part15

226 27 1
                                    


Хам хум хувцасаа өмсөн гэрийнхээ хаалгаар болгоомжтой гарлаа.

Гэрийн гадаа хусог бүхэлдээ хар хувцас өмсчихсөн зогсож байв. Зөвхөн дээдлэх цамц нь л саарал юм. Нинжа болсон юм байхдаа?
- Ямар хэрэгээр ирсэн юм? гэхэд Хусог
- Ямар хэргээр гэдэг чинь юу гэж байгаа юм. Мэдээж чамтай уулзах гэж. Хоёулаа ойрхон кафе орж байгаад ярилцъя гэхэд нь би толгой дохин гэрээс маань холгүйхэн байдаг кафе руу явлаа. Замд хэн хэн нь юм дуугарсангүй зөвхөн Хусогийн хаяа хаяа нусаа татах л сонсогдох аж.
Золиг чинь ханиад хүрчихсэн юм байхдаа.

Бид уух юм аа захиалан хамгийн захад байх хоёр хүний ширээн дээр суув.
- Гайхсан биздээ?
- Юуг? гэхэд Хусог хувцасруугаа заан
- Бас дээрээс нь яагаад хэлэлгүй явсан гээд л
- Аан бага зэрэг л гэхэд Хусог инээд алдан
- Чи санаж байгаа бол манай эмээгийн оршуулах ёслол болсон юм. Тэр хэлэлгүй явсан ч гэсэн үүнтэй холбоотой. Тэгээд л тэр

Би таг марчихсан байна. Тэгээд л уйлсанаасаа болоод нусаа татаад байж. Тэгээд л хар хувцас өмсчихсөн байж. Хаяж явсан Хусогийг буруутган дургүй хүрж байсандаа өөрийгөө зүхэх шиг

- Чамтай уулзахдаа бүхэлдээ хар хувцастай уулзах юм бол эвгүйшдээ тэгээд бас дөнгөж тараад тэндээс шууд ирсэн болохоор сольж амжаагүй юм. Тэгээд бас... гээд Хусог чимээгүй болчихов. Түүний нүдэнд өмнө нь хэзээ ч харж байгаагүй тийм их гуниг хурсан байлаа.

Уух зүйл ирэхэд тэрнийгээ аван бид хоёр гарахаар боллоо.
Гадаа хэдийн харанхуй болчихож
Халуун кофе уун алхах нь надад их таатай байлаа. Шинэ мэдрэмж. Өмнө нь хэзээ ч ингэж байгаагүй юм байна.

Хусогийн санааг зовоож байгаа зүйл байгаа бололтой. Үе үехэн санаа алдана. Магадгүй шийдвэр гаргаж чадахгүй байгаа байх Жонгүг яг ингэдэг юм.

Манай гэрийн гадаа ирэхэд Хусог надруу хоосон харцаар урдаас минь ширтэн зогслоо. Тэгээд яг л асуултынхаа хариултыг олсон мэт шийдэмгий царай гарган намайг чангаас чанга энэ дэлхийн хамгийн дулаахан тэврэлтээр тэврэн духан дээр минь үслээ. Гэхдээ өмнөх шигээ биш удаан бас зөөлнөөр тэгээд надруу эргээд харахад өнөөх гунигтай харц нь эргээд ирсэн байв.Тэгээд л тэр яваад өгсөн. Юу ч хэлэлгүйгээр зүгээр л нуруугаа харуулан яваад өгчихсөн

a/n: unshsand bayrlalaaa kk albaar bogino oruulsan umaa bas udahgui uguulleg maani duush bh shu ❤️

Sunflower || jh ||mgl 2019Where stories live. Discover now