part17

221 31 1
                                    


Тортой зүйлсээ авчихаад шууд л өрөөрүүгээ гүйлээ. Өмсөж үзэхийг тэсэн ядан хүлээж байна.

Өглөөхөн тольдож байсан дөрвөлжин том толиныхоо урд зогсоод шинэхэн хувцаснуудаа ээлжлэн өмслөө.
Ахх ойрд сайхан хувцас өмсөөгүй сэтгэл сэргээж байна шүү.

Хэсэг шинэ хувцаснуудтайгаа зууралдсаны эцэст сэтгэл хангалуун шүүгээндээ хийгээд унтлагын хувцасаа өмсөн нүүрэндээ маск тавьлаа.
Амандаа дуу аялсаар орон дээрээ суун утасаа аван харвал Жонгүг залгаж байв.
Аваад ярьвал Жонгүг биш эмэгтэй хүний хүний хоолой сонсогдоход хэн гэдэгийг нь танилаа.
- Сайна уу? Хадам эгчээ~
- Сайн Сайна уу? Мики, бас хадам эгч гэнэ шүү гээд би инээн наадах чинь яагаад ч юм намайг хөгшин болгочихсон юм шиг сонсогдоод байна.
- За даа за ,тэгвэл эгчээ гэж дуудья.
- Мхн наадах чинь дээр байна. За тэгээд та хоёроор юу байна даа. Ямар хэргээр залгав.
- Аан сүртэй зүйл бишээ зүгээр уйдаад байсан юм.
- Та хоёр уйддаг билүү.
- Уйдалгүйдээ Жонгүг байхгүй юм чинь
- Хааччихсан юм.
- Би ч гэсэн мэдэхгүй байнаа гэж хэлэн санаа алдаад Яг үнэндээ би Жонгүгийг гомдоочих шиг боллоо.
- Яаж байгаад вэ?
- Бид хоёр зүгээр л тоглож байсан. Тэгээд аххх мэдэхгүй ээ би буруу тоголчихсон бололтой. Тэгээд гомдлоо гээд өрөөнөөс гарахад нь би тоогоогүй юм лдаа. Тэгсэн удалгүй хаалга дугараад гараад явчихсан гээд бараг уйлах нь холгүй л ярьж байлаа. Би гараад харсан ч байгаагүй. Утас нь энд байна.
- Зза зүгээр дээ хаачивал гэж би олох юм бол болгоод өгье заюу удахгүй очих байхаа чамайг ганцааранг чинь үлдээгээд явах хүн биш Чи Тэхён луу залгаад үз гэхэд тэр нусаа татан ойлголоо баяртай гээд таслав.

Мики бид хоёр их дотно болсон ба энэ бүх хугацаанд миний найзаас өөрцгүй хандаж хамт байсан хүн бол Мики. Бид хоёр их санаа нийлдэг. Заримдаа нийлж Жонгүгийг шоглоод л тэр болгонд Жонгүг уурлаад эсвэл гомдоод гараад явчихдаг байсан юм. Жонгүгийнд сая ийм л юм болсон байх. Тэгээд ойрхоноор нь Тэхёнийд очоод ирдэг байсан.Одоо бас тэнд л байгаа байлгүй.
Байзаарай Тэхён чинь нүүчихсэн биздээ. Манайд л битгий ирчихээсэй. Хэмээн бодон хэвтэх зуур хаалганы хонх дуугарлаа.

Ааэш яг сайхан тухаа олоод хэвтчисэн байхад даа.
"Яавдаа Жон Жонгүг" гэсээр хаалгаа тайлахад урд минь төсөөлөөчгүй хүн зогсож байлаа.
Нэг жилийн турш тасралтгүй бодож нойтон дэртэй хонодог байсан тэр өдрүүдийн эзэн......Хусог

Тэр хүн одоо миний урд зогсож байна. Орой болгон Наранцэцэгийн талбай дээр авхуулсан тэр зурагнуудыг үзээд түүнийгээ дурсаад хэвтдэг байсан. Гэтэл тэр хүн одоо миний өмнө намайг хараад зогсож байна.
Хязгааргүй ихээр баярлан санасан сэтгэлээ дэвтээн тэврэхийг хүслээ. Гэхдээ үзэн ядаж байсан юм. Яг мартаж байхад гараад ирэх юм. Дахиад л намайг зовоохоор иржээ Жон Хусог.
Тэр минь царай алдаагүй байна. Сайн байсан бололтой.

Байрандаа таг зогсон бие биенээ ширтэн зогссоны эцэст нүднээс минь нулимс урслаа. Санасан сэтгэл минь тэвчээгүй бололтой. Тэврэхийг хүсэж байна. Бүхий л зовлон шаналал гуниг гээд бүгдийг нь гадагшлуулаад дахиж харамсахгүйгээр тэр энгэрт наалдахыг үнэхээр их хүсэж байна. Гэхдээ би дахиад л айчихлаа.

Тэр хэсэг намайг ширтсэнээ нулимсыг минь эрхий хуруугаараа зөөлөн арчиж өглөө. Энэ зөөлхөн гарыг би бүхэл жилийн турш үгүйлсэн. Миний гарнаас дахиж хөтлөөсэй гэж.
Удалгүй тэрний минь нүдэнд ч гэсэн нулимс цийлгэнэсэн байхыг олж харлаа. Тэгээд тэр хоёр гараа дэлгэсэн юм. Саянаас хойш дотор минь байсан айдасыг үргээх шиг тэр гэрэл цацруулсан хаалгыг нээж өгч байна. Тэгээд би бүхнийг мартаад тэр хаалгаруу орчихсон. Тэр дулаахан энгэрт шигдчихсэн.

Тэгээд цурхиран уйлж эхэллээ. Хэлэх гэсэн бүх үг мэдрэмжээ тэр л нулимсаар илэрхийлж байлаа. Цурхирах болгондоо түүнийгээ тэврэх тэврэлтээ улам чангаруулж цээжинд нь улам гүн шигдэнэ.
Тэгээд тэр минь ч гэсэн надтай адил байсан гэдгийг нойт оргих мөрнөөсөө мэдэрсэн юм.
"Санасан" энэ хоолойг энэ үгийг сонсох гэж бүтэн жил хүлээжээ. Түүний минь бүдүүн ч зөөлөн хоолой. Энэ үгийг хэлсэн хором мөч секунд бүрийг би хайрлаж байсан юм.
Тиймээ Би чамд үнэхээр хайртай Жон Хусог






a/n: eyyy sainuu mni huurhun unshigcidaaa unshsand bayrlalaa kkk dandaa l bayrldg
inged mnai hoyr uulzdg um bje uug n bi dahiad zowoogodneg hesegiin daraa zowlontoigoor uulzuuly gj bodj bsin ghdee bas uuruu shine heseg ughgui udtsan um bolhoroo aigd tgd baga c gsen handalt her bgagas daraagiin hesgee shiidyde❤️❤️❤️ bas udaahgue🙆🏻🙆🏻💜❤️💙😂

Sunflower || jh ||mgl 2019Onde histórias criam vida. Descubra agora