Хусогийн талаас:Юнгигийн байрны гадаа ирэн машинаа зогсоолд байрлуулчихаад нэг жил хараагүй нөгөө л хамгийн эхний орцоор кодыг нь хийгээд дотогш орлоо.
19 гэх давхар дээр дарахад лифтний хаалга зөөлнөөр хаагдан дээш өгсөнө.
Анир чимээгүйг мэдрэн зүгээр л лифтний шалруу харан зогсох нь миний хэр их хулчгар гэдгийг хэлж өгөх ажээ.
Би илүү зоригтой байж илүү их хичээсэн бол яг одоо түүний төлөө тэмцэж байх байсан юм. Тэр нэг жилийн өмнөх сонголт ч гэсэн үүнтэй холбоотой байсан.19 давхарт ирсэнийг мэдэгдэн лифт дуугаран би тэндээс гараад 218 гэх тоотыг хайн хүнгүй коридороор алхахад миний гуталны өсгий тог тог хэмээн зөөлнөөр дугарна.
Хаалганы урд ирэн түүний хажууд байх жижигхэн хар товчлуур дээр дарахад дотор талд хонхны чимээ тодхон сонсогдох ажээ. Хэд хэд дарсны эцэст дотороос хөлний чимээ гарч Юнги үгэлсээр хаалгаа нээлээ.
- Ямар хараал идмэр нь вэ? Юу хэрэгтэй юм? хэмээн нүдээ нухлан гарч ирээд намайг харсан даруйдаа тэр гацаж орхилоо. Би түүнлүү харан инээмсэглэхэд тэр намайг чангаар тэвэрэн аваад нуруун дээр минь хэд хэдэн удаа алгадлаа.
Түүнийг өөрөөсөө салгахад тэр намайг гэртээ чирч оруулаад
- Хэзээ ирж байгаа новш вэ? Ямар их санаа зовсон гээч? Ирээд удаач үгүй байж буцаад хэл сураггүй явчихдаг чам шиг хөгийн амьтан байдаггүй юм. Ядаж утасаар ярьж болно биздээ? Эсвэл тийм сураггүй алга болох өвчтэй болчихсон юм уу? Өөрийгөө нинжа гэж бодож байгаа бол эртхэн больсон нь дээр За аливээ наанаа үхсэнээ хийгээд байгаа юм ороод ир гээд байхан юм үглэснийхээ дараа хэлэхэд би гутлаа тайлан дотогш орлоо.
Хэл сураггүй явсан би өөрийгөө буруутайгаа мэдэх учир дуугай л Юнгиг сонсон буйдан дээр доош харан сууна.
- Ийм шөнөөр юугаа хийж байгаа юм? Би чамайг цохиод авч болох л байлаа. Гэхдээ чи байсан болохоор чадсангүй. Ингэж гэнэт ирээд л одоо ирсэн бол буцна гэсэн юм байхгүй шүү. Чи юм дугар л даа. Хэлээ зарчихаад ирсэн юм уу хаашаа юм? гэж хэлэн миний урд ирээд эрүүнээс минь өргөн харлаа.
- Новш гэж чи чинь яачихаа вэ Хусог уйлчихсан юм уу? гэж хэлснийхээ дараа тэр удалгүй босон намайг заамдаж аваад
- Би чамайг битгий ийм хулчгар бай гэж хэлдэг биздээ!! Яагаад тэр хүүхний үгээр яваад байгаа юм! Тэр чинь чиний ээж мөн л бол ингэхгүй байх байсан юм!!Яагаад амьдрал дээр хөлөө олчихсон байж өөр хүний үгээр яваад байгаа юм чамд хангалттай чадал байгаа биздээ!! Новш минь!! гэж надруу хашигачин намайг хүчтэй цохиход би хойш буйданлуу савагдан уналаа. Надад Юнгиг эсэргүүцэх шалтгаан байсангүй. Харин ч ингэх нь зөв хэмээн бодно. Юнги надад хэд хэдэн шанаа өгсөнийхөө дараа дээрээс минь босон нүүрээ даран санаа алдаад
- Хусогаа чамайг ийм байдалтай байхаар надад хэцүү байна. Чи үнэхээр түүнийг хамгаалмаар байгаа бол энэ бүхнийг дуусгах хэрэгтэй. Тэгээд хэнийг ч өрөвдөлгүй амьдар. Чи хэтэрхий сайхан сэтгэлээсээ болж өөрийнхөө амьдралыг үгүй хийгээд байна шүү дээ гэж тайвнаар хэлэхэд нь би буйдангаас босон тагтруу гарлаа.
Тиймээ Юнгигийн хэлдэг үнэн шүү дээ.