуун санаа зовно.
Хусог доод давхараас дахин хөнжил авчиран нөмрүүлээд
-Би эмийн сан яваад ирье гэхэд Жонгүг
- Ахаа би яваад ирье ээ та эндээ байж бай гээд гүйсээр гарав.

Хусог доош буун удалгүй аягатай цай барьсаар орж ирэн
- Үүнийг уучих ханиаданд чинь тустай гэхэд нь би босон цайнаас хэд балган буцаад орондоо орлоо.
Тэр санаа зовсон харцаар үсийг минь илж байснаа
-Надаас л боллоо. Би чамайг хүйтэн бороонд дагуулж явах хэрэггүй байсан юм.Ядаж шүхэр аваад явсан бол намайг үнэхээр уучлаарай. Миний буруу чи биш би өвдсөн бол дээр байх байсан юм гээд доош харсан чигээрээ миний гарыг атган уучлал гуйна.
-Битгий ингээ Хусогаа чиний буруу бишээ би өөрөө хүссэн шүүдээ. Би тийм зүйл хийсэн дээ харамсахгүй байнаа. Би угын ийм сул биетэй болохоор баргын юманд хурдан өвдөөд хурдан эдгэчихдэг юм. Битгий санаа зов гээд сул дуугаар арай хийн хэлэхэд тэр надруу гэмшил дүүрэн нүдээр харан гарыг минь буцааж хөнжилөөр хучин духан дээр минь үнслээ. Тэгээд цамцныхаа халаасыг ухан наранцэцэгтэй хөөрхөн үсны хавчаар гаргаж ирэн үсэнд минь зүүж өгөөд
- Өчигдөр дэлгүүрээс авсан юм гэж хэлээд инээмсэглэхэд нь би инээхгүй байж чадсангүй.

Удалгүй Жонгүг тортой эм барин орж ирээд хэд хэдэн эм уулган Хусогийн адил духан дээр минь үнсээд
- Би явья гээд байхад ийм сул биетэй гэдгээ мэдсээр байж хүйтэн бороонд бас намайг тоогоогүй д уучлаарай та хоёрыг орж ирэхэд чинь л санаа тавих ёстой байсан юм.
- Үгүй дээ зүгээр бүгдээрээ миний л буруу шүү дээ би л хүссэндээ хийсэн болохоор харин та хоёртоо үнэхээр их баярлалаа. Намайг ингэж халамжилж байгаад би удахгүй эдгэчих болохоор зүгээрдээ өнөөдөр хичээл орно биздээ би өөрийгөө асарч чадах болохоор та хоёр хичээлдээ явсан ч болноо гэхэд Жонгүг
- Яаж таныг хаяаад явах юм. Би таныг асраад үлднээ. Хусог ах харин хичээлдээ явсан дээр байх. Шилжиж ирээд удаагүй байгаа шүү дээ. Олон таслаж болохгүй байх гэхэд Хусог толгой дохилоо.
-Та хоёрын санааг зовоож байгаад уучлаарай.

Хэсэг хугацааны дараа нар мандан Хусог хичээлдээ бэлдэхээр явлаа.

Өдөрийн турш Жонгүг намайг асран санаа тавьж байлаа. Амс хийх ч завгүй байгаад нь би санаа зовон өөрийгөө буруутгана. Удалгүй миний бие арай гайгүй болоход зүүдний ертөнцрүү зочлохоор явлаа.

Сэрэхэд бие минь тийм ч сайн биш ч дээрдсэн байв.Үсэндээ байх хавчааранд хүрэхэд Хусог бид хоёрын наранцэцэгийн талбайруу очсон тэр өдөр санаанд орон нүүрэнд минь инээмсэглэл тодроно. Босож чадахтай гаа байсан учир босон доош буухад Жонгүг буйдан дээр сууж байснаа намайг харан нүдээ аяганаасаа гаргахнуу гэлтэй том болгон
-Хэзээ босчихож байгаа юм бэ? Хэн таньд босох зөвшөөрөл өгсөн юм? Бие чинь гайгүй болоогүй биздээ. Яг одоо өрөөлүүгээ яв би ардаас чинь очьё тэгээд эмээ уух хэрэгтэй гээд хөөж туугаад байв.
-Миний бие арай дээрдсэн болохоор битгий хөөгөөд бай. Одоо өөрийгөө асарчих чадалтай болсон болохоор чамт хийх зүйл байвал явж болно шүү.
-Би явахгүй ээ маргааш аав ээж хоёр ирнэшдээ гэртээ байх хэрэгтэй гээд гарт минь аягатай зүйл бариулан
- Энэ эм болохоор бүгдийг нь уугаарай.
-Зза ойлголоо. Хусог хаачсан юм ирээгүй байгаа юм уу? гэхэд
-Хусог ах түрүүн ирээд юмаа аваад явчихсан байр нь бэлэн болсон гэж байна лээ гэхэд миний дотор хүндүүр оргин удалгүй хоосорч орхилоо.







a/n: unshsand bayrlalaa taalagdwal vote daraarai❤️
bas bainga jargaltai baina gej baihgui blgude te😂🙆🏻💜

Sunflower || jh ||mgl 2019Where stories live. Discover now